-ДОХ-ын тохиолдол 150 байгаа ч маргааш 14000 болохыг үгүйсгэхгүй-
ДОХ-ын 150 дахь тохиолдол саяхан нийслэлд бүртгэгдлээ. Сүүлийн жилүүдэд ХДХВ/ДОХ-ын эмчилгээ, оношлогоо дэлхий дахинд хурдацтай хөгжин, энэ өвчнөөр нас барах хүний тоо багассан. ДОХ-ын өмнөх тохиолдол өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бүртгэгдсэн юм. Эрүүл мэндийн салбарынхан "Халдварын тархалтыг тэглэе" гэж уриалдаг ч энэ нь лоозон төдий юм.
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа “Эрсдэлт бүлэгт халдварын тоо өссөөр байгаа нь энэ асуудалд анхаарлаа хандуулах шаард¬лагатайг харуулж байна" гэжээ. Гэтэл халдвартай нь тогтоогдсон хамгийн сүүлийн хүн эрсдэлт бүлгийн төлөөлөл биш. Өөрөөр хэлбэл эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрчүүд, биеэ үнэлэгч эсвэл хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгч биш гэсэн үг юм.
ХӨСҮТ-д долоо хоногт 1000 орчим хүн ХДХВ-ийн шинжилгээ хийлгэдэг. Үүнээс 600 орчим нь сайн дураараа, үлдсэн нь эрүүл мэндийн дүгнэлт гаргуулахаар ханддаг байна. Сүүлийн тохиолдлын хувьд ДОХ/БЗДХ-ын албанд сайн дураараа шинжилгээ өгөхөд ХДХВ-ийн эсрэг бие илэрч, онош батлагджээ.
Энэ үйлчлүүлэгч 35-39 настай, эмэгтэй. Биеийн байдал нь хэвийн бөгөөд мэргэжлийн хүмүүс халдварын тархалтыг үргэлжлүүлэн судалж байгаа аж.
ДОХ, БЗДХ-ын нарийн шинжилгээнүүдийг хийж, энэ чиглэлээр дагнасан, мэргэжлийн ганц байгууллага нь ХӨСҮТ. Тэд ДОХ-ын вирусийн халдвартай Улаанбаатар хотын иргэн 120-иод хүний эмчилгээг хариуцдаг. Гэтэл энд сэтгэл зүйч, хавьтал судлаачид үгүй. Эмч нар өвчтөнүүдээ сар бүр хянахаас гадна тэдэнд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг байна.
ДОХ-ын вирусийн халдвар тээж яваа хүн сэтгэл зүйн хувьд тогтворгүй байдаг. Тиймээс эрчүүд нь архи уух нь элбэг гэнэ. Мөн зарим нь бөө, ламд даатгасан гээд тасралтгүй уух ёстой ретро вирусийн эсрэг эмийн эмчилгээгээ таслах нь энүүхэнд.
Монгол Улсын нийт хүн амын тоог ХДХВ-ийн халд¬вартай хэмээн бүртгэгдсэн150 иргэнтэй харьцуулахад 0,1 хувиас багагүй. Иймд ДЭМБ манай орныг бага тархалттай оронд тооцдог. Гэвч мөдхөн тархалт ихтэй орны тоонд орж болзошгүй байна
Бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) хяналтаас гарлаа
2013 онд зонхилон тохиолдох БЗДХ-ын 14.904 тохиолдол гарчээ. Энэ нь нийт халдварт өвчний 39.9 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зургаан хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт өвчлөлийн 32.5 хувийг заг хүйтэн, хамгийн их буюу 41.9 хувийг тэмбүү, 25.4 хувийг трихомониаз, 0.2 хувийг ХДХВ/ДОХ эзэлсэн тухай Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ.
2013 онд тэмбүүгийн тохиолдол өмнөх оноос 1292-оор нэмэгджээ. Заг хүйтэн, трихомониазаар өвчлөгсдийн тоо ч мөн өссөн байна. Эдгээр өвчнүүд ХДХВ/ДОХ-ын адил бэлгийн замаар дамждаг. Өөрөөр хэлбэл өнгөрсөн онд БЗДХ авсан 14904 иргэн хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орж, халдвар авчээ. Үүнийг БЗДХ-т “ухамсартай” өртсөн гэж дүгнэж болно. Гэтэл тэд маргааш ДОХ-ын халдвар авч болзошгүй, аюултай байдал үүсээд байна. Яагаад гэвэл дамжих арга зам нь яг адилхан. Иймд ДОХ-ын тохиолдол өнөөдөр 150 байгаа ч маргааш 14.000 болж өсөх бүрэн боломжтой гэсэн үг.
Эгэрэх боломжгүй гэгддэг ДОХ-ын халдварт өртөх магадлалтай буюу БЗДХ-т ямар насныхан илүүтэй өртсөнийг харцгаая. Нийт халдварын 60 орчим хувийг 15-34 насныхан эзэлжээ. Өөрөөр хэлбэл нөхөн үржихүйн насныхан болох залуус. Тэдний олонх нь тохиолдлын бэлгийн харьцаанд ордог байна.
БЗДХ яагаад хяналтаас гарав?
Үүнийг эрүүл мэндийн салбарын бүтэцтэй холбож байна. Өмнө нь нийслэл болон аймгийн төв бүрт 16-17 хүний бүрэлдэхүүнтэй диспансерууд ажиллаж байв. Хавьтал судлаачид халдвар илэрсэн даруйд өвчтнүүдийн араас мөшгин, цаг алдалгүй шинжилгээнд хамруулдаг байжээ. Харамсалтай нь бүх диспансерийг татан буулгасан. Одоо манай улсын тавхан аймагт БЗДХ-ын хоёр эмч, бусад аймагт ганц эмч ажилладаг. Энэ төрлийн эмч огт байхгүй аймаг ч бий.
БЗДХ-ын эмч нар жирэмсэн эхчүүд болон цөөн тооны өвчтөн үзээд л ажлын цаг нь дуусдаг байна. Иймд илэрсэн халдвар бүрт анхаарал хандуулан, хавьтал судлах ямар ч боломжгүй.
Нөгөөтэйгүүр эрүүл мэндийн салбарын бас нэг гажиг болох удирдлагын хөндлөн тогтолцоо БЗДХ гаарахад нөлөөлж байна. ХӨСҮТ-д энэ чиглэлээр мэргэшсэн, мэргэжлийн эмч, судлаачдын баг ажилладаг. Тэд халдварт өвчинтэй тэмцэх бодлого боловсруулан, яаманд танилцуулдаг. Энэ дагуу хуучны диспансеруудыг эргүүлэн сэргээх саналаа уламжилж, С.Ламбаа сайд 2009 онд 429 дүгээр тушаалаа гаргажээ. Харамсалтай нь төсөвгүйн улмаас сайдын тушаал өнөөдрийг хүртэл биелсэнгүй.
Мөн ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдийн боловсруулсан заавар, зөвлөгөөг аймгийн нэгдсэн эмнэлгүүд шууд дагаж мөрдөх хуулийн заалтгүй. Тэднийг удирдан чиглүүлдэг ЭМЯ, ХӨСҮТ-ийн заавар, зөвлөмжийг хэрэгжүүлэх эсэхээ өөрсдөө шийддэг. Энэ нь хөндлөн тогтолцооны сөрөг үр дагавар юм.
Бас нэг зүйлийг дурдахгүй өнгөрч болохгүй нь. ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах Үндэсний хороо гэж байлаа. 2010 онд Засгийн газрын дэргэд Шадар сайдаар ахлуулан байгуулсан тус хороог 2012 оны арваннэгдүгээр сард Шинэчлэлийн Засгийн газар татан буулгасан. Тус хороонд эрүүл мэндийн мэргэжилтнүүдээс гадна зам тээвэр, барилга, нийгэм гээд олон салбарын төлөөлөл хамрагдаж байв. Харин татан буулгаснаар ХДХВ/ДОХ-ын асуудал толгойгүй болсон гэхэд хилсдэхгүй. Гэтэл олон улсын жишигт томоохон төвүүд ДОХ, БЗДХ-аа нэгтгэн баздаг байх юм.
Энэ мэтээр манай эрүүл мэндийн тогтолцооны сиймхий БЗДХ-т их бага хэмжээгээр нөлөөлж байна. Гэсэн ч иргэдэд энэ халдварт өртөхгүй байх өргөн боломж бий. Энэ нь бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэх, гэр бүлдээ үнэнч байх, БЗДХ-ын талаар мэдлэг, мэдээлэлтэй байх зэрэг юм.
Төгсгөлд нь ахин сануулахад өнөөдөр 14000 байгаа БЗДХ-ын тоо тун удахгүй ДОХ-ын тохиолдол ийм хэмжээгээр өсөх аюулын харанга юм шүү.
Б.Чимгээ bchimeg@gogo.mn