Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайтай ярилцлаа.
-Ихэнх зохиолчийн намтарт байдаг ижил зүйл нь сэтгүүлчийн ажлаар гараагаа эхэлдэг нь. Нэгэнт зохиолч болсон хойноо харин буцсан нь цөөн. Та ч бас радиод, мөн “Утга зохиол урлаг” сонинд ажиллаж байсан. Харин та одоо “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг хөтөлж байгаа нь сонирхолтой санагдаад.
-“Утга зохиол” сонинд би зураач байсан ч хажуугаар нь бас сурвалжлага бичээд гүйж л явсан. Би Сэтгүүлчдийн эвлэлийн дээр үеийн гишүүн. Б.Галааридтай дээр нэг таараад “Миний үнэмлэх их эртнийх болж шүү, чи сольж өгөөрэй” гэхэд “За” л гэж байсан. Ер нь сэтгүүлчийн хөдөлмөр нэг их эрхлээгүй хүн юм даа, би. Радиогийн хөгжмийн редакцид ажиллаж байлаа. Бодож бодож үргэлжилсэн үгээр юм бичих дургүй, залхаг хүн юм гэж өөрийгөө ойлгосон. Эцсийн эцэст тийм л дүгнэлтэд хүрлээ. Түүнээс биш сайхан өгүүлэл, найруулал бичиж болно л доо.
-Гэхдээ залуудаа бичиж, туршиж л байсан байлгүй дээ.
-Үгүй, тэгээд цаг үеийн юмнууд байлгүй л яах вэ. Залуу ч байлаа. Чам шиг залуу явахад зарах хүн зөндөө олон шүү дээ. Өөртөө оногдсон үүргийг ч надад дамжуулаад өгчихнө. Миний залуу нас тийм нэг хүлцэнгүй байж дээ.
-Та ярилцлагынхаа асуултыг хэрхэн бэлддэг вэ. Ер нь хүнийг нээх, таньж мэдэх, сэтгэлийг нь уудлах гэдэг хэр хэцүү ажил бол оо?
-Их энгийн, ойлгомжтой, үнэн сэтгэлээсээ асууж байгаа асуултад л хүн үнэн хариулдаг. Сэтгэл гэдэг юм болгон дээр үйлчилдэг шиг байна. Тийм болохоор би ирсэн зочиндоо чин сэтгэлээсээ хандахыг л хүсдэг. Урьд нь тэр хүний тухай нэлээн лав мэдэхийг хүсдэг. Ер нь “Монгол тулгатны зуун эрхэм” бол бичих хугацаанаасаа илүү бэлдэх хугацаа нь их нэвтрүүлэг. Тэр байтугай ээжийнхээ амьддаа авахуулсан зургийг үзээг үй байж байгаад хальсанд авахуулсан зургийг нь бид олоод тавьсан тохиолдол ч байдаг юм.
-Хэрэв хаана ч, хэзээ ч хэвлэгдэхгүй, нийтэд түгэхгүй, зөвхөн хувийн архивт тань үлдэхээр бол та хэнтэй ярилцлага хийх байсан бэ?
-Би тийм ярилцлага хийхгүй байх. Хэрэггүй гэж бодож байна. Ямарваа нэг юм хийж, бүтээж яваад дууссан хойно нууц юм гэж үлддэггүй. Энэ орчлонд ер нь нууц юм гэж байхгүй. Бүх юм илэрнэ. Шүлэг бичдэг, зураг зурдаг хүүхдүүд надад бий. Тэд маань арай бүтээлч маягаар аавынхаа бичгийн шавар шавхайг цэвэрлэх байлгүй, тунгаах байлгүй дээ гэж горьддог.
-Ер нь зохиолч болох зөн танд хэзээ ирсэн юм бэ. Мэргэжил сонголтыг тань, жишээ нь Худалдааны техникум, ЗХУ-ын Киноны дээд сургуулийг найруулагчаар төгссөн зэргийг тань хараад сонирхолтой санагдсан.
-Төгсөөгүй, тэнд би сурч байсан юм аа, за тэр ч яахав. Лүнгийн дунд сургуулийн тавдугаар ангийн сурагч байхдаа бичсэн шүлгүүд маань аймгийн “Туул” гэж сэтгүүлд гарсан юм. Тэр нь өрөвдмөөр өө, “Хоолонд”, “Оргил”, “Багш” гэсэн шүлэг байлуу даа. Гэхдээ би их хайртай. Тэгэхэд л би нэг шүлэг бичмээр болсон доо. 1962 онд анхныхаа шүлгийг хэвлүүлж, С.Дашдооров гуай их магтаж, их цочир хүлээж авсан, намайг. Тэр явдал намайг маш их ирлэсэн. Хааяа бичээд, зургаа зурж явсаар хорин жилийн дараа анхны номоо гаргасан хүн дээ.
-Тэгвэл яагаад Худалдааны техникумд, дараа нь киноны найруулагчаар сурах болсон юм бэ?
-Яахав дээ, хувь заяаны л эрх. Би худалдааны техникумыг төгсөөд шууд Хүүхэлдэйн театрт зураачаар очсон. Хааяа жүжигт ч тоглочихно. Би ер нь өөрийнхөө төлөө хөөцөлдсөн он цагаа санадаггүй юм. Миний төлөө хөөцөлдсөн хүнийг ч санадаггүй. Ээж аав минь ч миний мэргэжил сонгох, хэн болоход оролцоогүй. Тэд тийм илүү юманд ордоггүй улс байсан. Сүүлд миний гол юманд оролцдоггүй байж дээ гэж бодсон, үгүй юм билээ. Энэ хүнд бурхнаас өгөгдсөн өгөгдөл нь юу юм, тэрүүгээрээ л болно биз дээ гэж хувь заяанд итгэсэн шиг байна лээ.
-Та цөөнгүй кино зохиол бичсэн. Нэгэнт найруулагчаар сурч байсных, яагаад нэг ч кино найруулаагүй юм бэ?
-Хүмүүс найруул л гэдэг юм. Яах юм дээ, техник хэрэгслээр эхлээд ажиллах улс ч юу билээ. Тэрнээс би кино хийвэл хийчихнэ, жүжиг тавибал тавьчихна. Яршиг даа л гэж боддог юм.
-Номдоо та кино болгоогүй кино зохиол гээд “Хүйтэн зун”, “Бор манан”, “Харганад орооцолдсон орхимж” зэргийг дурдсан байдаг. Яагаад кино болгоогүй юм бэ?
-Гурав дөрвөн зохиол байдаг юм. Хөгшин хүн буруу зөрүү ярих л байх, гэхдээ ний нуугүй хэлэхэд энэнд нэг зохиол өгчих юмсан гэсэн найруулагч алга л байна шүү дээ.
-Хожим үнэхээр мундаг найруулагч төрөөд, таны зохиолоор кино хийе гэвэл та зохиолоо тэдэнд дуртай үлдээх үү?
-Тэр цагт би тэр шинэ найруулагчид гологдохоор хоцрогдсон байх байлгүй дээ. Бидний он цагийн зөрүүнээс болоод. Өөрийнхөө он цагт тоомсоргүй буюу эрхэмсэг байх, ирж байгаа он цагт хүлцэнгүй номхон байж, өнгөрсөн он цагийн өмнө санах дурсах эрхтэй байх гээд олон шалтаг бий л дээ. Агуу их хойч үе ирэхийн цагт би тэдэнд тоогдохгүй гэдэгт бат итгэдэг хүн. Яагаад гэвэл, тийм бардам байвал тэр жинхэнэ ирээдүй юм даа.
-Та хэзээ ч үзсэн уйддаггүй киноноосоо нэрлээч?
-Би дэлхийг шуугиулсан кинонуудыг алгасахгүй үздэг. ВГИК-т байхад өдөрт би хоёроос гурван кино үздэг байсан. Яагаад ч юм, миний хамгийн дуртай, хамгийн их хүсэж байсан юм нь тэр болохоор киног би их анзаарч үздэг. Японы, Америкийн, Гүржийн кино үзэх дуртай. А.Тарковскийн кинонуудыг олон дахин үзнэ. “Сталкер”, “Ностальгия”, “Зеркало”-г дахин дахин үзээд уйдахгүй. Тенгиз Абуладзегийн “Мольба”-г их шимтэнэ. Яруу найргаар хийсэн кино болохоор тэр. Зураг авалт, операторын ажил нь гайхалтай. Энэ мэтчилэнгээр киноноос миний сэтгэл салж чаддаггүй юм. Алтан ордны улсын тухай “Орда” гэж орос кино гарч гэнэ. Тэрийг л нэг олоод үзчих юмсан.
-Энэ жил та 70 хүрч буй юм байна. Эргээд харахад...
-Би 69-тэй, хий насаараа бол 70-тай. 1944 онд гэдсэнд олдож, дараа жил нь төрсөн хүн. Аав минь паспорт авч өгөхдөө “Миний хүү 1944 онд төрсөн гээрэй. Ижий чинь чамайг арван сар гэдсэндээ тээсэн. Миний хүү нэг настай эхээсээ гарсан юм шүү” гэж хэлж байсан юм.
-Одоогоос 50 жил, хагас зууны өмнө 20 настай та юу бодож, мөрөөдөж явав. Эргээд харахад түүнээс биелсэн, хүрсэн нь олон байна уу?
-Тэр чинь мөрөөдөл багтдаггүй нас шүү дээ. Би мөрөөдлөө асгаж явсан байж таараа. 20 настайдаа би хэдийнэ хоёр хүүхдийн эцэг байсан. Хайр мөрөөдөл хоёроор ханасан үе.
-1960-аад оны сүүлч үед залуус ер нь юу хийдэг байв. Найрагчийн зөнг тань сэрээсэн тэр он жилүүдийн гэрэлтэй, гэгээтэйгээс нь ярьж өгөөч. Ёстой л шүлэг шиг сайхан он жилүүд өнгөрөө байлгүй?
-Бүжгэнд явна, багаасаа зурганд дуртай болохоор үзэсгэлэн үзнэ. Залуучуудын ордны ногоон танхимд кино гардаг, цэнхэр танхимд бүжиг болдог байлаа. Завсар чөлөөнд нь ялихгүй, зарга багатай зодоон хийнэ. Тийм л ажилтай.
-Тэр үед хөгжлийн тухай, ирээдүйн талаар найзуудтайгаа та юу гэж ярьж, мөрөөддөг байв?
-Огт ярьдаггүй байсан. Нуух юм байхгүй. Бид тэнэгтээ ярьдаггүй байсан юм биш. Хөдөөнөөс анх орж ирээд бид их хөгжсөн, төвлөрсөн газар ирсэн гэж, нийслэл хот их гоё санагддаг байв. Жилд нэг юм нэмэгдэнэ, жилдээ Улаанбаатар өнгөө засдаг байсан. Тэгэхэд хөгжихгүй байна гээд хашгичсан, хөгжиж байна гээд өөрийгөө магтсан улс байхгүй байсан болохоор бид хамгийн амар амгалан амьдарч байсан улс гэж хэлж болно. Тархи сараачих хүнгүй жаргаж байлаа. Одоо гэтэл орж гарсан, уулзсан хүн бүр муу сайн юм ярьдаг болж. Тархи сараачаад хэцүү байна. Тийм юмгүй, сайхан үе байж дээ.
-Миний хамгийн атаархдаг нь тэр л дээ. Одоо бид бол хуучны киноноос л харах тавилантай. Уран бүтээлч хүнд амьдарч буй нийгэм нь хүссэн хүсээгүй нөлөөлдөг. Гэтэл тэр үеийн шүлэг найрагт нийгмээ зүхсэн, амьдралдаа бачимдсан тухай ер гардаггүй байж дээ.
-Бид тийм үед, зөвхөн сэтгэхийн эрх чөлөөтэй үед амьдарч байсан юм чинь. Хэвлүүлэхийн эрх чөлөө бол бага байсаан. Яахав, нийгэмтэй тохирох, нам төрийн бодлоготой нийцэх юм бол байсан. Тэр нь нэг их сүртэй ч юм биш. Миний хувьд, намайг сүртэй дайраагүй болохоор санахгүй байна. Амар амгалан, гудамжинд явж байгаа хүмүүс нэг л сайхан налгар, бүгд инээмсэглэлтэй. Тэр үед, нэг удаа “Туул” рестораны хажууд найзтайгаа зогсож байтал гавьяат жүжигчин н.Сосор гуай шал согтуу, хувцсаа тайчиж зогссон. Миний найзыг цагдаа гэж харав бололтой, “Чи муу цагдаа, харж бай намайг. Урьд хүмүүс биеэ нуугаад үгээ ил хэлдэг байсан юм. Одоо биеэ ил гаргаад үгээ далд хэлдэг болсон. Би нүцгэлэхэд яадаг юм” хэмээн хашгирч байсан. Би түүн шиг гашуун үнэн үг бага залуу насандаа сонсоогүй.
-Өнгөрсөн үе яагаад ч юм сайхнаар дурсагдаад, алдааг нь хүртэл уучилж болмоор санагддаг. Таны УИХ-ын гишүүн байсан үеийн парламент одоогийнхоос арай л нэр цэвэр, ард түмэндээ нэр хүндтэй, тунгалаг байж дээ гэж боддог юм.
-Монголын нялх парламент. Коррупция гэдэг үгийг хуулиндаа оруулах гэж орчуулж байснаас биш, хэрэгж үүлж байгаагүй үе. Зүгээр далдуур ямар юмны суурь тавигдаж байсныг би мэдэхгүй, хүн болгоны дотор орох биш. Гэлээ гэхдээ тэр үеийн парламент тийм нэг намуухан, намдуухан, урдах хуулиа л хийж байдаг байсан. Бид машин ч унадаггүй, автобусаар тойруулж авдаг байлаа шүү дээ.
-1990-ээд он бол бүх талаараа хувьсал, өөрчлөлтийн үе байв. Энэ шуурга хувь хүний болоод зохиолчийн тань амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ.
-Миний үзэл бодолд өөрчлөлт ороогүй. Миний хүрээлэн буй амьдралд тэр өөрчлөлт хүртэгдсэн, залхаж ч тэр, үзэн ядмаар байдлаар ч тэр хүртсэн нь бишгүй. Миний хувьд бол ямар ч бодол санааны өөрчлөлт гараагүй. Би тэгэхээр өөрийгөө мэдрэмж муутай, эсвэл үр хүүхдээ л бодсон аминчхан хүн юм уу даа гэж бодож суудаг юм.
-Гэхдээ уншигчид өөрчлөгдсөн байх. Ганзага үүрэхээс аргагүйд хүрсэн хүмүүс номыг тоохоо, дээдлэхээ байсан гээд л нөлөө бол их байсан шүү дээ.
-Номноос илүү талх үнэтэй байсан үе бий. Тэр зовлонг хань минь илүү үүрсэн гэж би боддог. Хүүхдүүд, бид нар бол мэдрээгүй
-Дараа нь утга зохиолд шинэ үе гарч ирлээ гээд л баахан мандуулсан. Монголд яруу найраг гэж байгаагүй, бид өөрчлөлт хийнэ, бид бол цоо шинэ гэсэн давлиун залуус утга зохиолын ертөнцийн үүдийг цөм өшиглөөд л орж ирсэн. Таныг ямагт залуу зохиолчдын талд байдгийг мэднэ. Гэхдээ тухайн үед энэ үзэгдэл танд ямар санагдаж байсан бэ?
-Залуу нас ийм шүү дээ. Залуу үе ийм л байдаг. Ид зохиол бичиж байхад, ид сайхан шүлэг бичиж намайг улсууд магтаж байхад түүнд нь биш, өөрийгөө хагас таньсандаа хөөрөөд, хүн болгон л жижигхэн харагддаг байсан. Тийм үе надад байсан. Тэрийгээ гайхуулж, архи ууж агсраад, “Би” гээд яваагүй хүн шүү дээ. Гадагшаа гаргалгүй, тэвчиж өнгөрүүлсэн шиг байгаа юм. Би хүн далд муу хэлэх, хүний тухай далд ярих, хүний бүтээл цэгнэж буй юм аа өөрөөс нь бусад хүнд гаргадагт дургүй. Тэрнээс болсон байх. Би залуу үед хайртай. Залуу үеийн алдааг хүртэл хайрлах ёстой, яагаад гэвэл эд чинь алдахдаа залуу насан дотроо л алдаж байгаа юм. Харин өвгөдийн өмнө, уламжлалын өмнө хийсэн алдаа том алдас мөн. Тэрийгээ мэддэг байх гэж би боддог.
-Утга зохиолын нялхас хүртэл уламжлалын өмнө том алдаа сийхгүй гаргаж буйн жишээ бишгүй байгаа л даа.
-Мэдэхгүй юм даа. Хятадууд нэг хэсэг “Цэцэг болгон дэлгэрэг” гэж лоозон тавиад соёлоо хөгжүүллээ. Түүн шиг би хүн болгон л өнгөтэй өөдтэй яваасай гэж боддог. Хүн гэдэг амьтан өөрийгөө ойлголгүй үхдэг юм гэнэ лээ. Өөрийгөө дутуу ойлгосноос болдог ч юм уу, алдаж онох үе байлгүй яахав. Эд нарыг хүлээн зөвшөөрөөд, өө ч хүргэхгүй явахын шалтаг бол... өндгөн дээр сүүдэр тусгах дургүй ард түмэн чинь энэ залуу үе рүү нулимаад байх нь ч хаашаа юм дээ. Эд маань гэхдээ эхлэлээ мэдэхгүй, төгсгөлөө мэдэхгүй амьтад болж болохгүй. Ямар уулын нөмөрт, ямар цэцэгсийн дунд, ямар үүлэн дор, ямар сарны гэрэлд, ямар сэтгэл, ямар хайран дотор өсөж өндийснөө санах ёстой.
-Сүүлийн үеийн зохиолчдоос та хэнийг уншиж байна, сүүлд хэний ямар ном уншив?
-Г.Аюурзанын “Шүгдэн” гэдэг номыг уншлаа. Г.Аюурзана Л.Өлзийтөгс бас, Б.Батрэгзэдмаа гээд сонин нөхөр бий. Би тэдэнд далдуураа их хайртай шүү дээ. Саяхан харин би их муухай юм сонслоо. Л.Өлзийтөгс эд нар “Б.Лхагвасүрэн гуай надад муу юм гэнэ лээ” гэж ярьж байна гэсэн. Би хэзээ ч тэдний тухай муу үг хэлэхгүй. Тэр байтугай би Г.Аюурзаныг соёлын том жинчин, жингийн том даамал гэж боддог. Л.Өлзийтөгсийг асар их эрэлхийлсэн, амьдралыг өөр өнцгөөс харсан, асар энгийнээс асар үл ойлгогдох хүртэл дунд нь амьдарч чаддаг яруу найрагч гэж бодож хүндэлдэг. Гэтэл дунд нь хүмүүс ийм юм ярих юм. Одоо больчихооч дээ, хүмүүсийн хооронд хэлээгүй үгийг хэлэх, атаархсанаа хүн хэлж буйгаар илэрхийлэх чинь хүн ёсонд харш юм шүү дээ. Ер нь бол хүн ил далд нэг л зантай байх хэрэгтэй.
-Одоо ид мандаж байгаа Г.Аюурзана, Л.Өлзийтөгс, Б.Галсансүхээс та өрсөлдөөн мэдэрдэг үү?
-Юу гэж би эд нарыг өрсөлдөгч гэж харах юм. Бид бол нэг модонд ургасан жимснүүд. Би хамгийн доод талын өвгөрч буй мөчир дээр ургасан жимс, харин тэд яг модны орой дээр ургаж байгаа жимс. Унахдаа тэр модныхоо ёроолд л унана. “Жимс нь модноосоо гоё ургадаг ч, модныхоо ёроолд л унадаг” гэж миний нэг шүлэг байдаг юм.
-Та ер нь хэнийг уншиж өсөв. Танд нөлөө үзүүлсэн зохиол, зохиолч гэвэл хэнийг, юуг нэрлэх вэ?
-Хөдөөгийн дунд сургуульд багш нар загнаж байгаад ном уншуулдаг байлаа. Том жижиг гэхгүй хүн бүр ном уншдаг тэр үед сонгодгуудыг амсаж, амталж явсан. Миний хамгийн анх уншсан ном бол “Зэрлэг нохой Динго” гээд хөөрхөн жаахан ном. Үүний дараа Виктор Хюгогийн “Шоовдор хүмүүс”, “Инээмтгий хүн”, Питер Абрахамсын “Аянгын жимээр” гээд, тэр үед Майр Рид, Жек Лондоны зохиолууд гараад л. Гайхалтай, гэгээн үе байлаа шүү. Номонд хамгийн ойрхон байсан үе нь тэр. Миний насаараа уух усыг зааж өгсөн газар бол миний бага дунд сургууль.
-Номын төлөө сонирхолтой наймаа хийж байсан түүх бий юү?
-Үгүй, үгүй. Би номоо хүнд өгөх дургүй. Би үзэг, хүний тавьсан балруул, балын харандаа байсан ч хөдөлгөх, надаас ном гуйгаад үл өгөх энэ тэрийг үзэн яддаг. Би айлын ганц хүүхэд байсан учраас харамч байсан. Тэрийгээ нуухгүй.
-Номонд шимтэн, дурлан уншиж байх үедээ өөрөө хожим ном бичдэг хүн болно доо гэж бодож байсан болов уу?
-Зүүдлээ ч үгүй. Ном надад агуу том, түүнийг бүтээсэн хүн бурхан юм шиг санагддаг байсан.
-Жүжиг ч юм уу, томоохон хэмжээний бүтээл эхлүүлсэн үед таны өдөр тутмын амьдралд ямар өөрчлөлт ордог вэ?
-Би муу хөгшинтэйгөө ярих нь цөөрдөг байх. Хүүхдүүддээ анхаарах анхаарал багасдаг байх. Аар саархан юманд оролцохоо байна. Ямарваа нэгэн нэг өөр, үл үзэгдэх хааны тайган шиг, зарц шиг харъяалагдаж яваа мэт болдог.
-Байгалийн үзэгдэл, улирлаас шалтгаалж шүлэг зохиол тань өөр өөр болсныг хэр анзаардаг вэ?
-Би удаан бодоод, тархиндаа илжрүүлж байж бичдэг. Баавгай хоолоо шороонд булж иддэг юм гэнэ лээ, тэрэн шиг. Яадгийм дээ, би тэрийг ер ойлгодоггүй юм. Салхи шуураад байхад би юу ч бичиж чадахгүй. Энд л нууц нь бий болов уу. Харин би орчин голж үзээгүй ээ. Ач нар дэргэд шуугиж, цаасыг маань бариад гүйж явсан ч тоохгүй бичнэ. Би ганцаараа байх асар дургүй. Хэрвээ намайг ганцаараа орхиод, хань минь, хүүхэд минь бөртөлзөхгүй бол би юм хийж чадахгүй. Би хүнгүй байж чаддаггүй юм.
-Нэг зохиолоос нөгөө зохиолын хооронд өөрийгөө та хэрхэн “цэвэрлэдэг” вэ?
-Би дууссаны дараа ч сэтгэл амарч үзээгүй. Ямар ч төгс сайхан боллоо гэсэн юмандаа тэр. Харин тархи хэчнээн юм давхацсан байсан ч хүлээж авах чадвартай гэдэгт итгэдэг. Зовлон дээр зовлон, жаргал дээр жаргал, бүтээхийн шаналлын дээр шаналан бий болоход тэр болгоныг даахын дайны уураг тархи ижийн минь умайд бүрэлдсэн шиг байгаа юм.
-Би лав дуртай номоо хэд ч уншаад уйддаггүй. Харин та өөрийнхөө шүлэг, зохиолуудыг эргэж ер нь уншдаг уу?
-Уншдаг. Гарсан номоо үг үсгийн алдааг нь хараад дахин дахин уншина. Би өөрөөсөө уйдаад яах вэ дээ.
-Өө хайж биш, таашаал авах нь хэр бол?
-Үгүй, үгүй. Би ер нь аль зэрэг юм гээд, бичсэнээ хожим харах их сайхан шүү дээ. Үгүй нэг гайгүй юм болсон шиг байна, эсвэл энд л нэг биш байна даа гэж бодно.
-Нэгэнт хэвлэгдсэн шүлгээ хөндөж байсан удаа бий юү?
-Хүрэлгүй яахав. “Эх орон бид хоёр” шүлгийг хоёр вариантаар бичсэн. Сүүлд зассанаа шинэ номдоо оруулаад, “Эх орон бид хоёр бие биедээ ирсэн” гэж “Гашуун өвс”-дөө оруулаад, хоёр вариантаар хэвлэсэн.
-Бусдын номыг унших үед уран бүтээлийн гэмгүй атаархал төрдөг үү, танд.
-Би атаархал багатай хүн шиг байгаа юм. Харин ижийгээ нас барснаас хойш ганцхан үгэнд атаархаж өдий болсон. Хажууд хүүхэд “Ээж ээ” гэж часхийтэл хэлэх, хажууд хөгшин хүн ээждээ очно гэж ярих. Би энд үхтэлээ атаархдаг. Дотор хачин болоод л явчихна, үгүй мөн хэцүү шүү. “Аав аа” гэж дуудаж байгаа нь их сайхан мөртлөө аймаар шүү дээ. Хүнд буудаг. Өөр юманд атаархаж байснаа санахгүй юм. “Ээж ээ” гэдэг үгийг хэлэхгүй мөн ч удлаа шүү дээ.
-Өөрийгөө та хэр сайн шүүмжилж, хэр сайн үнэлж дүгнэдэг вэ. Танаас ном, зохиолууд үлдэнэ. Одоо бичиж, туурвисан бүхэн тань хожим таныг бүрэн илэрхийлж чадна, энэ хангалттай гэж боддог уу?
-Хангалттай. Би өөрөө бичсэн юм чинь. Миний бодсон санасан бүхэн ярьсанд минь биш бичсэнд минь үлдэнэ. Би өөрийгөө бүтээлээрээ хангалттай илэрхийлдэг гэж боддог. Миний юу хүсэж, юуг үзэн ядаж, юуг хайрлаж, юунд биширч явсан нь мэдрэгдэх байх аа. Үүнд бол омог бардам явдаг шүү. Өөрөөр хэлбэл үхэхэд бэлэн гэсэн үг.
-“Уянгын тойрог”-оос хойш та уянгын шүлэг цөөн бичсэн байх гэж нэг уншигч тань хэлсэн юм. Үүнтэй та санал нийлэх үү. Таны шүлгээс гуниг илүү мэдрэгдээд байдаг болохоор ингэж асуулаа.
-Наадах чинь... их хэцүү асуулт байна. Хувь хүний хувьд, өөрийн бодол санаагаа гуньж уурлаж байгааг мэдэрдэг. Харин миний бүтээл эмгэнэж байна уу, баясаж байна уу гэдгийг анзаарч байгаагүй юм байна. Магадгүй миний орчлонг ойлгож, зовж зүдэрч, унаж босож яваа минь, гуниглангуйгаар амьдралыг харах минь давамгай болсон байлгүй. Тэрнээс бол би их гунигтай, зовлонтой, тарчилж амьдарсан хүн биш шүү дээ. Орчлонг ойлгох тусам, орчлонгийн явж явж үнэн нь гуниг юм биш үү гэдэг рүү явсан байж мэднэ. Тэр нь уншигчид мэдрэгдээ л дээ. Тэгээд л ийн бодсон байх.
-Та үргэлжилсэн үгийн зохиол бараг бичээгүй. Гэхдээ “Гашуун таталбар”-ын “Шөнөжин ягьдаг нохой”, “Тамын хавтгай зураг”, хос эссе зэргийг уншаад дотор тань өгүүллэг, тууж бичих хүсэл байдаг юм байна даа, тэгээд хорхойгоо дарах гэж бичээ болов уу гэж бодсон.
-Цөөхөн ч юу байхав, мэр сэр бий. Өгүүллэг бичвэл болмоор юм шиг байна лээ. Би одоо нэг тууж бичиж байгаа. “Цагаан дэрсний сүүдэр” тууж энэ жилийн сүүлээр бэлэн болно байх. Үүнээс гадна бас нэг ном бичиж байгаа. Түүндээ олон эссе оруулна.
-Таньд мэргэжлийн гэж үнэлэгдэхээр шүүмж хэр их ирдэг вэ, тэдгээрт та хэрхэн ханддаг вэ?
-Зөндөө л магтуулсан. Би ер нь “Б.Лхагвасүрэн тэгж гэнэ” гэж шүүмжлүүлснээ санадаггүй. Дандаа л магтаал боолттой байсан. Магтаалаар намайг боогоод, бүсэлсэн өлгийний бүсийг тийчиж үзээгүй. Тэрэнд сагсуурч, хөөрч үзээгүй. Сэтгэл хөдөлдөггүй юм. Би үнэлгээнд сэтгэл хөдөлдөггүй хүн.
-Сүүлд залуу шүүмжлэгч Г.Батсуурь “Б.Лхагвасүрэнгийн садизм” гэсэн шүүмж бичсэн байна. “Б.Лхагвасүрэнгийн уран бүтээлд гаж хэрцгий өгүүлэмжийг уянгаар шүншиглэн, хатуу ширүүнээр дүрслэх нь онцгой” гээд, “Тамгагүй төр” жүжгийн хийц, дүрслэл санааг голлон жишээ авсан байсан. Энэ шүүмжийг та уншсан уу, юу гэж бодсон бэ?
-Г.Батсууриа би чамд баярлалаа гэж хэлмээр байна. Гэхдээ миний дүү дотор нь энэ зохиолуудыг бичихдээ энэ шүүмжийг бичиж байгаагаас бага бодсон гэж бичсэн байна лээ. Намайг бага бодож бичдэг гэсэн. Ухаан нь, тэр хүү шүүмжээ их удаан бодож бичиж байхад би жүжгээ бодолгүй бичсэн байх нь.
Иймэрхүү юм миний дүүд хэрэггүй ээ. Бодохгүйгээр зохиол бичдэг гэж хүнд тулган хүлээлгэнэ гэдэг бол инээдтэй санагдаж байна. Бодохгүй юмыг хийнэ гэж ер нь байдаг юм уу. Тийм том тархины үгүйсгэл байж болохгүй. Хоёрт, миний дүү уншсан, бусдаас илүү гэгээрснээ илэрхийлэх шалтаг олдохгүй болохоор нь намайг зууж авсан юм болов уу даа. Тийм шалтаг байж болно. Гэхдээ хүний уншсан мэдсэнээ гайхуулахад нь шалтаг болох нь таатай юм биш л дээ. Миний хийсэн алдаа оноо л шалтаг нь байх ёстой.
Тэрнээс бусад нь надад бүгд таалагдсан. Би ингэж хэлүүлэх ёстой. Тэр байтугай утга зохиолын шүүмжийн салбар ийм анир нам гүм болсон цагт энэ дайны оролдлоготой гарч ирж байгаа нь сайн хэрэг. Тиймээс би баяртай байгаа юм.
-Энд таны зохиолоор хувь хүний чинь зан чанарыг тодорхойлсон нь сонирхолтой санагдсан. “...Бодит амьдрал дээр хэрцгийдүү авиртай ч буулт зөөлөнтэй, муухай ааштай, дотроо их шаналдаг, биеэ тоосон, дотоод зөрчилтэй хүн байх магадтай...” гэж. Энэ ер нь хэр оносон таамаг вэ?
-Мэдэхгүй, хүний дотоод ертөнцийг ингэтэл холоос мэдэрнэ гэдэг эсвэл бурхан байх, эсвэл цусны шинжилгээ авдаг эмнэлэг байх, эсвэл ертөнцийн хүн болгоныг таньдаг гэгээрсэн хүн байх. Хүний дотоод ертөнц рүү дураараа нэвтэрсэн нь харин алдас байж мэдэх юм шүү. Би Г.Батсуурь гэдэг хүнтэй хүн болсноос хойш үг сольж үзээгүй. Хүний урманд нэг өгүүлбэр сольж үзээгүй байж хүний тухай ийн ярих.... Өнөөдөр тэгж яривал дэргэд 50 жил амьдарсан хань минь ч миний тухай мэдэхгүй шүү дээ. Ингэж гаднаас мэдэрнэ гэхээр миний сэтгэлийн болоод бодьгалийн хилийг бүдүүлгээр зөрчиж байна аа гэж би үзэж байна. Миний хилийг зөрчлөө гэж. Өөрөө л бичсэн учир зохиол нь зохиолчтойгоо адилхан байж болох ч тэр хүний тухай бүрэн тодорхойлолт болж чадахгүй. Яагаад ч дутуу дулимаг болно шүү дээ. Гэхдээ би энд нэг их юм бодохгүй ээ. Өөрийн нь багцаа тийм юм байлгүй.
-Та залуу үед хайртай, тэднийг өмөөрнө л гэдэг. Энэ бүхний дараа ч гэсэн та залуу үеийг хайрласаар л байх уу?
-Хайрлалгүй яах юм. Бид бүх юмаа эд нарт орхино шүү дээ. Орхих хүнээ зүхэж оддог тийм тэнэг үхэл гэж байх уу. Би тийм юмыг зөвшөөрөхгүй. Би тэгээд баярлалаа гэж хэлээд байгаа шүү дээ. Урьд нэг шүүмж гарахаар хэрэлдээд, хариу бичээд сүйд болдог байсан. Дээр дурдсан хоёр гуравхан юм л байна, бусдаар надад таалагдсан.
-Үнэхээр зохиолын өгүүлэмжээс болоод өөрийн төсөөлсөн, ургуулсан, сэдэж олсон шийдлээсээ айж, эмээх үе танд байсан уу?
-Энийг уншихаар хүн яах бол оо л гэж айдаг. Тэрнээс биш би өөрөөсөө айдаггүй. Би бодсон юм чинь. Надаас үүссэн юм чинь.
-Улс төр таны өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ. Энийг ер нь тоохгүй орхичих, эсвэл дагаад дэрвэхийн аль нь зөв юм бол оо?
-Төрийн дор амьдарч байгаа болохоор тоохгүй орхиж болохгүй байх. Улс төрийг ярих хэцүү л дээ. Би төрийн тухай ойлголт өөртөө суулгах гэж дөрвөн жил УИХ-д суусан. Тэнд суугаад хүн тэнэглэж байгааг харах энэ тэр чинь их сонин шүү дээ. Улс төрийг ойлгох юмсан гэж боддог мөртлөө би их том хүрээтэй мексик малгай өмсчихсөн, түүн дээгүүр морин тойруулгатай уралдаж байгаа мэт санагддаг. Толгой руу ордоггүй, малгай дээр л тачигнаад байдаг юм. Би хүн л юм болохоороо амьдарч байгаа он цагаасаа холдож чадахгүй. Хүмүүсийн бодож байгаа, энэ улсын хийж байгаа юм бүх л биеэр минь урсах юм даа. Төрийн дээр нам байхад би дургүй. “Биеийг идэх өт бие дотроос гардаг, төрийг идэх өт түшмэл дотроос гардаг” гэж миний жүжгэнд байгаа. Ингээд хэлчихсэн болохоороо би юугаа ярьж суух вэ дээ. Төр гэдэг бол хоосон чанар, байхгүй зүйл. Хүн л үүнийг буй болгон шүтэж, бүтээж ирсэн. Энэ төр юм хийдэг, мэддэг, чаддаг хүмүүсийн гарт байгаасай гэж өглөө болгон залбирах юм. Тэгвэл би дор нь яаж ч оршиж болохоор байна.
-Өнөөгийн Монголд бараг бүх салбарт барууны стандартыг тулгаж, бүх юмыг харийн хэм хэмжүүрээр шүүгээд байх шиг санагддаг. Эдийн засаг, боловсролоос эхлээд утга зохиолд ч ялгаагүй. Тусгаар нэгэн цул гүрэн, бусдаас хараат бус байхын эрхэм дээдийг та хэлж өгөөч?
-Дэлхийчлэлийн эрин ирсэн энэ үед дэлхийн хүмүүстэй хөл нийлүүлж явах, хөгжил дэвшил, онол үзэл бодлын ашигтай тустайг хэрэгжүүлэх, тухайн үеийн нийгмийн мөн чанарын онцлогуудтай нийлэх гээд төрд их юм бий л дээ. Тэрнээс бусдын юмыг шууд хуулаад бид хол явахгүй ээ. Өөрөөр хэлбэл, үндсэн монгол уламжлал дээр суурилсан, эртний Монгол хуулиудаас анзаарч анхаарсан, өөрийн гэсэн уламжлал дээр эрт үеийн мэргэдийн сургаалиас авсан, язгуур монгол хүний ой сэтгэхүйд нийцсэн, монгол хүний дадал заншилд үл харшлах гэхчилэн олон талаас бодож байх ёстой. Өөрийн юмыг бага оруулж, өрөөлийнхөөр дүүргэхийг болих хэрэгтэй. Хуулиндаа хүн нь гологдохгүй шүү. Хүндээ хууль нь гологддог ийм цаг үе ирчихсэн байна. Монгол алга боллоо гэхээс илүү монгол сэтгэлээ, монгол толгой хаачсан юм бэ гэж асуумаар байна.
-Хүн ер нь цаг үедээ зохихгүй байх гэж байдаг болов уу. Зарим хүнд нийгэм нь гологддог, зарим цаг үе хүнээ голдог шиг санагддаг юм.
-Энэ бол ер байдаггүй асуудал. Цаг үе алдартан ч бай, алуурчин ч бай, агуу үнэнчийг ч, агуу худлыг ч тээж явдаг. Ер нь он цаг хүнээ голсон түүх ер байхгүй. Яг газар эх шиг. Газар бол өөрийнхөө газар шороон дээр өндийсөн үрээ ямар ч новш байсан эргээд л залгидаг. “Агуу газар эх алдаагаа эргэж залгидаг” гэж миний шүлгийн мөр бий. Тиймээс он цагт гологдох хүн гэж байхгүй. Он цагт болж байгаа үйл явдлууд, амьдарч байгаа нөхцөл, сэтгэл ханамж зэрэг нь хүндээ гологдох цаг байдаг.
-Та миний л аав ээжийн адилаар энэ нийгмийг бүтээлцсэн хүмүүсийн нэг. Эргээд харахад та бүхэн залуу үедээ ямар нийгэм хүлээлгэн өгч байна гэж боддог вэ?
-Би бол Монгол удмын дамжсан цусны үргэлжлэл. Бидний үеийнхэн та нарт хэнд ч заяахгүйгээр сэтгэж чаддаг тархи, монгол цус хоёр л үлдээсэн. Энийг л яаж эдлэх юм байгаа юм. Тэрнээс биш, миний насаа дуустал хийж бүтээсэн бүхэн үлдэхгүй байхыг үгүйсгэх аргагүй. Би бол мартагдахын тулд төрсөн хүн.
-Таны төрж өссөн Баян-Өнжүүл жилийн өдийд ямархуу байдаг вэ?
-Ай тэр сайхан нутаг даа. Тэр бол газрын диваажин. Уултай, улаан улаан асгатай. Миний талийгаач найз Ж.Лхагваа надтай хамт явахад “Нутаг минь ямар байна, сайхан байна уу” гэж асуухад “Чам шиг л ааштай уултай юм байна” гэж байсан юм. Би их сайхан газар оногдож төрсөн хүн. Тэр нутагт очиход би дандаа багадаж байдаг. Би тэнд өчүүхэн жижигхэн болдог. Би тэнд л хамгаас илүү хайртай.
-Таны эрхэлж байсан ажлууд дундаас МЗЭ-ийн “Ардын үлгэрийн тэнхим”-ийн эрхлэгч гэдэг их сонирхолтой санагдсан. Та тухайн үед юу хийдэг байв?
-Зохиолчдын хорооны хатавчинд би 50 жил хэвтлээ. Би ярьдаг нохой байгаагүй, дуугүй хэвтээд байдаг нохой ч бас байгаагүй. Орсонд хуцаад гарсанд хуцдаггүй байгаагүй. Энэ их том өргөөний хатавчинд насаараа хэвтсэнийх, юуг нь ч хийсэн юман чинээ боддоггүй. Миний шүтээн газар. Үлгэр домог цуглуулах, хэвлүүлэхээс эхлээд олон ажил хийдэг байсан. Харин дараа нь Зохиолчдын хорооны дарга байхдаа өөрөө татан буулгасан. Санхүү мөнгөнөөс эхлээд болоогүй болохоор тэр.
-Дотоод ертөнцийн тухай асуух гэсэн юм. Таны дотоод ертөнцөд ямархуу “тавилга”-ууд байж, тэнд юу болдог вэ. Дотоод ертөнцдөө байхдаа та юу төсөөлж, юу мөрөөдөж байдаг вэ?
-Миний дотоод ертөнц их том гэр шиг, олон ханатай цэлийсэн өргөө. Дотор нь олон үзэг, олон дэвтэр бий. Би дэвтэр үзэг хоёрт шунаад ханаддаггүй юм. Бас аар саархан номнууд байна. Миний сэтгэлийн гэр дотор ороод ирсэн хүнд улнаасаа жиндэхгүй дэвсгэр байдаг байх. Миний хүмүүс ханддаг сэтгэл, аливаа нэгийг санаж мөрөөдсөн гуниг бий. Тэнгэр харагдах тооно байдаг байх. Тэрний дотор хүмүүсийн таамаглаж байгаагаар муухай ааштай би байдаг байх даа.
Ж.Тэгшжаргал