ОХУ-ын нийслэл Москвагаас 1600 километрийн зайд орших Сочи хот 415 мянган оршин суугчтай. Энэ хот 2007 онд 2014 оны өвлийн олимпыг зохион явуулах эрх авснаар дэлхий нийтэд танигджээ. Оросууд энэ хотоо "Зуны нийслэл" эсвэл Хар далайн сувд гэж нэрийддэг юм байна.
Урин дулаан цаг ирж, зун цаг болоход Хар тэнгисийн эрэг дээрх энэ хот хүний хөлд дарагддаг. Далайд сэлж, эргийн дагуу орших гайхалтай уул толгодыг үзэхээр жил бүр дөрвөн сая орчим жуулчин ирдэг гэнэ.
Хаврын адаг сараас Намрын эхэн сар хүртэл хот улс төр, урлаг спортын одуудаар дүүрдэг гэхэд болно. Хачирхалтай нь гайхалтай үзэсгэлэнтэй энэ хотод ирдэг энэ их жуулчдын ердөө гурван хувь нь л гадны жуулчид байдаг юм.
Магадгүй улс төрөөс ангид, цорын ганц алдартай гадны жуулчин нь дуучин Боно байсан байх. Түүнийг 2010 онд ерөнхийлөгч асан Дмитрий Медведев сууцандаа урьж байжээ.
Жуулчдаас гадна бас нэгэн хачирхалтай зүйл нь дулаан уур амьсгалтай, өмнөдийн энэ хот 2014 оны өвлийн олимпийн эрхийг авсан явдал юм. Оросуудын энэ үйлдлийг ойлгоход төвөгтэй. Жинхэнэ өвлийг энэ том гүрний хаанаас ч олж болно.
Гэтэл яагаад заавал Сочи гэж? Дөхөж магадгүй нэг таамаг бол Сочи азын хот. Ихэнх оросууд "Хэрвээ би ирээдүйг хардаг бол, Сочид амьдрах байсан" гэж хэлдэг. Зугаа цэнгэл, казино хайсан хүмүүсийн хэлдэг энэ үг л бүхнийг илтгэж байх шиг. Магадгүй тэд гэнэтийн аз завшаан хүссэнийх биз.
Тэгвэл олимпийг далимдуулан энэ хотыг дэлхий нийтийн төв болгох боломжтой юм. Сочид байгаль, спорт, түүх, нарлаг далайн эрэгт дуртай хэн бүхнийг татах тэр бүхэн цогцолжээ.
Хар далайн сувд танигдаж дуусаагүй л байна.
Д.Багахүү