Хэвлэл мэдээллийн бай болж, цахим ертөнцөөр нэг шуугиан тарьсан тоглоом бол "Flappy bird" гэх хоёр хэмжээст ретро тоглоом юм. Өнгөрсөн оны тавдугаар сарын 24-ний өдөр анх App store-т тавигджээ.
Гэтэл амьдралыг нь сүйтгэж байна гэсэн шалтгаанаар тоглоомыг зохиогч, вьетнам эр тоглоомоо өчигдөр цахим сайтаас устгасан байна. Дон Нгуен гэгч уг тоглоомыг бүтээхэд ердөө 2-3-хан өдөр зарцуулсан хэдий ч сурталчилгаанаас өдөрт 50 мянган доллар олж байжээ.
Энэ тухай твиттерт хэд хэдэн удаа жиргэхдээ ямар нэгэн хуулийн асуудлаас болоогүй гээд магадгүй үргэлжлэл бүтээж болно гэдгээ ч бичжээ. Ноён Нгуен өөрийгөө "Омог бардам чөлөөт уран бүтээлч" гэж тодотгосон аж.
Өнгөрсөн жилийн шилдэг тоглоомоор шалгарсан энэ бүтээл 50 сая гаруй удаа татагдсан юм. Apple-ийн болон Android төхөөрөмжид зориулагдсан энэ тоглоом хамгийн эрэлттэй үнэгүй тоглоомын жагсаалтыг тэргүүлжээ. Зохиогчийг тоглоомоо устгана гэдгээ мэдэгдсэний дараа олон хэрэглэгч ийм алхам хийхгүй байхыг хүссэн аж.
Нэгэн хэрэглэгч "Амар тайван нойрс доо, Flappy Bird" гэж твиттертээ бичсэн бол зарим нэг хүн "Flappy Bird-ийг аварцгаая" гэсэн хаяг хүртэл нээсэн юм. Хэдийгээр сайтуудаас устгагдсан ч өмнө нь татаж авсан хүмүүс одоо ч тоглох боломжтой. Тиймээс зарим хүн цахим ертөнцөөр "Flappy bird"-тай ухаалаг гар утсаа өндөр үнэ хүргэж борлуулахыг оролдсон тухай ВВС агентлаг мэдээлэв.