Хөгжмийн продюсер Саймон Коуэллийн гэргий өнгөрөгч Валентины өдөр амаржиж, тэд хүүтэй болсон билээ.
Саймон хүүтэйгээ хамт авахуулсан зургаа анх удаа олонд дэлгэжээ. Тэрээр мөн “Энэ их агуу хайр, бахархлыг хэзээ ч мэдэрч байсангүй” хэмээн бичжээ.
54 настай тэрээр ийнхүү анхны үрээ тэвэрч байгаа бөгөөд хүүдээ Эрик хэмээн нэр хайрлажээ. Энэ нь түүний эцгийн нэр гэнэ.
Эхнэр Лорен Силвермэн нь амаржсаны дараа тэрээр “17:45 цагт эрүүл чийрэг, хөөрхөн хүү Эрик минь мэндэлснийг дуулгахад тун таатай байна” хэмээжээ. Дэлхийн олон дуучин, жүжигчид тэдэнд баяр хүргэсэн байна.
Жүжигчин, хөтлөгч Марио Лопез “Гэгээн Валентины өдөр хүүтэй болсонд баяр хүргэе. Зөвхөн та л ингэж онцгойрч чадна” хэмээн жиргэжээ.