Дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээ фэйсбүүк 19 тэрбум ам.доллараар ухаалаг гар утсанд зориулагдсан WhatsApp мессенжерийг худалдан авсан талаар BBC мэдээлж байна.
Энэ нь Фэйсбүүк компанийн түүхэн дэх хамгийн үнэтэй худалдан авалт гэнэ. Түүнчлэн фэйсбүүкийг үндэслэгч Марк Цукерберг WhatsApp мессенжерийг худалдан авч байгаа нь компанид маш үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт боллоо гэж онцолсон байна.
WhatsApp одоо 450 сая хэрэглэгчтэй бөгөөд өдөр тутам 32 тэрбум зурвас илгээгддэг байна.
WhatsApp мессенжерийг дэлхийн 100 гаруй улс оронд хэрэглэдэг. Тус програм нь iOS, Android, BlackBerry, Nokia S40, Symbian болон Windows Phone төхөөрөмжүүдэд суулгаж болдог байна.
Шинжээчдийн үзэж буйгаар фэйсбүүкийн өсвөр насны хэрэглэгчдийн дийлэнх хувь нь WhatsApp-руу шилжих болсон гэнэ.