Манай улсын Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан өнгөрсөн бямба гаригт хүүхдэд анх удаа элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлээ. БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвийн эмч нартай хамтарсан мэс засал амжилттай болжээ. Дөрвөн настай Төмөрчулууны Дэлгэрсайхан хүүгийн аав нь донор болсон билээ. Энэ мэс заслын талаар Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, профессор О.Сэргэлэнгээс тодрууллаа.
-Хүүгийн бие ямар байна вэ?
-Мэс заслыг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийсэн, хүүгийн бие гайгүй. Хагалгааны дараах байдалтай байна.
-Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслын өртөг нь том хүнийхээс арай бага байх уу?
-Бид хүүхдэд анх удаа элэг шилжүүлэн суулгасан учир өртөг зардлыг нарийн тооцож амжаагүй байна. Одоо л багцаатай болох байх. Хүүхдэд вирусын эсрэг эмчилгээ хийхгүй учир том хүнд хагалгаа хийхээс 10-20 сая төгрөгөөр хямд байх боломжтой. Гэхдээ хүүхдэд мэс засал хийх явц том хүнийхтэй яг адилхан.
-Солонгос эмч нар өөрийн багаж, хэрэгсэлтэйгээ ирэв үү?
-Үгүй, энэ удаа манай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ашиглаж хагалгаа хийсэн. Бид хамгийн сүүлийн мониторуудаа өнгөрсөн ням гаригт хүлээн авлаа.
-Тэгэхээр манай эмч нар цаашид энэ хагалгааг бие даан хийх боломж бүрдлээ гэсэн үг үү?
-Тийм ээ. Бид элэг шилжүүлэн суулгах мэс заслыг бие даан хийхийн тулд зориуд энэ тал дээр өндөр мэргэшсэн солонгос эмч нартайгаа хамтарч анх удаа хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа.
-Энэ хүнд мэс заслыг яагаад хүүхдүүд хийлгэж байна вэ. Хүүгийн хувьд ямар шалтгаантай байв?
-Цөсний зам нь битүү төрсөн хүүхэд. Энэ мэс заслыг хийлгэсэн хүүхэд 3-4 жилийн дараа элэг солиулах шаардлагатай болдог. Ийм шалтгаанаар элэг шилжүүлэн суулгуулах шаардлагатай 23 хүүхэд бий.
-Энэ удаа та бүхэн том хүнд элэг шилжүүлэн суулгасан уу?
-Бүтэн сайн өдөр нэг том хүнд мэс засал хийлээ. Элэгний хавдар, хатууралтай 60 настай ээждээ хүү нь донор болсон. Ийм хоёр мэс засал хийгээд солонгос эмч нар бүтэн сайнд буцсан.
-Тэгвэл дараагийн мэс заслыг манай эмч нар бие даан хийх нь ээ?
-Тийм ээ, бид энэ ондоо багтаан бие дааж элэг шилжүүлэн суулгах төлөвлөгөөтэй байгаа гэв.