Загвар зохион бүтээгч С.Ариунаа гуравдугаар сарын 22-нд Токиод болох “Мерседес Бенз”-ийн шоунд дахин оролцохоор бэлтгэл хангаж байна. Тэрбээр монгол хувцасны онцлогийг шингээж, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээсэн ARIUNAA SURI нэрийн бүтээгдэхүүнээ дотооддоо болон олон улсын зах зээлд таниулах ажлыг тасралтгүй хийсээр байгаа юм.
С.Ариунаагийн багийнхан “Мерседес Бенз” шоунд оролцохоор өнгөрсөн есдүгээр сараас бэлтгэж эхэлжээ. Тэрбээр энэ шоунд өнгөрсөн жил анх удаа оролцож, Монголоо сурталчлахын зэрэгцээ олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд, загварын салбарын худалдааны төлөөлөгчид гэх мэт 300 гаруй харилцагч, үйлчлүүлэгчид өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ танилцуулж, хүргэж чадсан байна.
С.Ариунаа өмнө нь 2011 онд Берлиний Загварын долоо хоног, 2013 онд Токиогийн Загварын долоо хоног “Mercedes Benz Fashion Week” шоу, мөн Улаанбаатарт Усан дээрх загварын шоу зэрэг арга хэмжээнд амжилттай оролцож байжээ.