“Сочи-2014” дуулиан, шуугиан намжаагүй байхад паралимпийн XI наадам асуй.
Ирэх сарын 7-16-ны цагаан олимпод Монгол Улсаа төлөөлөн пара гүйлтийн цанын тамирчин Б.Ганболд ганцаараа өрсөлдөх юм. 23 настай тамирчин маань энэ спортоор хичээллээд удаагүй ч түүний хичээл зүтгэл нь өнөөдөр түүнийг өвлийн паралимпийн түүхэнд нэрээ мөнхлөх боломжийг олголоо. Ингээд түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Юуны өмнө “Сочи-2014” паралимпийн эрхээ авсанд баяр хүргэе. Анхны олимпод оролцох гэж байгаа сэтгэгдэлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Сочигийн олимпод оролцох эрхээ авч чадсандаа маш их баяртай байгаа.
-Ганцаараа олимпийн нээлтэд жагсана гэхээр жаахан сүрдэж байна уу, гайгүй юу?
-Гайгүй дээ. Гэхдээ анхны олимп болохоор сүрдэж л байна.
-Хэчнээн тэмцээнээр олимпийн эрхийн болзлыг хангасан бэ?
-Өнгөрсөн жил гурав, энэ жил нэг гээд нийтдээ дөрвөн тэмцээний нийлбэрээр оноогоо цуглуулж эрхээ авсан. Хамгийн сүүлийн тэмцээн нь Германы Дэлхийн цомын тэмцээнээр болзолоо хангасан даа.
-Чиний хувьд олимпод LW8 гэсэн ангилалд өрсөлдөнө. Гурван зайд уралдах байх аа?
-Тийм ээ. Гурван зайд уралдана. Холын зай 20 км, дундын зай 10 км, ойрын зай 1 км-т уралдана.
-Тэмцээний хуваарийн хувьд?
-Гуравдугаар сарын 10, 12, 16-нд.
-Таны уралдах зайд хэдэн тамирчин байгаа бол?
-Яг одоогоор тэд эд гэсэн тоо тодорхой болоогүй байна. Албан ёсны сайтад мэдээлэл нь бүрэн ороогүй байсан.
-Гурван зай тус бүр дээр өөрийн тань дээд амжилт хэд байгаа вэ?
-Хамгийн дээд амжилт нь нэг км зайг 3 минут 7 секундэд туулсан.
-Энэ удаагийн олимпод ямар зорилт тавьсан байгаа вэ. Мэдээж өөрийн амжилтаа шинэчлэн тогтоох байх?
-Ямар ч байсан амжилтаа ахиулна. Цагаа урагшлуулна.
-Сочид уралдсан Монголын хоёр цаначинтайгаа уулзсан уу. Ямар зөвлөгөө өгч байна?
-Уулзаж амжаагүй л байна. Манай хэд өчигдөр ирсэн үү, өнөөдөр ирж байна уу даа.
-Өвлийн олимпийн нээлтээс хойшхи өдрүүдэд цэнхэр дэлгэцнээсээ салаагүй байх?
-Өө тэгэлгүй яах вэ. Монголынхоо тамирчдыг дэмжээд, уухайлаад л сууж байлаа. Мөн уулын цана, сноуборд, хоккей гээд бүгдийг л шимтэн үзсэн дээ.
-Манай өвлийн олимпийн тамирчид ихэвчлэн цас, мөс ихтэй Хөвсгөл, Төв аймгийнх байдаг. Харин таны хувьд Сүхбаатар аймгийн уугуул гэж байсан. Тал нутгийн хүү болохоор сонирхож асуугаад байна?
-Би Сүхбаатар аймгийн Онгон суманд өссөн. Анх цанаар хичээллээгүй. Хөнгөн атлетикийн тэмцээнд анх удаа оролцоод тэр үед багштайгаа танилцсан. Манай багш цанын спортоор хичээллээч гэдэг санал тавьсан даа. Дашдондог багшийнхаа саналыг хүлээн авснаар энэ спортод хөл тавьсан. 2012 оны зун байсан анх багштайгаа танилцсан даа.
-Тийм үү. Тэгэхээр цанын спортоор хичээллээд удаагүй байж олимпийн эрхээ авчихсан гэхээр мундаг байна шүү?
-Цанаар хичээллэж эхлээд арай л хоёр жил хүрээгүй байна. Тийм болохоор миний хувьд энэ бол том аз завшаан. Багштайгаа үнэхээр азтай таарсан даа гэж боддог.
-Хөнгөн атлетикаар хичээллээд хэр удаж байсан юм?
-Бараг хичээллээгүй. Бэлтгэл хийгээд л тэмцээнд ирсэн. Тэгээд л багш маань өөр спорт руу уруу татчихсан.
-Олимпийн бэлтгэлээ хаана базаав?
-Цэргийн амралтанд таван сар гаруй бэлтгэл хийсэн.
-Сая Сочид уралдсан Б.Отгонцэцэгийн хувьд тосолгоондоо тактикийн алдаа гаргаснаас өөрийн зорьсон амжилтандаа хүрч чадаагүй гэж байсан. Цанын амжилтын үндэс нь тосолгоо байдаг шүү дээ. Тэгэхээр багш шавь хоёр тосолгоондоо хэрхэн анхаарал хандуулж байгаа бол?
-Тэгэлгүй яах вэ. Цанын амжилт тосолгооноос шалтгаална. Тосыг яг яаж тааруулах тал дээр манай зөвлөх дасгалжуулагч Сандагаа багш ажиллана. Хамт Сочи явах юм.
-Цана хэрэгслийн хувьд. Манай хоёр цаначин дэлхийн аваргад уралдсан цанаараа оролцсон гэж байсан?
-Би хоёр өөр цанаар уралдана. Фишерээр тэшилтээ хийгээд, нөгөөхөөр нь сонгомол техникээр уралдана. Дэлхийн аваргад уралдаж байсан цанаараа уралдана. Шинэ цана ер нь дэмий. Дасаагүй учраас ямар ч хүндрэл гарах боломжтой.
-Ар гэрийнхэн нь олимпод оролцож байгаад баяртай байгаа байх. Гэр бүлийнхэн нь их л зөвлөгөө захиас хэлж байгаа болов уу?
-Аав, ээж маань Сүхбаатар аймгийн Дарьганга суманд байдаг. Миний хүү сайн уралдаад, улсынхаа нэрийг гаргаарай, энэ олон хүний итгэлийг дааж уралдаарай гэсэн дээ.
-Хүүгээ гаргаж өгөхгүй хэрэг үү?
-Гаргаж өгч амжихгүй л болов уу. Сайн мэдэхгүй л байна.
-Хэзээ Сочиг зорих вэ?
-Энэ сарын 3-нд Сочи явна даа.
-Ганцаараа оролцож байгаа учраас Монголынхоо алтан соёмбот тугийг мандуулах байх даа?
-Тэрийг сайн мэдэхгүй байна. Тугчаа томилоогүй байгаа байх. Миний анхны олимп болохоор мэдэхгүй юм зөндөө гараад л байна.
-Ярилцсанд баярлалаа, олимпийн наадамд зорьсон амжилтаа гаргахыг хүсэн ерөөе.
-Баярлалаа, ерөөл бат оршиг.