Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирлын сонгон шалгаруулалтад Хавдар судлалын үндэсний төвийн захирал, Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн захирлаар ажиллаж байсан А.Мөнхтайван тэнцсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.
Сонгон шалгаруулалт бараг гурван долоо хоногийн өмнө болсон ч Н.Удвал сайд шинэ захирлыг томилохгүй тойрсоор явна. Эрүүл мэндийн яаман дахь Төрийн албаны салбар зөвлөлийнхөн сонгон шалгаруулалтад А.Мөнхтайван тэнцсэнийг дуулгаад “Сайд гадаадад яваа, энэ долоо хоногт ирнэ. Ирэх долоо хоногт тушаал гаргах байх” гэж байв. Үүнээс хойш хоёр долоо хоног өнгөрлөө.
Энэ талаар Н.Удвал сайдаас тодруулахаар туслах руу нь утас цохитол “Сайд чөлөө авсан, энэ долоо хоногт ажилдаа ирэхгүй учир хариулт өгөх боломжгүй” гэж ам таглав. Сайд нь чөлөө авч, гадаадаар аялсаар байтал салбарын ажил нь сажилж байна.
Захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Энхбаяр 58 настай өвгөнийг Аж ахуйн даргаар, кассын нярав Оюуны ажлыг 55 настай гэх тэтгэврийн насанд хүрсэн эмэгтэйд хүлээлгэн өгч эрүүл ухаанд багтамгүй шийдвэр гаргажээ.
Н.Удвал сайд хоёрдугаар сарын 28 буюу өнгөрсөн баасан гаригт яамны харьяа эмнэлгүүдийн захирлуудтай хамтран ажиллах үр дүнгийн гэрээ байгуулжээ. Яамны харьяа 16 эрүүл мэндийн төвийн Гэмтлийн эмнэлгийн захирлаас бусадтай гэрээгээ хийсэн гэнэ.
Энэ хооронд эмнэлгийн бодлого, хөгжлийг тодорхойлох ажилд албан ёсны тушаал, шийдвэр гаргах эрхгүй хүн ажлаа хийж, далд санаагаа хэрэгжүүлсээр байна. Захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Энхбаяр тушаал шийдвэр гаргах эрхгүй гэж хоёрдугаар сарын 26-нд Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн ч үүнийг үл тоон дураараа дургисаар байна.
Тэр Гэмтлийн эмнэлэгт ирснээс хойш тус эмнэлгийн урдаа барих мэдлэг чадвар, дадлага туршлага, алдар гавьяатай 23 эмчийг өөрийг нь хүлээн зөвшөөрөөгүйд хорсож, хайр найргүй халсан. Үр дүнд нь өвдөж зовсон иргэд хохирч байна. Хамгийн сүүлд буюу өчигдөр эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер Нэргүй, Ариунжаргал нарыг ажлаас халжээ.
Үүгээр зогсохгүй 58 настай өвгөнийг Аж ахуйн даргаар, кассын нярав Оюуны ажлыг 55 настай гэх тэтгэврийн насанд хүрсэн эмэгтэйд хүлээлгэн өгч эрүүл ухаанд багтамгүй шийдвэр гаргажээ. Ийн гарын дор ажиллах хүмүүсийг хөрөнгө санхүү хариуцсан албан тушаалд томилсноор үр дүнд нь улсын орлогоор халаасаа түнтийлгэх сувгаа нээж байна.
Үүн дээр нэмэрлэх бас нэг хачирхалтай мэдээлэл дууллаа. Тус эмнэлгийн ур чадвартай залуу эмч нарын нэг, мэдрэлийн мэс засалч М.Тэмүүжин БНСУ-д нэг жил мэргэжил дээшлүүлэх болсноо даргадаа дуулгахаар ороод “Тэр чигээрээ яваарай” гэсэн хариулт сонсоод гарсан тухайгаа нийгмийн сүлжээгээр тараажээ.
Хууль бус даргын гаргасан хуудуутай шийдвэр ар араасаа хөвөрч байхад хэн толгойг нь илж, өнөөг хүртэл өөгшүүлсээр байна вэ. Эрхзүйн чадамжгүй даргыг эрхлүүлж, ачаалал ихтэй эмнэлгийг алсын хараагүй болгож буйн хариуцлагыг Н.Удвал сайд Та хүлээх ёстой.