Монголд анх удаа хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийснээс хойш 12 хонолоо. Хүүхэд болон түүнтэй хамт энэ мэс заслыг хийлгэсэн хүний бие ямар байгааг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, доктор, профессор О.Сэргэлэнгээс тодрууллаа.
-Элэг шилжүүлэн суулгуулсан том хүн, хүүхэд хоёрын бие ямар байна вэ?
-Дөрвөн настай хүү, том хүн хоёрын бие сайн байгаа. Доноруудын бие мөн сайн, дөрвүүлээ эмнэлэгт хэвтэж байна. Удахгүй хоёр донороо эмнэлгээс гаргана. Хүүгийн ээж нь донор болсон учир хүүхэдтэй нь хамт үлдээлгүй болохгүй.
-Хүүхэд орноосоо босож байгаа юу?
-Хүүхэд маань босоод гүйж яваа. Том хүн ч ялгаагүй босоод явж байна. Мэс заслын дараа аль болох хурдан хөдөлгөөнд оруулах ёстой байдаг юм. Бага насны хүүхдийг аргадаж, эвийг нь олж босгож, явуулахгүй бол болдоггүй юм байна. Бид нар хүүхдэдээ тоглоом хүртэл авчирч өгч байгаад босгосон.
-Манай эмч нар анх удаа хүүхдэд энэ нарийн түвэгтэй мэс заслыг хийлээ. Энэ мэс заслыг хүүхэд, том хүнд хийхэд ямар ялгаа байв?
-Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах нь том хүнийхээс өөр байдаг. Хагалгаа хүүхдэд 11 цаг, том хүнд 14 цаг үргэлжилсэн. Ер нь том хүний хагалгаа дунджаар 14-16 цаг үргэлжилдэг. Хүүхдэд бол хагалгааны үйл явц, үе шат адилхан ч гэсэн оёдол тавих талбай хүртэл бага учир арай богино хугацаа зарцуулдаг юм байна.
-Энэ хүмүүсийг БНСУ руу явуулж хяналтад байлгах шаардлага бий юү?
-Монголдоо элэг шилжүүлэн суулгуулсан хүмүүсээс эхний гурвыг нь БНСУ руу явуулсан. Түүнээс хойш хагалгааны дараах менежментийг манай эмч нар өөрсдөө хийж чаддаг болсон учир явуулах шаардлагагүй.
-Дараагийн хагалгааг хэзээ хийхээр төлөвлөж байна вэ?
-13 дахь хагалгааг 5-6 дугаар сард бид нар бие даан хийнэ. Харин БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвийн багтай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд ирэх есдүгээр сард хамтарсан хагалгаа хийхээр төлөвлөсөн. Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монголд нутагшуулах таван жилийн хугацаатай төсөл дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна гэв.
Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг үндэсний багийнхан болон БНСУ-ын "Асан" анагаах ухааны төвийнхөн ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран хийсэн. Хагалгаа хийсэн өдрөөс эхлэн тус эмнэлгээс хүүхдийн мэс заслын эмч нар ээлжлэн Нэгдүгээр эмнэлэгт байрлаж, хагалгааны дараах хяналтыг тавьсан байна. Хүүхдийн эмч нарын багийнхан өнөөдрөөс хэвийн байдалд шилжин, өдөртөө нэг удаа хүүхдэд үзлэг хийж байхаар болжээ.