Сочи хотноо болж буй өвлийн XI паралимпийн наадмын хоёр дахь өдрийн байдлаар ОХУ медалийн тоогоор тэргүүлж байна.
Оросын баг тамирчид одоогоор таван алт, долоон мөнгө, таван хүрэл медаль хүртжээ.
Хоёрдугаар байрт Украин хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл, удаах байрт Японы баг тамирчид хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл гэсэн үзүүлэлттэй оржээ.
Улс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
ОХУ | 5 | 7 | 5 | 17 |
Украин | 2 | 1 | 3 | 6 |
Япон | 2 | 1 | 2 | 5 |
Австри | 2 | 1 | 0 | 3 |
Словак | 2 | 1 | 0 | 3 |
Герман | 2 | 0 | 0 | 2 |
Франц | 1 | 0 | 1 | 2 |
Испани | 1 | 0 | 0 | 1 |
АНУ | 0 | 3 | 2 | 5 |
Канад | 0 | 2 | 3 | 5 |
Их Британи | 0 | 1 | 0 | 1 |
Беларусь | 0 | 0 | 1 | 1 |
Өчигдөр буюу наадмын хоёр дахь өдрийн онцлох үйл явдлаас дурдвал ОХУ-ын цаначид цанын уралдааны 15 км-ийн төрөлд эхний гурван байрт орж медалийн тавцанг эзэгнэсэн юм.
Өмнө нь биатлоны 7.5 км-т алт авч, олимпийн аварга болсон Роман Петушков 40 минут 51.6 секундын үзүүлэлтээр түрүүлж, барианд орон, Сочигийн паралимпаас хоёр дахь алтан медалиа авчээ. Удаах байруудад Ирек Зарипов, Александр Давидович нар тус тус оржээ.