Сүүлийн үед боловсролын салбарынхны хийх ажил нь багадаад байна уу гэж бодогдох болов.
Нэг хэсэг үсэг тоогоо нэмж хасах талаар маргаж байсан бол саяхнаас тус салбарын эрх бүхий хүн дунд сургуульд уран зохиолын хичээл байх шаардлагагүй гэж “цэцэрхэж” эхэлсэн.
Тэгсэн хэрнээ хэвлэл мэдээллээр гарч буй мэдээлэл, нийтлэл сурвалжлагад агуулга, үсгийн алдаа гарч байгааг шүүмжлэн гаргасан Хэлний зөвлөлийн зөвлөмжид гэхэд л “Монгол” гэдэг үг нь алдаатай, арван өгүүлбэрийн дөрвөөс тавд нь алдаа байгаа нь түүнд хяналт тавих хүн ч байхгүйн тод жишээ.
Хэлний зөвлөл нь улсынхаа нэрийг алдаж бичихээр хэнтэй ч хариуцлага тооцох ёстой юм, бүү мэд.
Гэтэл энэ талаар толгойгоо гашилгаж байх зуурт багачуудад зориулсан үлгэр, утга зохиолын ном хогийн саванд хаягдаж байгааг хэн ч анзаарсангүй.
Хүүхдэд зориулагдсан ном зөв хүмүүжил олгож чадаж байна уу?
Сэтгэлзүйчдийн хэлж буйгаар сургуулиас өмнөх болон бага ангид хүүхэд суурь боловсролоо олж авдаг гэх. Тэр ч байтугай Японы эрдэмтэд хүүхдийн хүмүүжилд гурван нас оройтно гэж тодорхойлсон байх юм.
Тэгвэл тэрхүү хүмүүжил төлөвшлийг буй болгох хүчин зүйл болсон хүүхдийн ном өнөөгийн шаардлагыг хангаж байна уу? Жишээ татъя.
Үлгэрийн ном №1: “Согтуу туулай” /Монсудар хэвлэлийн газраас гаргасан 108 боть цуврал/
...Туулай хөдлөх ч үгүй, ууж ууж Тун ч согтож нүд нь сүүмийж...
...Халамцуу туулай дуулж "Ой шугуйд арслангаас ч илүү араатныг би үзлээ Ор төдий болтол нь салам нүдэж явлаа"...
...Саяны бархираад байдаг мангуу чи мөн үү? Бас тэр согтуу байх нь ээ Балагтай нэг юм олоод долоочихжээ...
Үлгэрийн ном №2: “Шунаг бартан” /Монсудар хэвлэлийн газраас гаргасан 108 боть цуврал/
...Энэ чинь миний захиалга мөн гэж үү? Эсгэж оёхдоо согтуу байснаас зайлахгүй...
Үлгэрийн ном №3: “Бусдыг хорлох гээд биеэ хорлосон нь”
...Эхнэртэй залуу хэзээд эхнэргүй залууг "Миний эхнэрийг булааж авах гэж байна" гэж харддаг байж гэнэ...
..."Сайн чадах" гэж нэг арга бодож олоод идмэгц эмэгтэй хүнтэй ойртохгүй бол хордож үхдэг эм найруулж эхнэргүй залуугийнд очжээ.
...Ийнхүү эхнэртэй залуу өрөөлийг хорлох гэж өөрийн биеэ хорлосон бөгөөд эхнэргүй залуу түүнийг нас барсны дараа эхнэртэй нь гэрлэж айл болж амьдарсан гэдэг.
Үлгэрийн ном №4:
...Юун үхсэн хатсаны чинь хүү гээд ээжийг нь нойтон модыг ноцтол, хуурай модыг хугартал зодож гэнэ. ..."Аргай аргай түг" гээд аавынхаа толгойг цохиод алчихжээ.
Үлгэрийн ном №5: “Хүүхдэд зориулсан цуврал”
-...Газар дээр юу таарснаараа цохиж намнадаг болсон төдийгүй нэг нэгнээсээ үхсэн хулгана дээрэмддэг болов. ...Урт хүзүү ч мөн сайхан шүү. Архи уухад хоолойгоор явж байгаа нь халуун оргиод л мөн ч сайхан шүү гэж гэнэ...
-...Болжмор баавгайгийн төрсөн өдөрт очиж нэлээн согтжээ. Тэгээд -Би бөөлжмөөр байна гэж орилж гарчээ. Баавгай тайвшруулж 100 татуулав...
-...тэр чинь би төмсгөн дээрээ хэвчихээд босохоос залхуу хүрээд хашгираад байсан юм...
-Баавгай баахан спирт найруулчихаад зарах хүртлээ уучихгүй байхын тулд модон дунд нуугчихаж...
Үлгэрийн ном №6:
...Тэд өвсөн дээр хөрвөөж байлаа. Тэгээд тэд хээлтэв...
Архи ууж, агсам тавьж, эцгээ алж, эхнэрээ хардаж, хүн зодож, хараал хэлсэн ёс бус агуулга, үг хэллэгтэй дээрх номууд хүүхдэд зориулагдаж...
Үг үсгийн алдаа, найруулга зүй ч эс үнэртэх тэдгээр номыг тавдугаар ангийн боловсролгүй хүн бичсэн болов уу гэмээр.
Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх хүн бүрт бий. Гэвч бидний ирээдүй болсон үрсийн тархи толгойг үг үсэг холбож чаддаг төдийхөн этгээд санаанд орсноо халтар мултар буулгачихаад мөнгө зодон хэвлүүлж байгаа нь даанч харамсалтай.
Боловсролын яаманд хүүхдийн боловсрол хамаагүй юу?
Бэлтэй л бол хэн нь ч юуг ч сараачиж хэвлүүлж болох нь. Тэгээд ямар агуулгатай агуулгагүй, аюултай аюулгүй нь хамаагүй Оюуны өмчийн газар очоод 25 мянган төгрөг төлөөд л зохиогчийн эрхээ авчих жишээтэй. Ном бүтээх ийм л амархан.
Хүүхдийн хүмүүжилд заналхийлж буй энэ мэт үлгэрийн номын агуулгад хяналт тавьдаг, хэвлэгдсэний дараах үр дагаварт хариуцлага хүлээх эзнийг хайж улаа эргэтэл явав.
Энэ асуудал хүүхдийн боловсролтой шууд хамааралтай учир Боловсролын яам орлоо.
Сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулга ССАЖЯ-д хуралтай байна гэсэн учир утсаар нь холбогдсон юм.
-Сүүлийн үед хүүхдийн үлгэрийн номууд ёс бус агуулга, хэллэгтэй гарах боллоо. Үүнд хэн хяналт тавьж хариуцлага хүлээх вэ?
-Бид хүүхдийн сурах бичигтээ л хяналт тавьж ажилладаг. Түүнээс бусад ном бүтээлийн хувьд хүүхдийн байгууллагуудтай л холбогдоод явчихна даа.
-Тэгвэл хүүхдийн ямар байгууллага хариуцдаг юм бол?
-Би бол сургуулийн өмнөх цэцэрлэгийн боловсрол хариуцдаг болохоор сайн мэдэхгүй л байна. Харин сурах бичиг хариуцсан мэргэжилтэн П.Жавзмаагаас асууж болох юм.
Суурь бүрэн дунд боловсролын хэлтсийн Суралцагчийг дэмжих үйлчилгээний мэргэжилтэн П.Жавзмаа: “Мэргэжилтнүүд дур мэдэн хэвлэл мэдээлэлд хариулт өгч болохоо байсан. Та манай хэлтсийн дарга Туяатай яриарай” гэлээ.
Хэлтсийн дарга нь гадуур ажилтай учир яамандаа байсангүй. Гар утасных нь дугаарыг өгөх боломжгүй учир бас л холбогдож чадсангүй. Тиймээс салбарын сайд Л.Гантөмөр рүү утас цохилоо. Хариу алга.
Харин яамны нэг мэргэжилтэн “Манайх сурах бичгээ л хариуцдаг. Наад асуудлыг чинь Соёл спорт аялал жуулчлалын яам хариуцна. Учир нь манайд байсан номын мэргэжилтэн тус яам руу шилжсэн” гэв.
Асуудалд харьцангуй нээлттэй ханддагаар нь салбарын сайд Ц.Оюунгэрэл руу залгалаа. “Би маш завгүй байна. Миний мэйлээр асуултаа илгээгээрэй” гэсэн хариу ирэв.
Тиймээс Боловсролын яамнаас шилжсэн номын мэргэжилтнийг олж уулзахаар шийдэж ССАЖЯ-ын харьяа Хүүхдийн номын ордны захирал Д.Оюунбилэгтэй холбогдлоо.
“Хүн болгон ном гаргадаг болсон энэ үед хүүхдийн номын агуулгад хяналт тавих ямар ч боломжгүй. Харин төрөөс бодлогын шинжтэй гаргаж буй ном товхимол сурах бичигт л бид анхаардаг” гэлээ.
Редактор ч байхгүй хэвлэлийн үйлдвэрүүд
Өмнө нь хүүхдийн ном товхимлын агуулга, найруулга, үг үсгийн алдаа зэрэгт хэвлэлийн үйлдвэрүүд ихээхэн оролцоотой ажилладаг байж. Энэ ч утгаараа хэвлэлийн компаниудыг судалж үзэв. Зарим газар номын редактор ч байдаггүй юм байна. Тэнд хүүхдийн номонд хяналт тавих нь битгий хэл мөнгийг нь төлбөл архи согтууруулах ундааны сурталчилгаа байсан ч хэвлэхэд бэлэн гэх. Арга ч үгүй биз. Өнөө үед мөнгө цагаан нүд улаан болсон цаг юм чинь.
Уран зохиолын хичээл шигээ үлгэрийн ном ч үнэгүйдэж, хариуцах эзэн харж хандах хүнгүй өнчин хүүхэд шиг л хаягдсан байна.
Хариуцах ёстой Боловсролын яам нь “Үлгэрийн ном бол боловсрол биш. Соёлын асуудал” гэх бол ССАЖЯ нь “Сурах бичгийг л ном гэдэг. Үлгэрийн ном гэж юу юм” гэх нь холгүй хариултыг өгөх...
Уг нь үг үсэг хасах, Үлэг гүрвэлийн яс авчрахаас илүүтэй хүүхдийг хүн болгох номын асуудал хамгаас чухал санагдана.