Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн баярыг тохиолдуулан зохион байгуулж буй “Талын дайчдын өв соёл” үзэсгэлэн өнөөдөр 11:20 цагт Монголын Үндэсний Музей дээр нээлтээ хийнэ.
Үзэсгэлэн зургадугаар сарын 09-ны өдөр хүртэл олон нийтэд нээлттэй ажиллана
Нээлтийн арга хэмжээнд Соёл Спорт Аялал Жуулчлалын Сайд Ц.Оюунгэрэл, Гадаад харилцааны сайд Л.Болд, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Герхард Тийдэманн, ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин нар оролцох аж.
“Талын дайчдын өв соёл” үзэсгэлэнд Түрэгийн үеийн дайчдын төмөр дөрөө, эмээлийн мод, оломны арал, Хятан гүрний үеийн эсгий хэвнэг, малгай, торгон дээл, загасны хайрсаар хийсэн хавтага зэрэг анх удаа Монгол нутгаас илэрч олдсон олдворууд болон 14-р зууны үеийн дайчдын бүсний тоног, модон аяга зэрэг 170 шахам үзмэрийг дэлгэн үзүүлнэ.
Мөн Түрэгийн үеэс Монголын эзэнт гүрний үе хүртэл Монголын тал нутгийг зургаан зууны турш байлдан дагуулж байсан талын морьтон дайчдын гол зэвсэг нумны хийц загвар хэрхэн хувьсаж өөрчлөгдсөнийг үзнэ. Нүүдэлчдийн соёлын гайхамшигт өв болох нуман ятга хөгжмийг үзэх ховорхон боломж тохиох юм. Уг хөгжмийн эх бие болон царыг зурж чимэглэснээс гадна эртний түрэгийн “руни” бичгээр бичсэн бичээс буй нь хүн төрөлхтөний хосгүй гайхамшигт дурсгалд зүй ёсоор багтааж байгаа болно.
Үзэсгэлэн зургадугаар сарын 09-ны өдөр хүртэл олон нийтэд нээлттэй ажиллах юм байна.