“Дүнжингаравын хурд-2014” уралдаан энэ сарын 13-нд Төв аймгийн Аргалантын нутаг Цагаан хөтөлд зохион байгуулагдлаа.
Энэ жилийн хувьд эрлийз дээд насанд 55 хурдан хүлэг, 82 азарга, 169 их нас, 100 гаруй соёолон тоосоо өргөлөө.
Холбооны тэргүүлэгчдийн зүгээс санаачлаад өнгөрсөн жилээс “Их хурд” уралдааны хишиг гэж тухайн аймаг орон нутгийн амьдралд нь шаардлагатай байгаа таван өрх айлд өргөө цагаан гэр бэлэглэсэн.
Энэ жил “Дүнжингарав” уралдааны хишиг болгож Төв аймгийн таван өрх айлд өргөө цагаан гэр бэлэглэнэ.
Түүнчлэн энэ жилийн уралдаанаар уралдаанч бүх хүүхдэд дулаан комбинзоныг холбооны зүгээс үнэ төлбөргүй олголоо.
Ингээд энэ жилийн “Дүнжингарав” хурдад айрагдсан морьдыг сонирхуулъя.
Эрлийз их нас
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат Алдарт уяач Н.Даш-Өлзийгийн хонгор түрүүлж, аман хүзүүнд Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат Тод манлай уяач Ц.Батсайханы өсгийт цагаан хонгор хурдалжээ. Айргийн гуравт Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат Алдарт уяач Д.Баяраагийн хүрэн, дөрөвт Төв аймгийн Баян сумын харьяат Манлай уяач М.Энхболдын өсгийт цагаан хүрэн, тавд Увс аймгийн Улаангом сумын уяач Л.Гансүхийн сартай хээр барианд орлоо.
Азарга
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уяач Н.Энхболдын хүрэн азарга түрүүллээ. Харин аман хүзүүнд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уяач Х.Баатархүүгийн халтар хурдлав. Айргийн гуравт Завхан аймгийн Завханмандал сумын уяач Мөнгөнхуягийн цавьдар, дөрөвт тус аймгийн Тосонцэнгэл сумын уяач Т.Галбадрахын хүрэн, тавд Төв аймгийн Жаргалант сумын харьяат аймгийн алдарт уяач Ч.Пүрэвийн халтар тус тус хурдлав.
Их нас
Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын уяач Төгөлдөрийн буурал морь түрүүлэн ирж, тод магнай боллоо. Аман хүзүүнд Төв аймгийн Архуст сумын уяач Ч.Махбалын халтар, гурваар Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын уугуул Алтанхуягийн халтар оржээ. Айргийн дөрөвт Дундговь аймгийн Хулд сумын уяач С.Мөнхбатын зээрд, тавд тус аймгийн Луус сумын уяач С.Шинэбаатарын хээр тус тус хурдалжээ.
Соёолон
Дундговь аймгийн Хулд сумын аймгийн алдарт уяач Д.Эрболдын тэргүүн хонгор түрүүлж, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Манлай уяач Д.Хишигжаргалын бор аман хүзүүдлээ. Айргийн гуравт Улаанбаатар хотын уяач Атарсайханы шарга, дөрвөөр Ховд аймгийн Мөст сумын харьяат Алдарт уяач Б.Буяннэмэхийн саарал, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Б.Дамдинбазарын хээр хурдаллаа.