Компанийн засаглалын хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Ж.Үнэнбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сүүлийн үед компанийн засаглалын тухай нэлээд ярьж байна. Манай улсад компанийн засаглал хэр хөгжиж байна вэ?
-Компанийн засаглал нь эздийн оролцоог хангасан, чиглүүлж хяналт тавихтай холбогдсон асуудал гэж ойлгодог. Сүүлийн үед хийсэн судалгаагаар засаглалын тухай ярьж байгаа боловч практик дээр сайжруулах зүйл их бий гэсэн дүгнэлт гарсан. Энэхүү судалгааг өнгөрсөн жил Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 20 компанид хийсэн. Бусад улстай харьцуулахад засаглалын асуудал балчир үе дээрээ байгаа нь харагдсан. Тиймээс засаглалын үндсэн хэлбэрүүдийг төлөвшүүлэхээс гадна практикт олон зүйлийг нэвтрүүлэх шаардлагатай. Ялангуяа хувьцаат компанийн хувьд мэдээллийн ил тод байдлыг хангах хэрэгтэй.
-Компанийн засаглал гэж юу вэ гэвэл, маш сайн хүний нөөц, зөв менежментийн бодлого гээд олон зүйл нэрлэх байх. Засаглалыг энгийнээр тайлбарлавал?
-Засаглалын тухай ташаа ойлголт, андуурах тохиолдол гардаг. Хүний нөөц сайн байх, компани менежмент сайтай байх гэдэг нь удирдлагын тухай ойлголтод орно. Компани удирдлагатай байна гэдэг нь тухайн аж ахуйн нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг нэг хүн удирдахыг хэлнэ. Мэдээж компанид удирдлага хэрэгтэй. Харин тэрхүү удирдлагыг хянах эрх эздэд бий. Түүнийг л засаглал гээд байгаа юм. Тэгэхээр компанид удирдлага, засаглал хоёулаа хэрэгтэй. Учир нь эзэд удирдлагыг чиглүүлж өгдөг. Товчоор хэлбэл, компанийн засаглал гэдэг нь төлөөлөн удирдах зөвлөл гэсэн үг.
“Оюутолгой”-н хувьд эздийн хоорондын асуудал яригдана. Засгийн газар, өөр хөрөнгө оруулагч хоорондын асуудал.
-Тэгвэл төлөөлөн удирдах зөвлөлийг томилох томилгоо маш чухал болж таарах нь. Бидний хувьд нэг их ач холбогдол өгдөггүй, бэлэг тэмдэг төдийхнөөр хардаг шүү дээ?
-Хамгийн чухал асуудлын нэг болж байгаа юм. Эхлээд компанийн гүйцэтгэх захирал хэн бэ гэдэгт анхаарлаа хандуулдаг. Тухайн аж ахуйн нэгж гүйцэтгэх захирлын удирдах авьяасыг чухалчилж үздэг. Тэр гүйцэтгэх захирлыг эздийн төлөөлөл болсон ТУЗ нь томилдог. Гэтэл ач холбогдол өгөхгүй байгаа нь маш олон сөрөг дагавар үүсгэдэг.
-ТУЗ-дөө ач холбогдол өгөөгүйгээс гарч байгаа сөрөг үр дагаварын жишээ гэвэл хүмүүс янз бүрээр тайлбарладаг. Ярилцлагаа тодорхой жишээ рүү хандуулъя. Олны шүүмжлэл дагуулаад байгаа “Оюутолгой”-н хувьд ТУЗ-ийнх нь ил тод байдалд хүмүүс сэтгэл дундуур байдаг шүү дээ. Энэ ч мөн адил тэр сөрөг үр дагавар нь мөн үү?
-Энэ бол олон талтай. “Оюутолгой”-н хувьд эздийн хоорондын асуудал яригдана. Засгийн газар, өөр хөрөнгө оруулагч хоорондын асуудал. Түүгээрээ дамжуулж төлөөлөн удирдах зөвлөлийн асуудал ярих нь дараагийн шатны ажил болж байгаа юм.
-“Оюутолгой” компанид манай улсыг төлөөлсөн ТУЗ-ийн гишүүд олигтой ажиллаж чадахгүй байгааг хүн бүр шахам шүүмжилдэг. Компанийн засаглалыг сайн хэрэгжүүлье гэвэл энэ асуудлыг яаж шийдвэрлэх ёстой юм бэ?
-Бид хэн бэ гэдгээ ойлгох хэрэгтэй. Тэгэхээр “Оюутолгой” компанийн хувьд бид гэдэг нь Засгийн газар болно. Засгийн газар хувьцаа эзэмшигч учраас тэр ТУЗ-өө томилсон. Харин тэдгээр хүмүүс нь төлөөлж чадсан эсэх асуудлыг тодруулна. Тэгж байж хариуцлага тооцох, үнэлэх, дүгнэх тухай ярьж болно.
-Сэдвээ жаахан өөрчилье. Эдийн засаг хямарч байгаа нь иргэдийн амьдралд хүндээр тусч байгааг хүмүүс хэлж байна. Энэ байдлаас гарахын тулд яах вэ?
-Олон талтай, бүх зүйл бидний хүлээлтээр болсон. Уул уурхай манай улсын эдийн засгийг хэд дахин өсгөөд, орлогын төвшин нэмэгдэж түүнийг янз бүрийн хэрэгтэй, хэрэггүй зүйлд хөрөнгө оруулалт хийж болох юм байна гэсэн төсөөлөлтэй хэдэн жил амьдрав. Гэтэл үнэн хэрэгтээ байдал ямар байгааг өнгөрсөн жилүүдийн нөхцөл байдал харуулж байна.
-Төвбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсны хувьд өнгөрсөн жил Монголбанкнаас хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр өгөөжийн талаар та ямар дүгнэлт хэлэх бол?
-Өнгөрсөн жилийн арга хэмжээ нь түрзуурынх байсан. Үүссэн нөхцөл байдлаас аль болох хөнгөн гарах гэсэн бодлого. Мөн тэнцвэргүй байдлыг зөөллөсөн. Гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл, төсөв тэнцвэржиж байж Монголын эдийн засгийг тодорхойлно. Эдийн засгийнхаа төсөөллийг хэрэгжүүлж чадах эсэхийг харах хэрэгтэй. Хэрэв төсөөллөө хэрэгжүүлж чадахгүй бол ямар хэмжээнд ажиллахаа бодох ёстой. Түүнээс зөвхөн мөнгөний нийлүүлэлтээр, эдийн засгийн хүсэлтийг урамшуулах, тогтворжуулах гэсэн арга хэмжээгээр авч гарна гэвэл худлаа.
Д.Оюунчимэг