УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл өнөөдөр болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд хоцорч ирэв. Тэрбээр таван гишүүний хамт Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хуулийн төсөл боловсруулснаа УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг тус байнгын хорооны хуралдаанд оруулсан юм.
Санаачилсан хуулийн төслийнх нь талаар гишүүд түүнээс тодруулахад тэрбээр хоцорч ирсэндээ хүлцэл өчөөд “Байнгын хорооны хуралдаан 13.00 цагт болно гэдгийг надад 11.58 цагт утсаар хэлсэн.
Хуралдааны цагийг дор хаяж хоёр цагийн өмнө зарлаж баймаар байна. Би Чехийн Элчинтэй хоол идэж байгаад хоолоо дутуу орхиод ирлээ” гэсэн тайлбар хийж ангийнхнаа хөгжөөв. Уг нь түүнээс хаагуур яваад хоцров? гэж хэн ч асуугаагүй юм.
БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Ивана Гролловаг монгол айлын бэр. Улсаа Монголд төлөөлж байгаа энэ хатагтай билгүүн номч Бямбын Ринченгийн ач хүү, уран барималч Б.Дэнзэнгийн гэргий билээ.