Их Британийн засгийн газар энэ онд хар тамхины худалдаа болон биеэ үнэлэлтээс 10 тэрбум фунт стерлингийн ашиг олох юм байна.
Их Британийн Үндэсний статистикийн албаны шинжээчид өнгөрсөн долоо хоногт болсон эдийн засгийн чуулга уулзалтын үеэр энэ мэдээллийг зарласныг CNN мэдээлэв. Түүнчлэн энэ талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг тавдугаар сард хуваалцахаар төлөвлөж байна.
Тэдний тооцоогоор биеэ үнэлэх явдал тус улсын эдийн засагт жил бүр 3 тэрбум, харин хууль бус мансууруулах бодисын худалдаа 7 тэрбум фунт стерлингийн ашиг авчирдаг байна.
ЕХ-ны төлөөлөгчдийн мэдээлж буйгаар хууль бус үйлдлээс олсон эсвэл зарцуулсан мөнгө тухайн орны статистикт орсон байх ёстой гэнэ.
Үүний дараа ЕХ-ны орнууд дахь хууль бус үйл ажиллагааны ашгийг харьцуулж үздэг байна. Жишээ нь ЕХ-ны улс орнуудын хориглосон зарим төрлийн хар тамхийг Нидерланд улсад хэрэглэхийг зөвшөөрдөг. Түүнчлэн тус улсад биеэ үнэлэх нь хууль бус үйлдэл биш юм.