Сарын цалингаараа амьдралаа залгуулдаг жирийн иргэдийн өдөр тутмын хоол хүнс будаа, мах, хувцас хунарын үнэ нэмэгдсэн ч авдаг цалин нь хэвээрээ байна. Үнэ өссөн ч өрхийн орлого нэмэгдээгүй ийм үед урьдын адил хэрэглээгээ хангая, хүүхдээ дуртай герман жигнэмгээр нь таслахгүй байя гэвэл өр тавихаас аргагүй. Байнга өр тавиад байвал эцэстээ өрх гэрт ямар дарамт болох нь тодорхой.
Ам.долларын ханш өнгөрсөн хавраас өсөж, долдугаар сард 1470 төгрөгт хүрэхэд нь урьдын адил буурна гэсэн хүлээлттэй байв. Гэтэл нэг ам.доллар 1700 төгрөгтэй тэнцээд хэдэн сар боллоо.
Долларын ханш буурна гэж хүлээх найдлага аль хэдийнэ тасарсныг учир мэдэх хүмүүс хэлэх боллоо. Ханш урт хугацааны тэнцвэртээ ирсэн нь хатуу ч гэсэн үнэн аж. Ханш яагаад ийн цойлсон, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн зэрэг нь макро эдийн засгийн үзүүлэлтүүдтэй шууд хамааралтай.
Хямрал юунаас болов
Манай улсын ДНБ 2009 онд 6.3 их наяд байсан бол 2011-2012 онд 14 их наяд хүрсэн. ДНБ-ий тэлэлтийг дагаж эдийн засгийн өсөлт 2009 онд хасах 1.3 хувьтай байсан бол 2013 онд 12.4 хувьд хүрлээ.
Гадаад худалдаа 2009 онд нэг их наядаар хэмжигдэж байсан бол 2012 онд дөрвөн их наяд болжээ. Импорт 2009 онд 2.9 их наяд төгрөг байсан бол 2013 онд 9.3 их наяд болтлоо өслөө.
Хямралын энэ үед иргэд заавал авах шаардлагагүй зүйлсээсээ татгалзах замаар өрхийн төсвөө амьдралдаа хүргэхийг эдийн засагчид зөвлөж байна. Шинэ гутал, хувцас авна гэлгүй байгаагаа арчилж тордоод өмсөж, хэрэглэвэл хямралын хүнд үеийг дарамт багатай давна гэсэн үг л дээ.
Стратегийн гол түүхий эд болох зэсийн үнэ 2011 онд 8823 ам.доллар байсан бол 2014 онд 6800 доллар руу буух хандлага байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Нүүрсээ 2003 онд 32 ам.доллараар борлуулж байсан бол 2011 оны эдийн засгийн их өсөлтийн жил 130 ам долларт хүрсэн.
Харин 2013 онд 35 ам.доллар болтол шалдаа бууж, нүүрсний үнэ сүүлийн 12 жилийн дунджаас хоёр дахин уналаа. Эдийн засгийн энэ их өсөлтийн 90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт, хөрөнгө оруулалттай холбоотой бөгөөд уул уурхайн хэт хараат байдал ямар үр дагавар, дархлаа султайг одоо бид мах цусаараа мэдэрч байна.
Гурван жилийн өмнө дээд амжилт тогтоож байсан уул уурхайн бүтээгдэхүүний орлого, хөрөнгө оруулалт өнөөдөр алга. 2011 онд манай улс хамгийн их борлуулалт хийсэн, хамгийн үр өгөөжтэй жил байв. Харамсалтай нь эрх баригчид олсон мөнгөө хуримтлуулаагүй, хавтгайрсан халамжид зарцуулаад дуусчихсан.
Доллар бороо шиг асгаран орж ирсээр байх мэт төсөөлсөн эрх баригчид олсныхоо хэрээр үрээд, одоо хямралтай улаан нүүрээрээ халз тулчихаад байна. Уул уурхайгаас хэт хараат байдал Монгол оронд эдийн засгийн хүндрэлийн үүд хаалгыг нээж өглөө хэмээн эдийн засагчид дүгнэж байгаа юм.
Эрх баригчид зогсонги байдалд орсон эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөр боловсруулж байна. Уул уурхайгаас хэт хараат байдлаас ангижирч, үйлдвэрлэл хөгжүүлэх талаар бодлого боловсруулагчид санал нэгтэй ярьж хэлэлцэж байгаа бололтой.
Энэ бол улс орны макро эдийн засгийн түвшний асуудал. Харин жирийн иргэд бид хямралын энэ хүнд үеийг хэрхэн даван туулах вэ.
Хямралыг хэрхэн давах вэ
Улс орон бол томруулсан айл өрх гэж болно. Төр засаг хямралыг даван туулах бодлого боловсруулж байх энэ үед жирийн айл өрхүүд ч зүгээр суух учиргүй. Ам.долларын ханш буурна гэсэн найдлага нэгэнт тасарсан учир гадаадаас оруулж ирдэг чихэр жимс, амттан болоод өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байх нь тодорхой байна.
Гэрийн эзэгтэй нар өрхийн төсвөө зохицуулдаг хамгийн сайд менежер болохыг нэг талаас эдийн засгийн үзүүлэлтүүд гэрчилж байгаа юм. Манай улсад импортын бараа бүтээгдэхүүний борлуулалт багасчээ.
Иргэдийн худалдан авах чадвар буурахад зах зээлийн хуулиа дагаад гадаадаас оруулж ирэх бараа бүтээгдэхүүний хэмжээ ч багассан байна. Хар ухаанаар бодоход эзэгтэй нар хүүхдийнхээ дуртай герман жигнэмгэнд мөнгө төсөвлөхөө больжээ гэсэн үг.
Заавал хэрэглэхгүй байж болох хэрэгцээт зүйлсийг “Герман жигнэмэг”-ээр орлуулан хэлж байгаа юм. Хямралын энэ үед иргэд заавал авах шаардлагагүй зүйлсээсээ татгалзах замаар өрхийн төсвөө амьдралдаа хүргэхийг эдийн засагчид зөвлөж байна.
Шинэ гутал, хувцас авна гэлгүй байгаагаа арчилж тордоод өмсөж, хэрэглэвэл хямралын хүнд үеийг дарамт багатай давна гэсэн үг л дээ. Хүнд үеийг хэрхэн хөнгөн давах талаар эдийн засагчдын иргэдэд өгөх зөвлөгөө энэ.
Өнөөгийн хямралт байдал, үнийн өсөлт өндөр орлоготой өрхүүдэд огт нөлөөлөөгүй. Хүнсний бүтээгдэхүүнийх нь үнэ нэмэгдсэн ч тэд урьдын адил авдгаараа л авна. Томоохон супермаркетуудад нэг шилийг 4000 төгрөгөөр худалддаг Италийн цэвэр усны борлуулалт хэвээрээ байхад 800 төгрөгийн үнэтэй Монголд савласан цэвэр усны борлуулалт 20 хувиар буурчээ.
Үнэ өссөн нь өндөр орлоготой өрхийн тансаг хэрэглээнд огт өөрчлөлт оруулаагүйг худалдагч, дэлгүүрийн менежерүүд ч ийн гэрчилж байна. Иймд бүсээ чангалж, хэрэглээгээ хянах замаар хямралыг дарамт багатай давж болох нь.