Манай эмч нар хэтэрхий хэнэггүй. Бас хариуцлагагүй. Мэдээж нийтээрээ тийм биш ч гэлээ цагаан нөмрөгтнүүдийн нэр төрийг шавартай хутгахад хүргэсэн эмч нарын тоо нэмэгдсээр байх боллоо.
Тэдний балгаар эрдэнэт хүний амь эрсдэж, эрүүл мэндээрээ насан туршдаа хохирсон хүн Монголд цөөн биш.
Тухайлбал, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч дөнгөж төрсөн нярайг буцлам халуун усаар шалзлах дөхсөн. Гуравдугаар амаржих газарт гурав дахь хүүхдээ төрүүлсэн Хонгорзул хэмээх бүсгүй хэвлийдээ хоёр метр орчим урт самбай жил гаруй “тээсэн”. 2013 оны наймдугаар сард Нэгдүгээр амаржих газарт хоёр дахь хүүхдээ төрүүлсэн 25-хан настай бүсгүйн саванд бохир орсноос хорвоог орхисон, хоёрдугаар сард Сүхбаатар аймагт төрөхөөр эмнэлэгт хүргэгдсэн эхийн умдагных нь ясыг хугалснаас болж алхаж, гишгэж чадахаа больсон. Нэгдүгээр төрөх эмнэлэгт төрсөн нярайг сувилагч ширээн дээрээс унагаж, магнай хэсгээр нь паар мөргүүлсэн, мөн тус эмнэлэгт төрөхөөр очсон эхийг “төрөх болоогүй” гэх шалтгаанаар буцаасны улмаас хүүхэд нь бүтэлттэй төрж, хорвоог орхисон зэрэг харамсалтай хэрэг ээлж дараалан гарав.
Тэгвэл 2013 оны сүүлчээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар ангийн сурагч долоохон настай охин эцэг, эхдээ аз жаргал бэлэглэн эрүүл саруул гүйж явсан ч мөн л хариуцлагагүй эмч нарын балгаар гарынхаа хуруунуудыг тайруулан өдгөө хилийн чанадад өндөр зардалтай эмчилгээ хийлгэж байна.
Салбар хариуцсан дэд сайд Ж.Амарсанаа, ХӨСҮТ-ийн захирал Г.Нямхүү нар охиныг “Хүнд өвчтэй, тэр нь вакцин хийлгэснээс болж сэдэрсэн. Тиймээс манай эмч, сувилагч нарын буруу биш” хэмээн хэвлэлээр яриад сууж байсан нь саяхан.
Тодруулбал, тус сумын дөрөвдүгээр 10 жилийн сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Н.Энхбилэг охин 2013 оны аравдугаар сарын 8-нд сахуу татрангийн вакцин хийлгэсэн юм.
Сургуулийнх нь эмч Н.Цэрэнханд түүнд вакцин буруу хийснээс болж гар, хөлийн хуруунууд нь үхжиж, тайруулан бие нь хүндхэн байгаа. Вакцин тариулснаас хойш түүний бие эрс муудан, ЭХЭМҮТ-д гурван сар хэвтэн эмчлүүлсэн ч дээрдсэнгүй. Эмч нар түүний өвчнийг оношилж чадахгүй байв.
Хөөрхий эцэг, эх нь “Вакцин тариулаад ийм болсон” хэмээн учирласаар байсан ч харамсалтай нь манай эрүүл мэндийн салбарынхан дээр доргүй бүгд л “Монголд байтугай дэлхийд байхгүй, саяд нэг тохиолдох ховор өвчин” хэмээж байв. Салбар хариуцсан дэд сайд Ж.Амарсанаа, ХӨСҮТ-ийн захирал Г.Нямхүү нар охиныг “Хүнд өвчтэй, тэр нь вакцин хийлгэснээс болж сэдэрсэн. Тиймээс манай эмч, сувилагч нарын буруу биш” хэмээн хэвлэлээр яриад сууж байсан нь саяхан.
Гэтэл манайхны саяд нэг тохиолддог гэж тайлбарласан уг өвчний жинхэнэ оношийг БНСУ-ын эмч нар түвэггүйхэн олчихож.
“Охинд вакцин хийхдээ горимыг нь алдагдуулсан, вакцины бохироос үүссэн өвчин байна” гэжээ.
Тодруулбал, вакцин тарихдаа охины цусанд нь бохир оруулснаас бие эрхтэн нь муудан, хэл, хөл, гарынх хуруу үхжиж эхэлжээ. Солонгос эмч нарын үнэн зөв оношийг сонссон хэрнээ ЭМЯ-ныхан нүдэн балай чихэн дүлий сууж байгааг юу гэх вэ. Бүхэл бүтэн улсын эрүүл мэндийн салбарынхан долоохон настай охин вакцин тариулснаас цусанд нь бохир орж, бие эрхтэн нь муудсаныг оношилж чадахгүй байна гэдэг байж боломгүй. Эсвэл тэд өөрсдийгөө эрсдэлд оруулахгүй гэсэндээ ийм аргаар “арьсаа” хамгаалсан ч байж мэдэх.
Н.Энхбилэг охин Монголд байхдаа хэлнийхээ үхэжсэн хэсэг, хоёр хуруу, зарим хурууныхаа үеийг тайруулсан бол БНСУ-д очоод гарынхаа хуруунуудыг нэмж тайруулан, найман хуруунаасаа салжээ.
Эмч нар хүн ардын эрүүл мэндээр тоглодог, хохироодог байдал улам гаарсаар, энэ бүхэнд хэн ч хариуцлага хүлээдэггүй жишиг манайд тогтчихож. Тэгвэл энэ олон дотроос Н.Энхбилэг охины хэрэг салбараа удирдаж, түмэн олныхоо эрүүл мэндийг сахин хамгаалуулж чадахгүй байгаа Н.Удвал сайдыг огцруулахад хангалттай шалтгаан болох бус уу. Эмэгтэй хүүхдийг найман хуруугүй болгож, эд эрхтэнээс нь салгасан, насан туршдаа хөдөлмөрлөх эрхээ хасуулсных нь бурууг салбарын сайдаас нь нэхэх учиртайсан.
Сайхан сэтгэлт монголчуудынхаа ачаар БНСУ-д эмчлүүлж байгаа Н.Энхбилэг охиныг ээж нь сахиж байгаа аж. Ямартай ч охинд эхний ээлжинд цус шүүх эмчилгээ хийжээ. Өөрөөр хэлбэл, солонгос эмч нар охинд яаралтай хордлого тайлах эмчилгээ хийснээр охины бие эрс сайжирсан гэнэ. Гэвч энэ эмчилгээг яаралтай хийлгүй цаг алдсанаас хуруунуудыг нь тайрахаас өөр аргагүй болсон аж.
Хагалгааны дараах зардалд нийт 80 орчим сая төгрөг хэрэгтэй гэж БНСУ руу эмчлүүлэхээр явах үедээ охины эцэг, эх мэдэгдэж байсан. Охины аав Д.Намжилдоржтой холбогдож зарим зүйлийг тодруулав.
-Охины тань бие ямархуу байна вэ. Монголд хэзээ ирэх вэ?
-Өмнөхөө бодвол дээрдэж байгаа. Хэзээ буцах нь тодорхойгүй байна. Монголд байснаа бодвол ярьж чаддаг болсон. Хэлний үхэжсэн хэсгийг тайрсан тул хэл нь жижигхэн болсон. Азаар хэл ярианд нь ямар нэгэн бэрхшээл үүсэхгүй юм шиг байна лээ. Хөлийн хуруунууд нь зүгээр. Гарын хуруунуудаа нэмж тайруулаад хоёрхон хуруутай үлдсэн. Цус нь бохирдсоныг эрт мэдээд, хордлого тайлах эмчилгээ яаралтай хийсэн бол арван хуруу нь бүрэн бүтэн байх байснаар барахгүй эрүүл саруул болох байсан гэж солонгос эмч нар хэлсэн. Эрүүл мэндийн яам, ЭХЭМҮТ-ийнхний зааж өгсөн Солонгосын “Ионсей” эмнэлэгт анх очсон ч төлбөр мөнгө нь өндөр тул өөр эмнэлгүүдээр явж эмчилгээ хийлгэж байгаа.
-Онош нь батлагдчихсан гэлээ. Цаашид яах бодолтой байна вэ?
-Миний охин Энхбилэг ингээд тахир дутуу болдог юм байж. Монголын ирээдүй болсон мянга мянган Энхбилэгийн төлөө би тэмцэнэ. Хариуцлага алдсан эмч нартай хатуу ярина. Охиноо эрүүл саруул болоод ирэхэд нь хэвлэлийнхэнд хандана. Тэр үед та бүхэн надад тус хүргээрэй. Монгол эмч нарын тавьсан онош буруу гэдгийг бүгд мэдлээ. Солонгосын эмч нар зөв оношлоод, эмчилж, эдгээж байна. Охины минь бие бүрэн эдгэрээгүй байхад хэл ам, хэрүүл зарга хийж явмааргүй байна. Тэгээд ч эдгэхгүй байгаа юм бил үү гэж заримдаа бодох юм.