Польшийн Уулын аврах албаны төв станцын ерөнхийлөгч Андрес Клопек албаны бусад хүмүүсийн хамт манай улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд Польш, Монгол Улсын Уул уурхайн аврах албаныхан хамтын ажиллагааг хөгжүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ.
“Польшийн тал манай улсын Уул уурхайн аврах албаны үйл ажиллагааг бэхжүүлэх сургалт явуулах, аврагчдыг дадлагажуулах, мэдээлэл солилцох зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар боллоо” гэж тус албаны зөвлөх, гавьяат уурхайчин Ц.Жанчив ярилаа.
Польшийн аврагчид манай уул уурхайн аврах албанаас гадна Багануурын нүүрсний уурхай, “Бороо гоулд”, Нарантолгойн алтны уурхайн үйл ажиллагаатай танилцлаа. Зочид энэ сарын 19-нд нутаг буцна.