Өчигдрөөс ихэнх нутгаар хүйтэрсэн. Энэ байдал 19-нийг хүртэл үргэлжлэн, 20-ноос өдөртөө ихэнх нутгаар дулаарах юм байна.
Маргааш ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас үргэлжлэн орно.
Салхи 18-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэн, 18, 19-нд ихэнх нутгаар сэрүүхэн, Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт, Халх голын сав газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэг
Өчигдрийн байдлаар голын сав газрын цас, мөс эрчимтэй хайлж, голын гулдрилд нийлж, мөсөн дээгүүр их хэмжээний ус гүйх, цөнгийн хахаа үүсч усны урсгал шахагдсан зэргээс шалтгаалан, Их хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг орчимд болон Хангай нурууны өврийн Тээл, Хомын хоолой, Алтай нуруунаас усжих Буянт гол Ховд орчимд үерийн түвшинг 5-20 см давжээ.
Иймд дээрх голуудын сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна. Цаашид цаг агаар дулаарч байгаатай холбогдон мөсөн бүрхүүл задрах, шар усны үер, хаврын цөнтэй зэрэгцэн ажиглагдах тул мөс цөмрөх болон шар усны үерийн аюулаас болгоомжтой байхыг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Та ойрын гурван өдрийн цаг агаарын мэдээг харахыг хүсвэл Энд дарна уу.