Ерөнхий боловсролын сургуулийн ойролцоо ёс юм шиг 2-3 дэлгүүр, 1-2 РС тоглоомын газар байдаг. Эцэг, эхчүүдийн хүүхдүүддээ өгсөн халаасны мөнгийг “сэгсэрч”, чамгүй ашигтай ажилладаг болохоор сургуулийн хажууд байгаа дэлгүүрүүдийн эзэд баяжиж дуусч байгаа байх.
Дээрээс нь ямар ч хаяг шошгогүй, хэн хэзээ, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй бараа бүтээгдэхүүн, Хятадаас оруулж ирсэн элдэв хямд чихэр, жимс, амттан заруулахгүй байх талаас нь нийслэлээс анхаарч ажилламаар байна.
Асуудал тэдний баяжих, баяжихгүйд байгаа юм биш. Монгол Улсын ирээдүй болсон бяцхан үрсийн минь эрүүл мэндээр тоглож байх магадлалтай учир санаа зовохоос өөр аргагүй болоод байгаа. РС тоглоомын газар бол орж тоглоод л гарна. Тэгээд төр засгаас РС тоглоомын газартай багагүй тэмцэж байгаа. Гэтэл түүнээс аюултай “мангас” сургуулийн хажууд байгаа нь жижиг дэлгүүрүүд.
Тэр дэлгүүрүүд нь 1-5 дугаар ангийн хүүхдүүдэд зориулсан бараа бүтээгдэхүүн зардаг. Жижигхэн бөмбөг, барби, хөвгүүдийн сонирхдог төрөл бүрийн зурагтай картууд, элдэв жижиг ундаа, чихэр гээд л. Манай хүү Сонгинохайрхан дүүргийн 80 дугаар сургуульд суралцдаг.
Сургуулийнх нь ойролцоо 2-3 жижиг дэлгүүр байдаг юм. Сургууль тарах үеэр тэр дэлгүүрүүд нь бага ангийн сурагчдаар дүүрнэ. Хүүхэд л болсон хойно элдэв тоглоом, янз бүрийн чихэр, ундаа худалдаж авна. Тэр дунд нь ямар ч хаяг, шошгогүй цагаан гялгар ууттай, юу гэдэг нь мэдэгдэхгүй зүйл зарж байна билээ.
Тараг юм уу, зайрмаг ч байж магадгүй байх. Ерөнхийдөө хямд үнэтэй, Хятадаас авчирсан элдэв амттаныг янз бүрээр нь зарж байна. Үүнээс үүдээд нэг л өдөр хүүхэд хордлого авах ч магадлал байгаа юм. МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 6726-6729 тоот сорилтын дүнгээр БНХАУ-аас импортлогдож буй зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүнд болох бөгжтэй болон тэсэрдэг чихэрт нян судлалын шинжилгээ хийжээ.
Шинжилгээний үзүүлэлтээр нянгийн бохирдолттой байсан бол химийн шинжилгээгээр зарим улсад хориглосон болон хүнсэнд хэрэглэхэд зөвшөөрөгдөх хэмжээ шаарддаг, ходоодны хямрал, харшил арьсны тууралт үүсгэж болзошгүй аюултай гэдэг нь тогтоогдсон байгаа юм. Бөгжтэй болон тэсэрдэг чихэр гэдэг сургуулийн ойролцоо байдаг дэлгүүрийн гол бараа.
Зарим улсад хориглочихоод байгаа бүтээгдэхүүнийг манайхан зах замбараагүй оруулж ирээд, хүүхдүүдэд хямдхан зарж бизнес хийж байгаа нь сайны ёр лав биш.
Ерөнхий боловсролын дунд сургуулийн ойр орчимд байгаа дэлгүүрүүд хүүхдийн биед хэрэгтэй, тэжээллэг бүтээгдэхүүн зарна ч гэдэг юм уу. Ямар нэг байдлаар нэгдсэн журамд оруулмаар байна.
МХЕГ-аас гарал үүсэл нь тодорхойгүй, дагалдах баримт бичиггүй, аюулгүй байдлын шаардлага хангаагүй, жижиглэнгээр савласан энэ мэт нэрийн бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхгүй, хориглох арга хэмжээ авахыг анхааруулсан байсан. Анхааруулгыг өгчихөж болно. Гэхдээ жигтэйхэн хориглоод байж чадах болов уу даа.
Тиймээс сургуулийн ойр орчимд байгаа дэлгүүрүүдийг журамлах цаг болж. Нэгдсэн нэг журам гаргаж болно шүү дээ. Нийслэлээс л гаргачихад болно. Ерөнхий боловсролын дунд сургуулийн ойр орчимд байгаа дэлгүүрүүд хүүхдийн биед хэрэгтэй, тэжээллэг бүтээгдэхүүн зарна ч гэдэг юм уу. Ямар нэг байдлаар нэгдсэн журамд оруулмаар байна.
Дээрээс нь ямар ч хаяг шошгогүй, хэн хэзээ, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй бараа бүтээгдэхүүн, Хятадаас оруулж ирсэн элдэв хямд чихэр, жимс, амттан заруулахгүй байх талаас нь нийслэлээс анхаарч ажилламаар байна. Хүүхэд гэдэг гэнэн цайлган зандаа хөтлөгдөн, дэгж дэрвэж, бие биеэ дууриаж байдаг. Хамгийн ойрхон байгаа дэлгүүр рүү гүйж ороод, арай үнэ хямдтай амттан, ундаа, зайрмагийг л авч иддэг шүү дээ.
Магадгүй үүнийг ашиглаад дотоодын аж, ахуйн нэгж хүүхдүүддээ зориулсан хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнийгээ сургуулийн ойр орчимд байгаа дэлгүүрээр зарсан ч яадаг юм. Хятад чихрийг халах шинэ санаа зайлшгүй хэрэгтэй байна. Сүүлийн үед “Тэмүкэ” нэртэй зурагтай шоколад гардаг болсон. “Бабуулай” нэртэй жижиг тараг ч гарсан. Ердөө л 100 төгрөгийн үнэтэй.
Энэ мэтээр шинэ, шинэлэг бүтээгдэхүүн дотоодын компаниуд үйлдвэрлэж байна. Гэх мэт аргыг хэрэгжүүлж, Хятадын элдэв хортой бүтээгдэхүүнийг шахаж гаргах шаардлага байгаа юм. Дахин хэлэхэд, даруйхан сургуулийн ойр орчимд байрлаж байгаа дэлгүүрүүдэд шалгалт хийж, нэгдсэн журамд оруулахгүй бол хүүхдүүдийн маань эрүүл мэнд дээсэн дөрөөн дээр л байна шүү.