Олимпийн аварга Виктор Анд Москва орчмын Химки хотод байрлах “Новогорск олимпийн тосгон”-нд хоёр давхар, 219 хавтгай дөрвөлжин метр бүхий байшин олгожээ.
Шинэ байрны түлхүүрийг Москва мужийн биеийн тамир, спорт, залуучуудтай ажиллах асуудал эрхэлсэн сайд Олег Жолобов гардуулан өгсөн байна. Тамирчны гэр бүлийн гишүүд байшингийн засварт идэвхтэй оролцжээ.
Шинэ байшингийнхаа түлхүүрийг авах ёслолд Виктор Ан мөн л шагналд авсан “Мерседес”-тэйгээ ирсэн байна. “Шинэ байрны баярт бүгдийг урьж байна, гэхдээ арай болоогүй шүү, цаг агаар сайхан болог” хэмээн даруухан инээмсэглэсэн Виктор Ан хэлсэн талаар “Советский спорт” сонинд бичжээ.
Дасгал сургуулилт хийдэг баазын дэргэд байртай болсондоо Ан үнэхээр баярлаж байгаа гэнэ. 2011 онд Орос руу шилжсэн тэрээр Москва орчимд байр түрээсэлж байсан юм. “Ойрын хугацаанд Өмнөд Солонгос руу буцах бодолгүй байна. Би цаашдын ажлаа Оростой холбож байгаа” гэдгийг Ан дуулгав.
Сүүлийн үед Виктор Аны дүү Ан Хен Чун мөн л иргэншлээ солих бодолтой байгаа талаар яригдах болжээ.