АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, ОХУ Украины нөхцөл байдлыг улам тогтворгүй болговол хориг арга хэмжээ авна гэж дахин “сүрдүүлсэн” байна.
“Украины бүрэн эрхт байдлыг тогтворгүйжүүлэх арга хэмжээ авах бүрт ОХУ-д сөрөг үр дагавар үүснэ. Кремлиэс Киевийн эсрэг гаргасан шийдвэр ганцхан Украинд хор хөнөөл авчрахгүй” гэж Обама Америкийн CBS телевизэд өнөөдөр өгсөн ярилцлагын үеэр хэлсэн байна.
Нөхцөл байдал хурцадмал байгаа ч Украины улмаас ОХУ, АНУ-тай цэргийн зөрчилдөөн үүсэхгүй гэдэгт Обама итгэлтэй байгаа юм.
ОХУ болон Украин Женевт болох, дөрвөн талт уулзалтын үеэр энхийн яриа хэлэлцээний аргаар асуудлыг шийднэ гэдэгт ч Ерөнхийлөгч итгэлтэй байна гэв.
Украины хямралыг шийдвэрлэх талаар хэлэлцэх ОХУ, Украин, АНУ, ЕХ-ны оролцоотой дөрвөн талт уулзалт өнөөдөр Женевт эхэлнэ.