Үндэсний портал GoGo.mn сайтын news@mongolcontent.mnхаягт БНСУ-ын Сөүл хотын "Кореа" их сургуулийн "Анам" эмнэлэгийн зүрх судасны төвд ажиллаж буй Ц.Саруул гэх бүсгүйн захидал ирсэн.
Бид энэхүү захидлыг бүрэн эхээр нь та бүхэнд хүргэсэн бөгөөд уншигчдын сонирхлыг ихээхэн татсан юм. ЭНД ДАРЖ сонирхоно уу. Тиймээс Ц.Саруул эмчээс дараах ярилцлагыг авснаа хүргэж байна.
-Эрүүл мэндийн даатгалын систем Солонгост ямар байдаг юм бэ. Манай улсад бол эрүүл мэндийн даатгал хэчнээн төлөөд ч нэмэргүй гэж шүүмжлэх нь элбэг. Монголд бол эрүүл мэндийн даатгалд сард цалингаасаа 2 хувийг, мөн ажил олгогч 2 хувийг төлдөг. Тэгээд эдэлдэг эрх нь цөөхөн. Харин наана чинь ямар давуу эрхийг даатгуулагчид эдэлж байна вэ?
-Солонгос улс эрүүл мэндийн даатгалаараа бахархдаг. Маш зөв зохион байгуулалттай, хүртээмжтэй хэмээн эрүүл мэндийн даатгалаа дүгнэдэг. Солонгост хувийн болон улсын эрүүл мэндийн даатгал гэж бий. Хүн ам нь өөрсдийн сонирхлоор аль нэг даатгалд нь даатгуулдаг. Хувийн даатгал төлбөр нь үнэтэй, гэхдээ хамрах боломж нь улсын даатгалтай харьцуулахад өргөн. Солонгосын эрүүл мэндийн даатгал гэр бүлийн аль нэг хүн даатгуулсан байхад гэр бүлийн бусад бүх гишүүдийг хамардаг нь сайхан. Жишээ нь нөхөр нь даатгалтай бол эхнэр хүүхэд нь бүгд тэр даатгалд хамрагддаг. Харин манай орон шиг хүүхэд, настай хүмүүсийн даатгалыг төр даадаггүй, тодорхой хэмжээгээр хөнгөлдөг. Мөн эрүүл мэндийн даатгалаар бүх эрүүл мэндийн үйлчилгээг авдаггүй. Жишээ нь, өвчтөн эмчид үзүүлэх, ердийн шинжилгээ өгөх бол даатгалд хамрагдах боломжгүй. Гэвч зарим өвчний үед ердийн шинжилгээ ч даатгалд хамрагдаж болдог. Ер нь их ярвигтай л даа. Даатгалын хөнгөлөлт эдлэх эсэх нь тухайн сэжиглэж буй, аль эсвэл оношлогдож байгаа өвчнөөс хамаардаг. Ер нь бол эрүүл мэндийн даатгалын хууль нь маш нарийн, мэргэжлийн бус хүн хараад ойлгоход хэцүү байдаг. Даатгалтай өвчтөний хувьд үнэхээр авууштай нэг зүйл бол даатгалтай л бол ямар ч эмийг 90-95 хувийн хөнгөлөлттэй авах боломжтой байдаг.
Солонгосын эрүүл мэндийн даатгал гэр бүлийн аль нэг хүн даатгуулсан байхад гэр бүлийн бусад бүх гишүүдийг хамардаг нь сайхан.
ТОМООХОН ЭМНЭЛГҮҮДЭЭ ХУВЬД ШИЛЖҮҮЛСЭН НЬ ДЭЭР
-Өөрийн чинь захидалд салбарыг шүүмжилсэн байсан. Эрүүл мэндийн салбарт өөрийн чинь бодлоор яг ямар шинэчлэлт, өөрчлөлт хийх нь зүйтэй вэ?
-Эрүүл мэндийн яамыг улс төрөөс гаргахыг хүсч байна. Нам дагасан явуулын сэтгэлгээтэй хүмүүс бус “хөгжүүлье, сайжруулья” гэсэн бодолтой мянга мянган эмч бий. Тийм хүмүүсээр яамаа удирдуулмаар байна. Хэрвээ тэгж болдоггүй, сайд нь заавал улс төрийн албан тушаалтан байх шаардлагатай юм бол сайдын шийдвэр гаргах эрхийг хязгаарлаад доор нь мэргэжлийн баг ажиллуулья. Мөн эрүүл мэндийн яам нь зөвхөн хууль, бодлогын чанартай зүйлээ ерөнхийд нь зохицуулдаг болгомоор байна. Тэгэхгүй бол хаа байсан эмнэлгийн тендер, эмийн тендер, эмнэлгийн худалдан авалт хариуцаад хар захын наймаачид шиг л байна.
-Зарим хүн энэ салбарыг бүхэлд нь хувьд шилжүүлэх ёстой гэж үздэг бол зарим нь томоохон эмнэлэгүүд улсын мэдэлд байх нь зүйтэй гэж үздэг. Таны бодлоор юу хийх нь зөв бэ?
-Томоохон эмнэлгүүдээ хувьд шилжүүлсэн нь дээр. Хувьд шилжүүлж болдоггүй юм бол дор хаяад Эрүүл мэндийн яамнаас хамааралгүй ажиллах нөхцөлийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Жишээ нь эмч эмээ бичих болоход тендерээр ялсан гэх компанийн эмийг бичихээс өөр аргагүй болдог. Эмч нь хардлаганд өртөхгүйн тулд тендерээр эмнэлэгт нь ирсэн эмийг бичнэ, сайн эм бол сайхан л байна, муу эм бол сонголт үлдэхгүй. Эсвэл ар гэрийнхэнд нь өөр эм санал болгоно. Энэ тохиолдолд өөртөө эрсдэл үүрнэ. Эсвэл эмнэлэгт байгаа эмийг бичсэн тохиолдолд өвчтөн эрсдэл үүрнэ. Эм нь тохирохгүй удаан хугацаанд уугаад, уугаад үр дүн өгөхгүй. Тэгээд хөөрхий муу эмчээ л “муу эмч, мэдлэггүй эмч” гээд эхлэнэ. Хэрвээ эрүүл тогтолцоотой байсан бол яах байсан бэ? Эмнэлэг нь, эмч нь эмнэлэгтээ ямар эм худалдаж авахыг шийднэ. Хэрвээ аль нэг компани муу эм оруулж ирсэн бол эмчлэгч эмч хэсэг хугацаанд өвчтөндөө тэрхүү компанийн эмийг зөвлөөд тарыг нь танингуутаа дахин тэр эмийг өвчтөнд зөвлөхөө болино. Яваандаа тэр эмийн хэрэгцээ буурсаар зах зээлээс арилна. Компани нь ч бас зах зээлийн өрсөлдөөнөө бодоод сайн, чанартай эмийг нийлүүлж эхэлнэ. Харин өнөөдөр байдал эсрэгээрээ байгааг бүгд л харж байгаа даа.
Нам дагасан явуулын сэтгэлгээтэй хүмүүс бус “хөгжүүлье, сайжруулья” гэсэн бодолтой мянга мянган эмч бий. Тийм хүмүүсээр яамаа удирдуулмаар байна.
СОЛОНГОСТ Ч ӨРХИЙН ЭМНЭЛЭГ, ХОЁРДУГААР ШАТЛАЛЫН ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАРЫГ ГОЛОХ ҮЗЭГДЭЛ БИЙ
-Салбараас үл хамаараад эмнэлэгүүдэд хийгүүштэй, энийг л өөрчилмөөр юмаа гэж бодож явдаг өөрчлөлт юу байдаг вэ?
-Бүх эмнэлэг өвчтөнд сургалт хийдэг болмоор. Бүр ийм сургалт хийдэг тусгай мэргэшсэн сувилагч нартай болоосой л гэж хүсч байна. Тийм сувилагч нарыг энд координатор гэдэг юм. Заавал сувилагч мэргэжилтэй байх албагүй л дээ. Өвчтөн ямар нэг өвчин тусаад 10 хоног эмчлүүлээд эмнэлгээс гарах нэг хэрэг. Мухар олгойн хагалгаанд л ороогүй бол ямар ч өвчний дараа сахих дэглэм, дасгал хөдөлгөөн, эмийн зөв уух зарчим гэсэн ойлголтууд байдаг. Энэ бүх сургалтыг өвчтөнд өгдөг байх хэрэгтэй. Миний ажигласнаар Монголд энэ талын сургалт их дутмаг байна. Даралт ихсэх өвчний талаар сонсоогүй хүн ховор байх. Тэгвэл 10 хоног эмнэлэгт даралт ихсэлтийн эмчилгээ хийлгэж эмнэлгээс гараад 14 хоног эмчийн зөвлөсний дагуу эмээ уугаад л болдог. Даралт ихсэлтийг эмчиллээ гэсэн ойлголттой хүмүүс маш их бий. Тэгвэл энэ өвчний талаар, ямар хугацаанд эм уух талаар, ямар шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт эргэн хандах талаар мэдээлэлтэй хүн ховор. Энэ мэтчилэн олон өвчин бий. Өвчинтэй нь холбоотой сургалтыг явуулах юм бол дийлэнх өвчтөн дахин эмнэлэгт хэвтэхгүй байх боломжийг өөртөө гаргаж өгдөг. Монголд нэгдүгээр эмнэлэг дээр байрладаг Диабетийн төв энэ талын сургалт сайн. Гэвч зөвхөн чихрийн шижин өвчтэй бус бүх хүмүүст ямар нэгэн өвчний талаар сургалт хэрэгтэй.
-Миний сонссоноор жишээ нь Германд эмнэлэгүүдийн шатлалын хамгийн хариуцлагатай, хамгийн хүнд нь өрхийн эмнэлэг байдаг гэсэн. Иргэдтэй тулж харьцаж, тухайн хүний өвчнийг хүндрүүлэхгүй байх гол үүрэг хариуцлагыг үүрдэг байна. Харин манай улсад эсрэгээрээ. Өрхийн эмнэлэгт бараг дадлагын оюутнууд нь ажиллаад клиникүүдэд том эмч нар байдаг. Өрхийн эмнэлэгийн хариуцлага ч харьцангуй сул байна. Энэ тал дээр таны бодол?
-Германы эмч нар мундаг аа. Гэхдээ л том том нарийн мэргэшсэн төвүүддээ бүр мундаг том доктор, профессорууд нь ажилладаг. Германы боловсролын тогтолцоо сайн учраас өрхийн эмнэлгийн эмч нар нь бидэнд мундаг мэдлэгтэй санагдаж байгаа байх. Хаа сайгүй, Солонгост ч өрхийн эмнэлэг, хоёрдугаар шатлалын эмнэлгийн эмч нарыг голох үзэгдэл бий. Зөвхөн Монголд ч байгаа юм биш.
-Ер нь энэ салбарын дэс дараалал ямар байх ёстой юм бэ? Одоо бол манай иргэд өвчнөө мэдэхгүй явж байгаад хүндрүүлээд тэгээд клиникүүдэд бөөн оочер дараалал үүсгээд өөрсдөө бухимдаад явж байна. Өрхийн эмнэлэгээ тоодоггүй. Дүүргийн эмнэлэгүүд нь ачааллаа дийлдэггүй. Хүн бүхэн л клиникийн том эмнэлэгт, том эмч нарт үзүүлээд ганц тариа ч болов хийлгэх хүсэлтэй. Энэ жишиг өөрөө их буруу юм шиг санагддаг. Таны бодлоор?
-Монголын Эрүүл мэндийн байгууллагын дараалал зөв. Асуудал нь менежментгүйдээ л байгаа юм. Солонгосын эрүүл мэндийн даатгал төлөгч нь эрүүл мэндийн суурь шинжилгээнд орох эрхтэй. Энэхүү суурь шинжилгээг жилдээ нэг удаа харьяаллын эмнэлэгтээ өгөх эрхтэй. Энэ тохиолдолд шинжилгээ даатгалд хамрагдах учраас үнэгүй байдаг. Гэвч энэхүү шинжилгээг том эмнэлэгт даатгалтай хийлгэх боломжгүй. Энэ бол даатгуулагчийн эдэлдэг бас нэг хөнгөлөлт. Тийм учраас өвчнөө хугацаа алдалгүй, заримдаа бүүр өөрөө ч огт мэдээгүй байхдаа аюулт өвчнөө олж мэдээд эмчлүүлдэг.
Энэ асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь шаталсан төлбөр. Ханиад хүрсэн хүн дээд шатлалын эмнэлэгт очиж ханиадны эм бичүүлж авах уу, бага шатлалын эмнэлгээс ханиадны эм бичүүлж авах уу гэдгийг төлбөрийн асуудал л шийднэ.
Мөн ямар ч хүний хүсэл бол хамгийн сайн үйлчилгээг хүртэх. Өрхийн эмнэлгийг алгасаад дүүргийн эмнэлэг, том эмнэлэг рүү зүтгэж байгаа хүнийг буруутгах боломжгүй. Өрхийн эмнэлгийг ч муулах боломжгүй. Энэ асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь шаталсан төлбөр. Ханиад хүрсэн хүн дээд шатлалын эмнэлэгт очиж ханиадны эм бичүүлж авах уу, бага шатлалын эмнэлгээс ханиадны эм бичүүлж авах уу гэдгийг төлбөрийн асуудал л шийднэ. Хэрвээ дээд шатлалын эмнэлэг, бага шатлалын эмнэлэг хоёр адилхан төлбөртэй бол бүгд л адилхан дээд шатлалын эмнэлэг рүү зүтгэнэ. Хэн ч бага шатлалын эмнэлэг рүү зүглэхгүй. Би жишээ нь ханиад хүрвэл манай эмнэлгийн хажууд байдаг жижиг хувийн эмнэлэгт очиж ханиадны эм авдаг. Тэнд нэг удаагийн үзлэг нь 5000 вон байдаг. Хэрвээ би өөрийн ажилладаг эмнэлгээс эм бичүүлж авах хэрэг гарвал даатгалтай ч байсан 36000 воноор үзүүлээд ав адилхан эм авдаг. Би алийг нь сонгох вэ? Мэдээж би хажуугийн хувийн эмнэлэг рүү явна. Бас ханиад хүндрэх, эдгэхгүй байх үе гарнаа. Тэгвэл эхэлж үзүүлсэн хувийн эмнэлэг маань манайд үзүүлээд хүндэрсэн тул энэ хүнийг эмчилж өгнө үү гэсэн бичиг хийгээд миний ажилладаг эмнэлэг рүү явуулна. Энэ тохиолдолд би даатгалаа ашиглаад 36000 воноор биш 25000 воноор үзүүлж чаддаг. Уул нь Монголд ч бас энэ зарчим л үйлчилдэг, 13А, 36-р маягт гээд яриад байдаг нь уул нь ийм л учиртай. Даанч цаасан дээр л хэрэгждэг. Азийн ихэнх улс орнууд энэ шаталсан төлбөрийн системийн ачаар л эмнэлгийн ачааллаа зохицуулж байгаа.
БНСУ 2019, АНУ 2025 ОН ГЭХЭД БҮХ ЭМНЭЛГЭЭ ЗАЙН ОНОШЛОГООНЫ ТӨВТЭЙ БОЛГОХООР ШИЙДЭЖ. ХАРИН МОНГОЛ... ?
-Саяхан буюу гуравдугаар сарын сүүлээр Солонгосын эмч нар жагсаал зохион байгуулж, Эрүүл мэндийн яамныхаа бодлогыг эсэргүүцэж буй талаар мэдээлж байсан. Энэ жагсаалын учир чухам юу байсан юм бол?
-Энэ цуглааны гол шалтгаан нь маш нарийн. Америкийн Нэгдсэн Улс 2025 онд том, жижиг бүх эмнэлгээ телемедицин буюу зайн оношлогооны төв болгохоор төлөвлөсөн. Энэний гол учир нь гэвэл манайд л гарч байгаа асуудлын нэгэн адил. Жижиг эмнэлгүүдийн өвчтөнүүд эмнэлгийн үйлчилгээ, эмчилгээндээ сэтгэл ханамжгүй байдал. Харин бүх эмнэлгээ зайн оношлогооны төв болгосноор ямар боломж бүрдэх вэ? Өвчтөн Аляскын алс бөглүү хойгоос ч Нью Йорк, Вашингтоны дэлхийд алдартай том төвүүдтэй холбогдож эмчээ сонгож, эмчилгээгээ хийлгэх боломжтой болно. Гайхамшигтай хөгжил дэвшил биш гэжүү? Тэгтэл Солонгосын засгийн газар, Эрүүл мэндийн яам энэ мэдээг аюулын харанга мэтээр хүлээж авсан. Яагаад? Солонгост ч бас Монголчуудын нэгэн адил баячууд нь Солонгостоо бус Америкт очиж эмчлүүлэхийг хүсдэг. Хэрвээ Америкийн Нэгдсэн улс ийм зайн оношлогооны төвүүдтэй болвол Солонгос Улсын эрүүл мэндийн салбар дампуурна гэж үзсэн. Бүүр их сонин гаргалгаа байгаа биз. Энэ тохиолдолд Солонгосын өвчтөнүүд бүгд Америк руу зайн эмчилгээ, оношлогоогоор эмчлүүлнэ, бүх мөнгө Америк руу урсана гэж дүгнэж. Ингээд Солонгосын засгийн газар, эрүүл мэндийн яам нь хуралдаад шийдвэр гаргаж. Америкуудаас өрсөж, бүх эмнэлгээ зайн оношлогооны төв болгоно гэж.
Өөрөөр хэлбэл 2019 он гэхэд бүх эмнэлгээ зайн оношлогооны төвтэй болгохоор шийдэж. Тэгтэл эмч нарын эсэргүүцэлтэй тулгарч. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа зайн оношлогооны төвүүд эмч-эмч-өвчтөн гэсэн дараалалтай. Тэгвэл энэхүү санал болгож байгаа зайн оношлогооны төв нь эмч-өвчтөн гэсэн шууд холбоотой байхаар төлөвлөж. Тийм ч учраас өнөөдөр ухаалаг утас зүрхний бичлэг хийгээд хаашаа ч хамаагүй явуулдаг болж байна. Цаашлаад нэг дусал цусанд цусны 20-30 үзүүлэлтийг үздэг болох технологи нэвтрүүлээд судалгааны үедээ явж байна. Тэгэхээр ирээдүйд өвчтөн өөрийнхөө шинжилгээг хийгээд эмчдээ явуулаад эмчилгээ хийлгээд байдаг болохоор байгаа биз? Энэ тохиолдолд нэг, хоёрдугаар шатлалын эмнэлгийн хэрэггүй болно. Бүх өвчтөн том, алдартай эмч нарт үзүүлээд шаардлагатай бол хагалгаа хийлгээд, зайн оношлогоогоор эмчилгээний заавар зөвлөмжөө аваад явах боломжтой болно. Харин энэхүү санааг Солонгосын том том эмнэлэг төвүүд дэмжээд, жижиг эмнэлгүүд нь эсэргүүцэж байгаа. Мөн өнөөгийн техник технологийн хөгжил одоохондоо энэ санааг хэрэгжүүлэхэд хүрэлцэхгүй байгаа гэсэн үндэслэлээр Солонгос улсын эрүүл мэндийн яам энэ ажлыг түр саатуулж байгаа. Гэвч бүүр болиогүй, алгуураар хийхээр төлөвлөсөн. Солонгос улс бүх эмнэлгээ зайн оношлогооны төв болговол Монгол яах бол, хаачих бол?
Солонгос улс бүх эмнэлгээ зайн оношлогооны төв болговол Монгол яах бол, хаачих бол?
МОНГОЛДОО АЖИЛЛАЖ БАЙГАА МЭРГЭЖИЛ НЭГТ ЭМЧ НАР МААНЬ ХИЙСЭН АЖЛЫНХАА 30 ХУВЬТАЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ХӨЛС АВЧ ЧАДАЖ БАЙГАА БОЛОВ УУ?
-Сүүлийн үед монголд эмч нарын нэр хүнд ихээр унаж байна. Хариуцлага муутай, иргэдэд хүнлэг бус ханддаг гэх мэтчилэн шүүмжлэх болж. Өөрөө эмч хүний хувьд энэ шүүмжлэлд хэрхэн ханддаг вэ?
-Би ч бас эмч болохоор харамсдаг. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэдэг үг санаанд буудаг. Үнэндээ эрүүл мэндийн салбарт болж байгаа болж бүтэхгүйг л түүж мэдээлдэг болохоор эмч нарын нэр хүнд унаж байгаа. Жишээ нь арванхоёрдугаар сард хавдар судлалын төвийн Юмчинсэрчин эмчид зориулсан өвчтөний ар гэрийнхний талархал зөвхөн Эмч, Анагаахын оюутны уншдаг сэтгүүл дээр л хэвлэгдсэн. Тэр талархлыг өдөр тутмын сонин дээр нийтлүүлсэн бол их л сайхан мэдээлэл болох байсан. Манай улсын эмч нар олон улсын эмч нарын хурал дээрээс шагналтай ирдэг. Ази Номхон далайн улс орнуудын эмч нарын чуулганаас шагнал авсан эмч нар зөндөө бий. Тэд нарын талаар мэдээлэх хэвлэл, сонин олддоггүй. Эмч нарын талаар сонсголонтой мэдээ хаанаас сонсогддог вэ гэхээр Нэгдүгээр эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах төвийн эмч нараас л ирж байгаа. Манай эмч нарын чадвар мэдлэг сайжирч байгаа. Гэхдээ муу нь ч бас байгаа. Бүх мууг нь түүж мэдээлээд байгаа болохоор л нийгэмд эмч нарыг хардсан аяс гарч байгаа.
Дараагийн гол асуудал Анагаах Ухаанд аль ч улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн нэг асуудал бий. Жишээ нь өндөр хөгжсөн улс орны маш нарийн мэргэшсэн эмч хагалгаанд орох явцад өвчтөний зүрх зогсох, эсвэл хагалгааны явцад шижилгээгээр илрээгүй өөрчлөлт илэрч болдог. Энэ нь мэдээж хэрэг эмчээс хамаараагүй оношлогооны технологийн аль эсвэл өөр төрлийн хүндрэл байдаг. Энэхүү тохиолдож болох хүндрэлийн талаар анагаах ухааны бүх ном, гарын авлага, удирдамжин дээр заасан байдаг. Хагалгааны явцад, хагалгааны дараа гарч болох хүндрэл эрсдэл бий. Эмийн эмчилгээний явцад ч хүндрэл гарч болдог. Энэ эмчийн алдаа, эмчийн хайнга байдалтай холбоогүй гардаг учраас анагаахын ном, зөвлөмж, удирдамжин дээр бүүр тодруулж заасан байдаг юм. Гадаад руу эмчилгээнд явсан хүмүүс хэлдэг дээ, баахан цаасан дээр гарын үсэг зуруулж авдаг гэж. Тэр цааснууд дээр энэхүү хагалгаа, эмийн эмчилгээний үед ийм эрсдэл, хүндрэл гарах боломжтой гэж заасан байдаг. Хэрвээ энэхүү хүндрэл эрсдэл гарахыг хүлээн зөвшөөрч байвал гарын үсэг зурна уу гэнэ. Мэдээж гарын үсэг зурж зөвшөөрөхгүй бол өвчтөн мэс засал, эмчилгээндээ орж чадахгүй. Монголд их цөөн тохиолдолд, маш хүнд хагалгаанд ороход л өвчтөний ар гэрээр энэхүү гарын үсгийг зуруулдаг. Харин бусад оронд ходоодны дуран хийлгэсэн ч ходоодны дурангийн үед гарч болох хүндрэлийн талаар тайлбарлаж гарын үсэг зуруулдаг. Компьютер томограм, хэвлийн эхо харуулахад ч гарын үсэг зуруулдаг. Солонгос эмч нар ярьдаг л даа. Танай оронд эмч ажиллахад маш хэцүү, эмчийг хамгаалсан хууль эрх зүйн орчин байхгүй гэж. Тэрнээс үнэн юм алга даа.
Солонгос эмч нар ярьдаг л даа. Танай оронд эмч ажиллахад маш хэцүү, эмчийг хамгаалсан хууль эрх зүйн орчин байхгүй гэж. Тэрнээс үнэн юм алга даа.
-Манай эмч, эмнэлэгийн ажилтнууд цалин хөлсөө голж байсгээд л эсэргүүцэл зарладаг. Харин Солонгост ямар байдаг бол?
-Солонгос улсын эрүүл мэндийн яам Солонгосын эмч нар хийсэн ажлынхаа 90 хувьтай тэнцэх хөлсийг авдаг хэмээн баталдаг. Харин эмч нар нь бид хийсэн ажлынхаа 70 хувьтай тэнцэх хөлсийг авч байгаа гэж мэдэгдэж, цалин, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрийг нэмэхийг шаарддаг боловч эрүүл мэндийн яам нь асуудлыг шийдэхийг байнга хойшлуулсаар байгаа. Харин Монгол орны нөхцөлд энэ асуудал ямар байгаа вэ? Эмч хүн хийсэн ажлынхаа хэдэн хувьтай тэнцэх хөлс авч байгаа бол, Монгол улсын эрүүл мэндийн яам энэ тал дээр ямар байр суурь баримталж байгаа вэ? Мэргэжил нэгт Монголдоо ажиллаж байгаа эмч нар маань хийсэн ажлынхаа 30 хувьтай тэнцэх хэмжээний хөлс авч чадаж байгаа болов уу?
ТӨГСГӨЛ
-Таны захидлаас үзэхэд Монголчууддаа ихээхэн сэтгэл зовдог нь анзаарагдсан. Хөгжилтэй оронд байгаагийн хувьд эх орон нэгтнүүдийнхээ төлөө ямар нэгэн зүйл хийх сэн гэж боддог уу?
-Солонгос улсад ирснээсээ хойш хэд хэдэн төсөл амжилттай хэрэгжүүлж байгаа. Үүний эхнийх нь Солонгост, өөрийн ажилладаг төв дээр сан байгуулсан. Энэ сангийн гол үйл ажиллагаа нь жилдээ 2-3 удаа Монголд очиж Шастины нэгдсэн эмнэлгийн эмч нарын багтай хамтарч зүрхний титэм судасны хагалгаа, эмчилгээ, зүрхний хавхлага судсан дотуур солих хагалгаа хийдэг. Энэхүү хагалгаанд хэрэглэдэг багаж хэрэглэлээ бүгдийг нь солонгосын компанийн хөрөнгө оруулалтаар хийдэг. Төсөл 3 жилийн турш хэрэгжиж байгаа, цаашдаа ч үргэлжлэх болно. Мөн энэ сангаараа дамжуулан Монголоос зүрхний эмч нарыг урт богино хугацааны сургалтанд сурахад зориулж эдийн засгийн тусламж үзүүлдэг. Манай энэ сургалтанд олон эмч нар хамрагдсан. Дараа долоо хоногт Ховд аймгийн зүрхний эмч зургаан сарын зүрхний эхоны сургалтанд ирж байгаад баяртай байна.
Мөн бид өнгөрсөн гуравдугаар сард шинэ төсөл хэрэгжүүлж эхлэхээр шийдэж хөрөнгө оруулагч компанитай гэрээ байгуулсан. Энэхүү төслийн хүрээнд жилдээ 10 өвчтөнд зүрхний хэмийг зохиомлоор удирддаг пейсмейкер аппарат үнэ төлбөргүйгээр суулгаж байхаар болсон. Энэ наймдугаар сард эхний 5 өвчтөндөө пейсмейкер аппарат суулгана. Энэ төслөө амьдралын боломж муу, ахмад настан, мөн хүүхдүүдэд зориулж байгаа тул энэ шаардлагыг хангасан хүмүүс л энэ төсөлд хамрагдах боломжтой. Манай энэхүү төслийн Монгол дахь зохицуулагчаар Ротари УБ сан ажиллана. Хамтран ажиллах эмнэлэг нь Шастины нэгдсэн эмнэлгийн Зүрх судасны төв, Эх нялхасын нэгдсэн эмнэлэг Зүрхний өвчин судлалын тасаг байх болно.
-Та эх орондоо ирж эмчийнхээ мэргэжлээр ажиллах уу?
-Би Монголдоо очно. Энд таван жил зовж байж олж авсан жаахан мэдлэгээ эх орондоо зориулна. 2015 онд миний энд байх ажлын хугацаа дуусна. Тэгээд л гэртээ харина даа.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.