Мэргэжлийн урлагийн байгууллагуудын төлөөлөл 500 гаруй уран бүтээлч, ажилчид ССАЖ-ын яамны гадна талбайд өнөөдөр 10.00 цагаас тайван жагсаал хийх гэнэ.
Соёл урлагийн салбарынхан өөрийн яамтай болсон ч ажилчдын цалин тэтгэвэр нэмэгдээгүй, нийгмийн халамж үйлчилгээ, ажиллах орчин нөхцөл сайжраагүй гэх мэт олон асуудлыг хөндөж ийнхүү жагсахаар болжээ.
Мөн жагсах болсон нэгэн томоохон шалтгаан нь салбарын сайд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл ажил авсанаасаа хойш соёл урлагийн салбарын хөгжил дэвшил, бодлого төлөвлөгөөнд дорвитой үйл ажиллагаа явуулахгүй байгааг нь шүүмжлэн ийнхүү дуу хоолойгоо хүргэхээр болсон байна.