Өнөөдрийн чуулганы хуралдаанаар “Шилэн дансны тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэх эсэх асуудлыг ярилцлаа.
Нэрнээсээ эхлээд багагүй шүүмжлэл дагуулсан энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэх дээр санал хураахад гишүүдийн 60 хувь нь татгалзсанаар энэ хуулийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ.
Төрийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод болгох энэ хуулийн төсөл олон талын ашигтай байсныг зарим гишүүд хэлж байсан ч ийнхүү буцлаа.
Шилэн дансны тухай хуулийг санаачлах болсон шалтгаан нь Монголын төр битүү хатуу, төрийн байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээллийг иргэд бүү хэл зарим тохиолдолд сэтгүүлчид ч авч чаддаггүй.
Олон улсын түвшинд ч Монгол Улс төсвийн ил тод байдлын индексээр хойгуур ордог. Олон улсын төсвийн түншлэл байгууллагын Төсвийн ил тод байдлын 2012 оны судалгаагаар Монгол Улс нийт 100 оноо авахаас 51 оноотойгоор Дэлхийн 100 орноос 38-р байранд орсон байдаг.
Төр засгийг иргэдэд нээлттэй, тунгалаг болгох цогц арга хэмжээг авах хуулийн заалтууд ч байдаг. Мөн Ерөнхийлөгч ухаалаг төрийг бий болгох үндэс суурь нь тунгалаг байдал гэж ч хэлж байлаа.
Гэвч ийнхүү Шилэн дансны хуулийн төсөл УИХ-ын чуулганы танхимаас "хэлэлцэх шаардлагагүй" хэмээн буцаагдлаа.