УИХ-ын энэ сарын 18-ны баасан гаригийн үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг улс орны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг гишүүдэд танилцуулав.
Энэ оны эхний улиралд нүүрсний экспортын хэмжээ 3.7 сая тн болж, үнийн дүн нь 206.4 сая ам.доллар хүрсэн. Нүүрсний экспортын хэмжээ 8.7 хувиар өссөн ч үнийн дүн нь 1.4 хувиар буурсан нь дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурсантай холбоотой.
“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани нүүрсний экспортынхоо нэлээд хэсгээр “Чалко” компанийн өрийг төлж байгаа бөгөөд одоогоор нийт 350 сая ам.долларын зээлийн өрөөс 132 сая ам.долларын өр үлдээд байна.
Зэсийн экспорт 52.9 хувиар өсөж, 214.1 мянган тн хүрсэн бөгөөд үнийн дүн 66.7 хувиар буюу 349.2 сая ам.долларын экспортын орлого олсон. Алтны экспорт 2.2 тн буюу 89.8 сая ам.доллар хүрсэн нь экспортолсон алт 120 хувиар өсөж, экспортын дүн 110.4 хувиар өссөн.
Төмрийн хүдрийн экспорт 908.6 мянган тн буюу 81.4 сая ам.доллар болсон бөгөөд төмрийн хүдрийн экспортын тоо хэмжээ 19.0 хувиар, экспортын дүн 35.3 хувиар буурсан байна.
Түүхий газрын тосны экспорт 1.6 сая баррель буюу 157.6 сая ам.доллар болсон. Түүхий газрын тосны экспортын хэмжээ 626.3 мянган баррелиар буюу 63.8 хувиар өсөж, үнийн дүн 63.9 сая ам.доллар буюу 68.2 хувиар өссөн байна.
Гүйцэтгэх засаглалын тэргүүн макро эдийн засгийн үзүүлэлтийг ийн танилцуулсны дараа УИХ-ын гишүүдийн тавьсан асуултад Засгийн газрын гишүүд хариулт өглөө.
Энэ чуулганы онцлог нь МАН-ынхан Засгийн газарт дайралт хийх, АН-ынхан хамгаалах тактик хэрэглэсэн хуралдаан боллоо.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Ерөнхий сайдын мэдээллийг бодит байдалд нийцэхгүй байна хэмээгээд Ерөнхий сайдыг хэт ваакуум орчинд байна, бодит байдлаа олж хараач ээ хэмээн шүүмжлэв.
Хариуд нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Энэ чинь миний гаргасан тоо биш шүү дээ. Ямар засаг байхаас хамаарахгүйгээр Статистикийн байгууллагаас гаргадаг тоо. Би ваакуумжуулсан орчинд суугаагүй. Ваакуумжуулна гэдэг халуун саванд хийж таглаад тавихыг хэлдэг юм шүү дээ” гэж хариулав.
Ерөнхий сайд ийм хариулт өгсөнд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Улс орны амин чухал асуудал хэлэлцэж байхад маазарч тоглоом, шоглоом болгон гуйвуулж байна” хэмээн дургүйцлээ илэрхийлээд авлаа.
Гүйцэтгэх засаглалын гишүүд сөрөг хүчнийхний асуулт болгонд Үндэсний статистикийн хорооноос гаргасан тоон мэдээлэлд үндэслэн хариулт өгч байв. Гэтэл УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Статистикийн газар ийм мэдээ гаргаж байгаа бол амьдралаас тасарсан тооцоо гаргасан статистикчдад хариуцлага тооцох ёстой” гэж бухимдлаа илэрхийлнэ лээ.
С.Бямбацогт: Ерөнхий сайдын мэдээллийг сонсох шаардлагагүй гэж дахин хэлье
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр: Болохгүй, бүтэхгүй юм байгаа. Гэхдээ эдийн засгийн хандлага нь зөв болж байна. Засгийн газар “Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөр” боловсруулж байгаа, ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцүүлнэ. Үүн дээр бүгдээрээ хамтарч ажиллая гэв.
Н.Алтанхуяг: Зээл авахыг урьтал болгохгүй байя гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ хөрөнгө оруулалт зогссон энэ үед өөр аргагүй боллоо. 2011-2012 онд хөрөнгө оруулалт нэмэгдээд байна гэтэл “Оюутолгой”-н хөрөнгө оруулалт жин дарсан байна.
Эдийн засаг нэг компаниас хамааралтай болох нь. Бид нийгэм эдийн засгийн үзүүлэлтээр нэг тоо, нэг ойлголттой болмоор байна. Тиймээс МАН-ын бүлгийнхэнд мэдээлэл өгөх хүсэлт гурван удаа тавьсан. Одоо ч дахин тавья” гэлээ.
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: Ерөнхий сайдын худлаа ярьдгийг бүлгийнхэн сонсох шаардлагагүй гэж үзсэн. Одоо ч тийм байр суурьтай байна хэмээв.