Бүх нийтийн их цэвэрлэгээ өнөөдөр хаа сайгүй өрнөж байна.
25 их, дээд сургуулийн 200 оюутан нийслэлийн 100 гаруй автобусны буудлын ойр орчмыг цэвэрлэж байна хэмээн Монголын оюутны холбооноос мэдэгдлээ.
Оюутнууд автобусны буудлын хог хаягдлыг цэвэрлэхээс гадна зам дагуух хайс, хашлага, авто замын брожур, автобусны буудлын саравч, хогны сав, шонгийн мод зэргийг угааж, замбараагүй наасан зарлалын хуудсыг хусаж цэвэрлэв.
Цэвэрлэгээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Хөдөлмөрийн газар, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ, Дүүргүүдийн ЗДТГ, хороод, хог тээвэрлэгч байгууллагууд, Монголын Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл, Монголын оюутны холбоо хамтран ажиллаж байна.
Өнөөдрөөс эхлэн 06 дугаар сарын 28, 10 дугаар сарын 18, 12 дугаар сарын 13-ны өдөр дүүргүүдийн нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулахаар Нийслэлийн Захирагчийн албанаас шийдвэрлэсэн нь ийнхүү ажил хэрэг болж байна.
Б.Заяа