АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама тус улсын ABC телевизээр гардаг “Nashville” хөгжимт драмын цувралд тоглохоор болсон талаар тус телевизийн албаны сайтад мэдээлсэн байна.
Тэргүүн хатагтайн тоглосон үзэгдэл ирэх тавдугаар сарын 7-нд албан ёсоор цацагдах гэнэ. Кино найруулагчдын мэдээлж буйгаар Мишель Обама тус цувралд өөрийгөө буюу АНУ-ын тэргүүн хатагтайн дүрийг бүтээх юм байна.
Тэрбээр киноны гол дүрийн бүсгүй Рейн Жеймсийн зохион байгуулсан буяны концертонд тусгай зочноор оролцож буй үзэгдэлд тоглох аж.
Мишель Обама өмнө нь “Парк ба амралтын бүс” телевизийн цувралын “Moving Up” ангид бас тоглож байсан. Тус цувралын нь энэ сарын 24-нд америкийн телевизүүдээр гарж эхлэх юм. Тэрээр уг инээдмийн кинонд дүр бүтээсэндээ ихэд баяртай байгаа аж.