Үндэсний портал GoGo.mn сайт сүүлийн үед иргэдийн дунд тулгамдсан асуудал болоод байгаа зэвтэй усны талаар асуудал хөндсөн нийтлэл сурвалжлагыг хүргэсэн.
Тэгвэл манай “Зэвтэй ус ууж хорт хавдар, харшлын бай болсоор байх уу?” нийтлэл уншигчдад хүрч Хан-Уул дүүрэг төдийгүй бусад дүүргийн олон иргэдээс орон сууц нь зэвтэй ус гоожиж буй талаарх мэдээллийг ирүүлсэн юм.
Иргэдийн мэдээлж буйгаар зэвтэй ус Хан-Уул дүүргийн шинэ байруудад гоожоод зогсохгүй бусад дүүргийн шинээр ашиглалтад орон сууцуудад тулгамдсан асуудал болоод байгаа аж.
Тухайлбал, Нархан, Дүнжингарав, Blue Gem, Макс Өргөө, Ногоон төгөл, Вива Сити, Алтай, Голден парк зэрэг хорооллын иргэд зэвтэй усаар ундаалаад багагүй хугацааг өнгөрөөсөн байна.
Түүгээр ч барахгүй хүүхдийн 100-гийн урд орших байрууд болон 120 мянгатын хуучны орон сууц, СХД-ийн 19-р хороо орчмын орон сууцны оршин суугчид ус цэвэршүүлэгч авч хэрэглэх шаардлагатай байдаг талаар ч мэдээлж байв.
Иймийн тулд манай сайт ШУА-ийн Хими-Хими технологийн хүрээлэнтэй хамтран усны хувьд хамгийн их асуудалтай таван газраас дээж авч шинжилгээ хийлгэхээр болоод байна.
Таны амьдарч буй орон сууцнаас зэвтэй ус гоожиж эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна уу. Тийм бол news@mongolcontent.mn хаягаар санал хүсэлтээ баримтжуулах зурагтай бидэнд илгээнэ үү.