Хавар өдийд дэлхийн аялал жуулчлалын томоохон хэвлэлүүд “National Geographic”, “Traveller” мөн “New York times” тэргүүтэн энэ оны аяллын сонирхолтой цэг, нутаг орныг нэрлэдэг юм.
ДНБ-д аялал жуулчлалын эзлэх хувь бага. Өнгөрсөн жил ДНБ-ий гурав хүрэхгүй хувийг эзэлсэн мэдээ байна.
Тэр нь ч гарч. Ажвал эдгээр дунд Монголын нэр ер алга. Миний л мэдэхээр манай улс дээрх хэвлэлүүдийн жагсаалтад сүүлийн гурван жил бичигдсэн юм. Гэвч энэ баярламаар ч, гунигламаар ч мэдээ биш. Харин ч энэ жил, ер нь ирэх жилүүдэд жуулчин ирэхгүй нь бидэнд сайн. Яагаад гэвэл...
Дэлхийн жуулчдын тоо өнгөрсөн онд анх удаа нэг тэрбумын босго давсан. Нарийвчилбал, жуулчдын тоо дөрөв, зарцуулсан мөнгөний хэмжээ зургаан хувиар өссөн гэж “World travel monitor”-ийн цахим хуудаст бичжээ. Ялангуяа Азийн аялал, тэр дундаа жижиг орнуудад ихээхэн нэмэгдсэн гэнэ. Харамсалтай нь дэлхий, тэр дундаа Азийн аялал жуулчлал ийм өөдрөг байхад Монголд ирсэн жуулчдын тоо өнгөрсөн онд 12 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Энд нэг л юм буруу болоод тэр.
Гэхдээ үүнийг нэг их цочирдон хүлээн авах хэрэггүй байх. Нүүдэлчдийн өлгий нутаг гэдэг нь жуулчин татах томоохон “үндэслэл” мөн боловч дэд бүтэц муу, үйлчилгээ сул гэхэд ч багадмаар, үзүүлж харуулах зүйл цөөтэй, цөөн хэдэд нь зохион байгуулалт байхгүй. Гэр орон нь ундуй сундуй, бохир заваан бол хэн ч гийчин авчрахыг хүсдэггүй, тэгсхийгээд хойшлуулдаг, эсвэл зугатдаг. Монголын аялал жуулчлалын төрх яг л ийм. Жуулчид нэг очсон газраа дахин дахин очихыг боддоггүй. Аль болох шинэ газар хүрэхийг илүүд үзнэ. Нэгэнт очсон бол бүхнийг нь үзэх гэнэ.
Тэгвэл Монголд амьдралынхаа турш нэг л удаа ирсэн (мөн ирэх) жуулчид манай орны тухай хэр сайхан сэтгэгдэлтэй буцдаг (буцах) вэ? Улаанбаатарт үзэх юм байхгүй, үдлээд буцсан хэдэн хоногтоо үйлээ үзээд хөдөөг зорино. Хөдөө сайхан боловч үзэх харах зүйлс нь системг үй. Тийм учраас тухтай, таатай байхгүй. Зам нь там. Буудлууд нь бохир бөгөөд тухгүй. Очоод сэтгэл хөдөлгөх юм үнэндээ ховор.
Ирсэн гийчид тав тухтай аялаад, ихийг үзээд буцаж болмоор болсон үед л “Welcome to Mongolia” гэж нүүр бардам хэлье.
Жуулчдын ихэнх нь тал нутгийн сайхныг бахаддаг ч тэр бол хэдхэн хормын үзэгдэл. Бусдаар тэдний Монголд өнгөрүүлсэн хоног бүр нь там. Тийм байхад хэн энд ирэхийг хүсэх вэ дээ? Дотроо ямар сэтгэгдэлтэй үлдэх, очоод гэр бүлийнхэн, найз нөхдөдөө олигтой хэлэх юм лав байхгүй. Тувт өрөвдөлтэй түүх ярьсаар таардаг болов уу? Үүнээс болоод ч тэр үү ДНБ-д аялал жуулчлалын эзлэх хувь бага.
Өнгөрсөн жил ДНБ-ий гурав хүрэхгүй хувийг эзэлсэн мэдээ байна. Урьд жилүүдтэй харьцуулахад харин ч нэмэгдээд байгаа нь энэ шүү. Эдийн засгийн үр өгөөж нь ийм бага байхад Монголд жуулчин авчраад яах юм (одоохондоо)? Хэн ч өөрийн муугаа хүнд үзүүлэхийг хүсдэггүй. Орлого ч олохгүй, олигтой сэтгэгдэл төрүүлэх ч үгүй, зохион байгуулалтг үй байгаа энэ үед аль болох цөөн жуулчин Монголд ирээсэй гэж залбирмаар.
Харин үүний оронд дотооддоо зохицуулалт хийж, дэд бүтцээ сайжруулан, үзүүлж харуулж болмоор газруудаа цэгцэлж (цэвэрлэхээс эхлээд) авъя. Тур операторууд фургоноор жуулчин авч явж үйлийг нь үзэхээ байя. Хөдөөгийн амралтын газруудын тоог нэмж, үйлчилгээг нь сайжруулъя. Ядаж л модон жорлонгуудыг нь халъя. Зам харгуйгаа засаж авъя.
Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын холбооны хамтран зохион байгуулдаг дан ганц “Дээлтэй Монгол” арга хэмжээг зорин ирж үзэх тэнэг жуулчин дэлхийн хаанаас ч олохгүй.
Хөдөөгийн дурсгалт газрууд, музейнүүдийг мэдээлэлжүүлье. Байгаагаа олигтойхон шиг тайлбарлачих хүмүүстэй болъё. Түүхээ мэдэхгүй, англи хэлтэй хөтөч жаалууд буруу зөрүү ярьсаар бүр утга нь алдагдлаа. Ядаж бидний дэлхийд овоглодог Чингис хаантай холбоотой жуулчин татах дориухан газар нэг ч алга. Үүний оронд Өвөрмонголын Чингисийн онгоныг үзэх гэж жилд гурван сая жуулчин очдог нь манай нийт жуулчдын тооноос даруй зургаа дахин их байгааг бодож үзмээр.
Өнөө алдарт Т-Батаар Монголын нэрийг хэсэгтээ гаргасан боловч одоо хэр орох оронгүй, жуулчид битгий хэл бид өөрсдөө ч үзэж чадахгүй байгааг ч бодох хэрэгтэй. Нэгэнт л зуны гурван сарын мөчлөгтэй учраас, энэ үед л жуулчид олноороо ирдэг болохоор жуулчдыг өдөөх арга хэмжээнүүдийг олноор зохиоё, түүнийгээ дэлхий дахинд сурталчилъя.
Тэгэхгүй бол Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын холбооны хамтран зохион байгуулдаг дан ганц “Дээлтэй Монгол” арга хэмжээг зорин ирж үзэх тэнэг жуулчин дэлхийн хаанаас ч олохгүй. “World travel monitor”-ийн цахим хуудаст бичсэнээр залуу жуулчид энэ зах зээлд хүч түрж байгаа гэх. Тэд бол одоохондоо бүр ч ирээд хэрэгг үй. Уг нь салхи нааш эргэж байгаа.
Дэлхийн жуулчид өндөр хөгжилтэй, баян орон руу биш олон жил хаагдмал байсан, эх түүхээсээ холдоогүй, сонирхолтой жижиг орнууд руу хошуурч байна. Тэдний нэг нь Монгол мөнөөсөө мөн. Үүнээс гадна манай хөрш хятадууд аялах нь ихэссэн. Дэлхийн бүх орон их мөнгө үрдэг хятад жуулчдыг авчрахаар уралдаж байна. Гэтэл бид хил залган оршиж буй хэрнээ тэндээс ядаж хагас сая жуулчин татаж чадахгүй байгаа нь өрөвдөлтэй.
Саалиа бэлдэхээр саваа бэлд гэгчээр аялал жуулчлалын салбар ийм дорой байхад жуулчин авчрахыг хүсээд юу гэхэв. Ирсэн гийчид тав тухтай аялаад, ихийг үзээд буцаж болмоор болсон үед л “Welcome to Mongolia” гэж нүүр бардам хэлье.