Би уг нь эрүүл мэндийн сайд болохыг хүсч байсан юм. Даанч надад өгөөгүй. Тэгээд дургүй хүрээд улс төрөөс хөндийрөхөөр шийдэж хүүхдээ хараад гэртээ байж байна хэмээн ярьж байсан УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай албан тушаалд очжээ.
Мөнгөнөөс таашаал авахаа больж, улс төр гэхээр уур нь хүрч хоёр жил явсан ч тэсэлгүй албан тушаалд очихоор шийдсэн бололтой.
Германд боловсрол эзэмшсэн, эмч мэргэжилтэй экс гишүүнийг Хүний эрхийн үндэсний комиссын дарга, цаашлаад Хилийн боомтын нэгдсэн захиргааны даргаар очно гэх элдэв таамаг яригдаж байсан.
Тэгвэл өнгөрсөн баасан гарагт тушаал гарч Л.Гүндалайгаар Боомтын нэгдсэн захиргааг удирдуулахаар болсон байна.
Хилийн боомтууд дээрх олон шат дамжлага, хүнд суртал, дарааллыг арилгах зорилгоор Хилийн боомтын тухай хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ сарын 1-нээс боомтууд дээр боомтын захиргаа ажиллаж төрийн байгууллагын үйлчилгээг нэг цонхонд төвлөрүүлж байгаа юм. Эмч мэргэжилтэй гишүүнд маань энэ албан тушаал хэр зохихыг харах л үлдлээ.