Монголын үндэсний бөхийн холбоо, "Хамаг Монгол" студитэй хамтран зохион байгуулдаг шилдэг “Начингуудын баг"-ийн халз барилдаан 2014 оны 5-р сарын 3-ны өдөр гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.
Тус барилдаан нь анх 2011 онд шилдэг харцага, начингуудын халз барилдаанаар эхэлж үзэгч бөх сонирхогч нарын уухайн түрлэг дор ширүүн өрсөлдөөнтэй болж начингууд ялж байсан билээ.
Тэр жилийн улсын баяр наадмаар тус барилдаанд хүч үзсэн бөхчүүдээс 1 аварга 1 арслан 1 гарьд 3 харцага цолтон төрсөн.
Хоёр дахь барилдаан 2012 онд шилдэг 6:6 начин зүүн баруун жигүүрт хуваагдан барилдаж МУ-ын өсөх идэр начин Э.Энхбат ахлагчтай зүүн жигүүрийн баг ялсан юм.
Мөн барилдаанд барилдсан шилдэг начингуудаас 1 гарьд 1 заан цолтон тэр жилийн наадмаар төрсөн билээ.
Энэ жилийн хувьд начингууд зүүн, баруун жигүүрт хуваагдан барилдана.
Зүүн талаас:
Э.Энхбат,
Ду.Батбаяр,
Б.Амарзаяа
Ц.Одбаяр
Р.Пүрэвдагва
Т.Баасанхүү
Баруун талаас:
Ч.Баянмөнх
Б.Сангисүрэн
А.Батмөнх
Ж.Чулуунбат
Б.Пүрэвсайхан
Л.Цэрэнтогтох нар багтжээ.