УИХ-аар өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн.
Энэ үеэр олонх, цөөнхийн дунд уг хуулийг хэрэгжүүлэх хугацаан дээр зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явуулсан. МАН-ынхан уг хуулийг энэ оны долдугаар сарын 1-нээс, харин АН-ынхан Ерөнхийлөгчийн санаачилсан 2016 оны долдугаар сарын 1-нээс уг хуулийг хэрэгжүүлэх байр суурьтай байв.
Энэ асуудлаар санал хураахад АН-ын гишүүн Х.Баттулга, Р.Бурмаа, М.Зоригт, Ж.Батзандан нар намын бүлгийнхээ эсрэг кноп дарснаар энэ асуудал МАН-ын талд шийдвэрлэсэн.
“Давхар дээл”-ийг тайлах тухай уг хуулийн анхны хэлэлцүүлгийн үр дүнд уг хууль энэ оны долдугаар сарын 1-нээс хэрэгжих нөхцөл бүрдээд байна.
Дээрх дөрвөн гишүүн хувь хүнийхээ үүднээс асуудалд хандсан нь олонхийн бүлгийнхний хувьд таамаглаж байгаагүй үр дүнд хүргэв.
“Энэ дөрвөн гишүүний санал Засгийн газар унахад нөлөөлбөл намаас арга хэмжээ авах заалт намын дүрэмд байна. Хувь хүний байр суурийг байж болно. Яах гэж бүлэг байдаг билээ, зарим асуудалд нэгдмэл байр суурьтай хандах хэрэг гарна.
Гэхдээ хуулийн төсөлд тусгасан хугацаа өөрчлөгдвөл Ерөнхийлөгч хориг тавихаа мэдэгдсэн” гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяа өнөөдөр мэдээллээ.