“Эрдэнэс-Таван толгой” ХК он гарсаар Хятадын нүүрсний найман том худалдан авагчтай нүүрс борлуулах гэрээ байгуулж нийтдээ 4,25 сая тонныг нийлүүлэх аж.
Дээрх компаниудад хамгийн багадаа 150-160 сая ам.долларын борлуулалт хийхээр тооцоолж байгаа юм байна.
Өнгөрсөн долоо хоногт урьдчилгаа 17 сая ам.доллар тус компанийн дансанд шилжүүлсэн бол энэ долоо хоногт 18 сая ам.доллар "Эрдэнэс-Таван толгой" ХК-д орж ирэхээр болжээ.
Энэ жилийн хувьд “Эрдэнэс-Таван толгой”дээрх компаниудад нүүрсээ борлуулснаар “Чалко”-гийн болон бусад аж ахуйн нэгжээс зээлсэн өрөө бүрэн төлж 56 орчим сая ам.долларын үлдэгдэлтэй байхаар тооцоолжээ.