АНУ-ын томоохон гурван их сургуулийн эрдэмтэд эртний бичиг дээр Есүс Христийн гэргийн тухай дурдсан болохыг тогтоогоод зогсохгүй хуурамч биш болохыг нотолжээ.
Ватиканы зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа энэхүү эртний баримтыг копт хэлээр бичсэн гэнэ. Ердөө наймхан мөрөөс бүрдэх энэхүү бичгийн “Есүс би тэдэнд хандаж миний гэргий” мөн “түүнтэй хамт байх болно” гэсэн хоёр мөр онцгой анхаарал татсан талаар “Дэйли” Мэйл” сонинд онцолжээ.
Копт бичгийн хэв маяг, онцлог, бичсэн бэх зэргийг орчин үеийн аргаар судалж үзээд манай эриний II-IY зууны хооронд бичигдсэн болохыг тогтоогоод байна.
2012 онд олон нийтийн хүртээл болгосон энэ баримтыг Египтээс олсон болов уу гэх таамгийг эрдэмтэд дэвшүүлжээ. Учир нь Египтийн загалмайн шашинтнууд копт хэлээр ярьдаг байсан гэнэ.
Харин энэ баримтыг Загалмайн шашныхан хуурамч хэмээн мэдэгдсэн юм. Олон асуудал хариугүй хоцорсон хэдий ч Мария Магдалина түүний гэргий юу эсвэл шавь нь уу гэсэн маргаан дахин дэгдэх нь гарцаагүй болоод байна.