Цусан дахь глюкозын хэмжээ багасахад хүн уур уцаартай болж, биеэ барьж дийлдэггүй хэмээн АНУ-ын Охайо мужийн их сургуулийн эрдэмтэд дүгнэжээ.
Тэд 107 гэр бүлийг оролцуулан судалгаа явуулсан бөгөөд тэдний хоорондын харилцаа хэр сайн бэ гэсэн асуултыг ч тавьжээ. Гурван долоо хоногийн турш судалгаанд оролцогсдын цусан дахь чихрийн хэмжээ болон бие биедээ уураа ямар давтамжтай гаргасныг судалсан байна.
Үүний тулд хосуудад зөөлөн хүүхэлдэй өгч, зүүгээр хатгахыг санал болгосон аж. Цусан дахь глюкозын хэмжээ нь хоёр дахин бага хүмүүс зүүг хамгийн их хэрэглэсэн бол глюкоз ихтэй хүмүүс хоёр дахин бага зүү хатгажээ.
Эрдэмтэд энэ үзэгдлийг “hungry” буюу “өлсгөлөн” хэмээн нэрийдсэн байна. Ийм төрлийн өлсгөлөнгөөс үүдэлтэй уур уцаарыг хүмүүс голдуу тоохгүй өнгөрдөг, гэтэл аймшигтай үр дагавартай болж таарлаа.
Тиймээс тухайн хүн “өлсгөлөн” эсэхийг мэдээгүй тохиолдолд чухал яриа өдөх хэрэггүй хэмээн эрдэмтэд зөвлөж байна. Харин чихэр идэж, глюкозын хэмжээгээ өсгөх боломжтой.
Глюкозын дутагдлыг жимс, ногоо орлох чадвартай хэмээн “Просидинг оф де нэшионал академи оф сайнс” сэтгүүлд бичжээ.