ЭМШУИС-ийн Мэдрэл судлалын тэнхим-клиникийн зөвлөх, Ардын багш, гавьяат эмч, Монголын анагаах ухааны академийн гишүүн-академич, доктор, профессор Г.Цагаанхүүг “GoGo cafe” булангийн зочноор урилаа. Өнгөрсөн гуравдугаар сард төрийн хүндтэй шагнал хүртэж, анагаах ухааны салбараас төрсөн анхны “Ардын багш” цол хүртсэн түүнтэй ийн ярилцлаа.
- Танд Ардын багш хэмээх хүндтэй цол хүртсэнд баяр хүргэе?
- Баярлалаа. Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарт хагас зуун жил ажилласан миний хөдөлмөр зүтгэлийг Төрөөс өндрөөр үнэллээ хэмээн энэ эрхэм хүндэт шагналыг баяртайгаар хүлээн авсан.
- Та аль нутгийн хүн билээ?
- Би Увс аймгийн Зүүнговь суманд төрж, балчир насаа төрсөн нутагтаа өнгөрөөсөн. Харин Цагаанхайрхан сумын 7 жилийн сургууль, дараа нь Баруун Турууны арван жилийн сургуульд суралцаж төгссөн, анхны төгсөгч. Улмаар АУДС-д 5 жил суралцаж, 1966 онд хүний их эмч мэргэжлээр дүүргэсэн.
- Мэдрэлийн эмчийн мэргэжлийг Та яагаад сонгох болов?
- Санамсаргүй сонголт байсан гэхэд болно. Намайг анх ЭМЯ-аас Баян-Өлгий аймагт ажиллуулахаар хуваарилсан юм. Тэр үед манай сургуулийн захирал профессор Д.Балдандорж Баян-Өлгийд ажлаар явж ирээд, тэнд эмч дутагдалтай байсан учраас онц төгссөн 18 эмчийг тэнд хуваарилсан. 1966 оны үерийн үед бид сургуулиа төгсөж таарсан л даа. Бид нар үерт дайчлагдаж ажиллаад, Улсын баяр наадмын дараа Эрүүл мэндийн яамнаас томилолтоо авахаар очлоо.
Яамны Боловсон хүчний газрын дарга Амгаабазар гэж хүн байсан. Тэр намайг “Улсын нэгдүгээр эмнэлэгт эмч дутагдалтай байгаа. Тэнд түр ажиллаж бай. Дараа нь чамайг дуудаж Баян-Өлгий явуулна” гэлээ. Нэгдүгээр эмнэлгийн дарга Абдамбайн өрөөнд ортол Мэдрэлийн тасгийн эрхлэгч Б.Дорж эмч орж ирээд, “Манайд эмч хэрэгтэй байна. Энэ хүүхдийг би тасагтаа ажиллуулъя” гэсэн. Мэдрэлийн эмч болох гараагаа тэндээс л эхэлсэн дээ.
Мэдрэлийн тасагт тэр үед Монгол улсын анхны гавьяат эмч Л.Дагзмаа багш зөвлөх эмчээр ажиллаж байсан. Тэрбээр 1938 онд ЗХУ-д Омскийн Анагаах ухааны дээд сургууль төгссөн манай улсын үндэсний анхны мэдрэлийн эмч, олон эмч нарыг бэлтгэсэн ач буянтай туршлагатай мэргэжилтэн байсан билээ. Намайг мэдрэлийн тасагт очиход Л.Дагзмаа багш надаас шалгалт авсан.
“Чи 30 минутын дотор цусны даралт ихсэх өвчний тухай орос хэл дээр бич” гэлээ. Хуудас орчим бичээд байтал “За одоо болно” гэлээ. Миний бичсэнийг үзээд “Чи өвчний түүхийг орос хэл дээр бичиж чадах юм байна. Чи түүхийг оросоор хөтлөх хэрэгтэй, орос хэл чинь улам сайжирна” гэсэн. Мэдрэлийн эмчээр энд Л.Дагзмаа багшийн удирдлаганд гурван жил ажилласан. Энэ хугацаандаа ажлын байранд 3 жилийн хөтөлбөрөөр суралцаж, Анагаах ухааны дээд сургуулийн шалгалтын комисст шалгалт өгч, мэдрэлийн эмчийн мэргэжил эзэмшсэн билээ.
- Тэгвэл Ардын багш цолд хүргэсэн багш мэргэжилтэйгээ хэзээ золгосон хэрэг вэ?
-Мэдрэлийн эмчийг анх дагалдан сургалтаар дараа нь 1960 оноос эхлэн 4-5 сарын курсийн сургалтаар бэлтгэдэг байлаа. 1990 оноос хойш курсэээр бэлтгэхээ зогсоож, резиденсийн сургалтаар хоёр жил сургадаг болсон. Мэдрэлийн эмчийн резиденсийн сургалт Америк, Герман, Швейцарь зэрэг улсад дөрвөн жил байдаг. Мэдрэлийн эмчийн мэргэжил бол хүнд мэргэжил.
Намайг мэдрэлийн эмчээр ажиллаж байх үед АУДС-ийн Мэдрэл судлалын тэнхимд багшийн орон тоо дутуу, хоёрхон багштай байлаа. Нэг нь Анатоми-гистологийн тэнхимд ажиллаж байсан Зөвлөлтийн мэргэжилтний гэр бүлийн хүн мэдрэлийн эмч байсан учир манай тэнхимд багшилж байсан. Үндэсний мэргэжилтнээс Мэдрэл судлалын тэнхимд Монголд мэдрэл судлалыг үндэслэгч Г.Лодон профессорын гарын шавь Д.Равдандорж хэмээх эгэлхэн эрдэмтэн ажиллаж байв.
Үнэхээрийн намайг гараас минь хөтлөн, АУДС-ийн Мэдрэл судлалын тэнхимд багшаар оруулсан эрхэм хүн бол Д.Равдандорж багш минь билээ. Тус сургуульд багшаар очсон намар Д.Равдандорж багш бид хоёр Бор Нуурын САА-д ургац хураалтын ажлаар оюутан авч явсан. Ургац хураах намрын ажилд багш нар оюутнуудыг авч 40-45 хоногоор явдаг байлаа. Тэнд ажиллаж байтал Д.Равдандорж багшид ДЭМБ-ын шугамаар гадаадад мэргэжил дээшлүүлэх шийдвэр ирж хот руу буцсан билээ.
Би ургац хураах ажлаа дуусгаж ирээд орос багштайгаа сургалтаа эхэлж байтал орос багшид ар гэрийн гачигдал гарч яаралтай нутаг буцаж, би ганцаараа үлдчихдэг байна. Ингээд би мэргэжлийн бүх ангид лекц, практикийн хичээл орж эхэллээ. Миний аз болоход удалгүй тэр үеийн ЗХУ-аас АШУ-ны доктор Е.П.Загоровский хэмээх нэн их туршлагатай мэргэжилтэн ирлээ.
Шинээр ирсэн орос багш эмчилгээний, хүүхдийн, эрүүл ахуйн, шүдний ангид лекц уншиж, би лекцэнд нь тасралтгүй сууж, багшлах ажлын арга барилаас нь сурсан билээ. Орос мэргэжилтэн ирсэн нь миний хувьд баярт үйл явдал байлаа. Тэрбээр надад лекц унших, сургалт явуулах, судалгаа шинжилгээний ажил хийх зэрэг онол-практикийн бүхий л талын мэдлэгийг өгсөн дөө.
Тэгээд би доктор Е.Загоровскийн удирдлагаар 1970-1973 онд эмнэлзүйн мэдрэл судлалын асуудлаар докторын бүтээл туурвиж, АУ-ны докторын зэрэг хамгаалсан юм. Одоо би, миний ажил амьдралын их сургууль болсон АУИС буюу ЭМШУИС-д 48 дахь жилдээ багшилж байна.
-Та бол багш, эмч, судлаач хүн. Гурвалсан мориныхоо аль салбарт түлхүү ажилласан гэж үздэг вэ?
- Багшийн хувьд бараг 11 мянган оюутанд сургалт явуулж, үндэсний үе үеийн эмч мэргэжилтнийг бэлтгэхэд оролцжээ. Миний шавь олон мянган эмч бий. Мэдрэл судлалаар л гэхэд 200 гаруй мэдрэлийн эмч бэлтгэсэн. Тэднээс хот, хөдөөд 180 гаруй эмч ажиллаж, 40 гаруй нь эмчийн тэргүүлэх, ахлах зэрэг хамгаалсан бол 13 эмч судлаач миний удирдлагаар докторын бүтээл туурвин, АУ-ны докторын зэрэг хамгаалсан.
Нөгөө талаас би эмчийн хувьд эмнэлэг-үйлчилгээний өдөр тутмын ажилд оролцох, оношилгоо, эмчилгээний нэн яаралтай асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэх зэрэг монгол түмнийхээ эрүүл мэндийг хамгаалах үйлст хүчин зүтгэж иржээ. Энэ хугацаанд 300 мянга гаруй хүнийг үзэж, эмчилгээ оношилгооны асуудлыг шийдэж өгсөн. Би 1985 оноос Улсын нэг, хоёрдугаар төв эмнэлэгт зөвлөх эмчээр ажиллаж байна.
Энэ хугацаанд хөдөө орон нутагт олон удаа яаралтай дуудлагаар явж, оношилгоо, эмчилгээний тусламж үзүүлжээ. Эмнэлгийн дуудлагаар, томилолтоор, сургалтын ажлаар очоогүй аймаг гэж байхгүй. Сүүлийн жилүүдэд хөдөөгийн эмч нарын хүсэлтээр утсаар зөвлөлгөө өгдөг болсон нь эрүүл мэндийн салбарт гарч буй нэг дэвшил юм.
Судалгаа шинжилгээний ажлын хувьд тархины судасны өвчин, толгой, нурууны өвдөлт, эпилипси-уналт таталт, мэдрэлийн халдвар, тархмал хатуурал, захын мэдрэлийн өвчний чиглэлээр судалгаа явуулж, 260 гаруй бүтээл туурвисны дотор 20 гаруй ном, сурах бичиг хэвлүүлж, 170 гаруй өгүүлэл дотоод, гадаадын сэтгүүлд нийтлүүлэн, эмнэлгийн практикт оношилгоо-эмчилгээний 30 гаруй шинэ арга технологи, стандарт нэвтрүүлсэн байна.
Би Анагаахын шинжлэх ухааны их, дээд сургуулийн төгсөлтийн дараах сургалтанд зориулж туурвисан мэдрэлийн өвчний анхны хоёр боть номоороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Шилдэг бүтээл”-ийн шагналыг 2003 онд хүртэж байлаа. 2011 онд бичиж хэвлүүлсэн “Мэдрэл судлал” хэмээх сурах бичгийнхээ гурав дахь хэвлэлийг АНУ-д АУ-ны магистрын зэрэг хамгаалж ирсэн, мэдрэлийн эмч охин Ц.Дэлгэрмаагийнхаа хамт нэмж шинэчлэн, 2014 оны хоёрдугаар хагаст хэвлүүлэхээр зэхэж байна.
- Охиныхоо мэргэжлээ сонгоход та нөлөөлж дээ?
- Мэдээж, тэгэлгүй яах вэ. Хүү Ц.Ганболд ОХУ-ын Новосибирск хотноо электрон-техникийн инженер мэргэжлээр төгсөөд, техникийн ухааны магистр хамгаалж, программч инженер мэргэжлээр ажилладаг залуу бий.
Аавыгаа дагаад ажиллахад байнга цуг байх учир арай дөхөм, илүү сурна. Охиноо мэргэжлээрээ ажиллуулна гэдэг чинь бүхий л сурсан зүйлээ өвлүүлнэ гэсэн үг биз дээ.
-Мэдрэлийн эмч-багшийн хүүхэд мэдрэлийн эмч болоход амар биз дээ?
-Мэдээж мэргэжлийн номууд нь бэлэн байгаа. Аавыгаа дагаад ажиллахад байнга цуг байх учир арай дөхөм, илүү сурна биз дээ. Охиноо мэргэжлээрээ ажиллуулна гэдэг чинь бүхий л сурсан зүйлээ өвлүүлнэ гэсэн үг биз дээ. Би охинтойгоо хамтарч шинэчлэн бичиж хэвлүүлэх гэж буй дээр дурдсан номонд мэдрэлийн үндсэн өвчнөөс гадна хавсрага олон эмгэг багтах учир өмнөхөөс хоёр дахин том ном болно. Ерөнхийдөө бэлэн болсон, энэ намар хэвлүүлнэ. Ирээдүйд олон эмч мэргэжилтэн, залуу хойч үеийнхнийг сургахад үлдэх бүтээл минь миний ном шүү дээ.
- Мэдрэлийн өвчин манай улсад элбэг байна уу?
- Мэдрэлийн өвчин эмгэг, тухайлбал, тархины судасны өвчин, толгой, нурууны өвдөлт, захын мэдрэлийн эмгэг, эпилепси-уналт таталт, мэдрэлийн халдвар, гавал-тархины гэмтлийн урхаг үр дагавар зэрэг олон эмгэг хүн амын дунд өргөн тархалттай. Гадаадын орнуудад ч, манайд ч тархины судасны өвчин, цус харвалт ялгаагүй элбэг тохиолддог.
2013 онд Улсын гуравдугаар төв эмнэлэгт Монголын мянганы сорилтын сангийн санхүүжилтээр “Харвалтын тасаг” байгуулагдаж, иж бүрэн тоноглогдсоны дээр энэ онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэдрэлийн клиникийн бүрэлдэхүүнд дотоодын нөөц бололцоогоо ашиглан “Харвалтын нэгж” байгуулсан. Энэ бол мэдрэлийн тусламж-үйлчилгээнд гарч буй нэг чухал алхам юм. Мэдрэлийн тусламжийн асуудал шийдвэр гаргагчдын анхаарлын төвд ямагт байх ёстой асуудал. Яагаад гэвэл, хүний тархи, мэдрэлийн систем нэн дээд хөгжлийг олсон ухамсар, оюун ухаан, танин мэдэхүйн үйл ажиллагааг хангадаг хамгийн нандин эрхтэн.
Тиймээс хүн мэдрэлийнхээ системийг сайн хамгаалж байх ёстой. Тархи гавлын хөндий дотор, нугас бол нурууны суваг дотор байрладаг. Тийм учраас жирийн хэт авиан шинжилгээгээр тархи, нугасыг нэвтэрч харах боломжгүй. Манай улсад 1986 онд компьютер томографийн аппарат ирснээр тархи, нугасыг ялган харах боломж бүрдсэн.
Түүнээс өмнө мэдрэлийн үзлэг хийх, тархи нугасны шингэнийг авах, нүдний угийг дурандах, толгой, нурууны рентген зураг авах энгийн аргуудаар онош тавьдаг байлаа. Одоо бол оношилгооны нарийн арга нэвтэрсэн. Мэдрэлийн өвчин эмгэгийг шинжлэх орчин үеийн багажин-дүрст шинжилгээ нэн өндөр өртөгтэй. Жишээ нь, компьютер томографийн аппаратаар толгойн зураг авахад хамгийн бага нь 50 мянга, MRI оношлогоо хийлгэхэд 200 мянган төгрөгөөс дээш үнэтэй байна.
Тийм болохоор эмчид хандаж, эрүүл мэндийн тусамж хүссэн хүн бүрийг нотлох заалтгүйгээр үнэтэй оношлогоо хийлгэ гэж явуулах шаардлагагүй болохыг эмч нар андахгүй мэднэ. Аль болохоор үзлэгийн аргаар нотолгоо үндэслэлтэйгээр шинжилгээний заалт өгч, шийдэх ёстой. Мэдрэлийн эмгэгүүд хүнд явцтай ч, эрт оношилж, эмчилбэл үр дүнгээ өгдөг. Өвчин газар авсан тохиолдолд эргэн сэргэхэд амаргүй.
-Өвчлөл ихсэж байгаа шалтгааныг Та юу гэж үзэж байна вэ?
- Нэгд, хотжилт, хүн амын нягтрал суурьшил ихэссэн. Хоёрт, жишээлэхэд, тархины судасны харвалт нь цусны даралт ихсэх өвчний суурин дээр үүсдэг өвчин. Цусны даралтаа зүрхний эмчид тогтмол хянуулж, өөрөө даралтаа хэмжин, эмээ тогтмол хэрэглээд байвал харвалтаас сэргийлж чадна.
Дээр нь жингийн илүүдэл, хоол хүнс, архи, тамхины хэрэглээний буруу зуршил өвчин эмгэгийн эх үүсвэр болж байгааг хэвлэл мэдээллээр хангалттай сурталчилж байгааг олон түмэн анхаарч, өөрсддөө амьдралын эрүүл хэвшил тогтоож сурах ёстой. Хүнсний зүйлсээ зөв тохируулан хэрэглэх, өөх тос, давс багатай, ногоотой хоол идэж байх нь зөв. Цусны даралт ихтэй, жингийн илүүдэлтэй, дээр нь чихрийн шижинтэй бол харвалтад хүргэх гол эрсдэл мөн.
-Хүмүүсийн дунд толгой өвдөх, нуруугаар өвдөх эмгэг их байна гэдэг?
- Тэр үнэн. Нуруу өвдөх, толгой өвдөх нь бие даасан өвчин биш, цаанаа олон шалтгаантай. Толгой өвдөх 50 гаруй шалтгаан бий, тэр болгоныг энд ярих боломжгүй. Ханиад томуу, хамрын дайвар хөндийн архаг үрэвслийн үеийн толгой өвдөлтйн үед үндсэн өвчнийг эмчлүүлэх шаардлагатай. Удмын гаралтай толгой таллаж өвдөх эмгэг зонхилон идэр залуу насныханд тохиолддог.
Энэ тохиолдолд эмчид үзүүлж зөвлөлгөө аваад, дэглэм сахиж явбал тийм ч хортой эмгэг биш. Тархины бүрхүүлийн цус харвалтын үед толгой гэнэт тэсэхийн аргагүй өвдөнө, олон дахин огиулна, бөөлжинө. Энэ тохиолдолд эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай. Нурууны сувагт нугас байрлаж байгаа. Нугаснаас 32 хос мэдрэл гарч, гар, хөлд тархдаг.
Хөдөлгөөний ачааллын үед нурууны нугалам хоорондын мөгөөрсөн жийрэг хажуу-хойш гулсвал мэдрэлийн ширхгийг дарж, өвдөлтийг үүсгэн, нурууны хөдөлгөөнийг эрс хязгаарладаг. Ийм эмгэг монголчуудын дунд түгээмэл байгаа. Яагаад гэвэл, монголчууд нурууны үе-холбоосыг бэхжүүлэх дасгал бага хийдэг. Нөгөө талаас малчин, барилгачин, засварчин, мужаан зэрэг хүнд хөдөлмөр эрхэлдэг хүмүүс энэ эмгэгт өртөх нь илүү.
Нугалам хоорондын мөгөөрсөн цагариг бөхийх гэдийх, эргэхэд нурууны зөөлөвчийн үүрэг гүйцэтгэдэг. Хүнд ачааг бие халаалтгүй өргөх, огцом хөдөлгөөний үед нугалам хоорондын мөгөөрсөн цагариг бичил гэмтэл авдаг. Тэгснээр мөгөөрсөн цагариг хавтгайрч, заримдаа дасгалгүй хүнд юм өргөхөд шахагдан ивэрхий үүсгэн нурууны мэдрэлийг дарах эрсдэлтэй. Ийм эмгэгийг эмчлэхэд чиглэгдсэн нуруу-нугасны мэс заслын чиглэлийн “Гранд Мед” эмнэлэг Монголд байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
-Та анх Баян-Өлгий аймагт хуваарилагдаад яваагүй юм байна шүү дээ?
- Тухайн үед Нэгдүгээр эмнэлэгт мэдрэлийн эмч дутагдалтай байсан нь миний аз болохгүй юү. Тэгээд л ЭМЯ намайг “мартчихсан” хэрэг. Би уг нь мэс засалч болох сонирхолтой байсан. Тэгсэн чинь дөнгөж сургууль төгссөн хүүхдийг “мэдрэлд” оч гэсэн. Тэр үед ингэж л тушааж байсан, түүнийг дагах ёстой бидний үеийн хүмүүжил ийм байлаа, тэр газарт нь ажиллахаас өөр аргагүй гэдэг утгаар мэдрэлийн салбар луу орсон миний хувь заяа гэх үү.
-Мэдрэлийн эмчээр шууд ажиллаад эхлэхэд шантрах зүйл гарч байв уу?
-Анх мэдрэлийн тасагт ирээд байхад зөвлөх эмч Л.Дагзмаа багш тасгийн эрхлэгч Б.Дорж эмчид “Энэ хүүхдэд олон өвчтөн битгий хуваарилаарай, арваас олон хүн өгөх хэрэггүй” гэсэн л дээ. Тэгсэн зуны амралтын үе эхэлж, эмч нар амрахаар явлаа. Мэдрэлийн тасаг 65 ортой. Тасгийн эрхлэгч Б.Дорж эмчээс Д.Мижид эмч бид хоёрт гуч гучин өвчтөн өгөхөөс өөр аргагүйд хүрч билээ. Б.Дорж эмч сайхан эр хүн, сайн ч эмч байж билээ. Залуу хүн ачаалалтай ажиллах тусам их зүйл сурна шүү дээ, амралтын өдөр ч ирж өвчтөнөө үздэг, эргэдэг, өвчний түүхийн тэмдэглэлээ ч хийдэг байлаа.
-Та эмч мэргэжлийг яагаад сонгох болсон бэ?
- Манай аав, ээж Баруун Турууны САА-д мал маллаж байсан. Бидний багад суманд хүний эмч, малын эмч, зоотехникч гэж цөөхөн мэргэжлийн хүн байлаа. Хүүхэд байхын л хүний эмч гэж сайхан мэргэжил гэж боддогсон. Тэр л надад мэргэжлээ сонгоход нөлөөлсөн байх аа.
-Та ам бүл хэдүүлээ өссөн бэ?
- Бид аав, ээжээсээ зургуулаа, дөрвөн эгч, нэг эрэгтэй дүүтэй.
- Айлын анхны хүү байх нь ээ?
-Тийм ээ. Гэхдээ надаас өмнө хүү төрсөн юм билээ. Манай том ах сургуульд орсон хойноо Зүүнговь суманд их хүйтэн жил өвчнөөр нас барсан. Тэр жил олон хүүхэд нас барсан гэдэг. Түүнээс хойш дөрвөн охин төрсөн. Ахаас хойш дан охид төрөөд байсан болохоор аав дахин охин төрнө гэж бодсон байх л даа. Тэгээд манай аав сумын бага эмчид “Эрэгтэй хүүхэд гарвал чи аваарай” гэж хэлчихсэн юм билээ.
Тэгээд намайг төрөнгүүт сумын бага эмч намайг гэр рүүгээ аваад явчихсан гэнэ лээ. Гурав хоногийн дараа манай ээжийн хөх нь чинэрээд байхаар хүүхдээ харъя гэж бодоод эгчийг дагуулаад тэр айлд очсон байна. Тэр айл орны хөшигнөөсөө олон тоглоом унжуулсан байсан гэнэ лээ. Намайг угжаа хөхөж чадахгүй уйлж байхад нь ээж аваад мөөмөө хөхүүлчихгүй юү. Тэгсэн айлын авгай “Хүүхдээ хөхүүлж байгаа юм бол аваад яв” гэж тоглоомоо хурааснаар, ээж хүүгээ хурдан аваад гарснаар би төрсөн аав, ээж дээрээ өсч хүмүүжиж, өдий хүрсэн азтай хүү байжээ.
-Тэднийх хүүхэдгүй айл байсан юм уу?
- Хүүхэдгүй. Нөхөр нь бага эмч, намайг эх барьсан хүн. Ээж намайг авъя ч гэж бодоогүй, хүүхдээ харах гэж л очсон юм билээ л дээ. Хүүхэд төрүүлээгүй хүн байсан. Гурав хоног нойргүй хоноод, ядарсан, халширсан ч юм уу мэдэхгүй. Би одоо төрсөн өдрөө мэдэхгүй байгаа шүү дээ. Зун, хавар, намар юм уу гээд байдаг, тэр үед төрсний гэрчилгээ олгож байгаагүй. Ээж бол өдрийг нь мэдэхгүй, намар төрсөн л гэдэг. Ээж минь 2005 онд 92 насандаа өөд болсон л доо. Ээж минь бие сайтай хүн байсан. Аав намайг тавдугаар ангид байхад залуудаа нас барсан.
Архивт очиж үзэхэд, 1944 оны тооллогод гурван настай хүүхэд бүртгэлээ гэсэн байгаа юм. Би биш л дээ, манай нутгийн надтай ойролцоо төрсөн хүн хожим төрсөн өдрөө мэдэх гэж Архивын материал шүүсэн байна, тэдний нэг нь л би. Төрсний гэрчилгээг 1950 оноос хойш өгсөн байх аа. Төрөнгүүт нь, эсвэл тухайн жилдээ бүртгэж авдаггүй байжээ. Хүн амын тооллого явахад л бүртгэдэг, тийм бүдүүн бараг үе байж дээ. Айлд цагаачилж яваад ирсэн гээд намайг Цагаанхүү гэж нэрлэсэн гэдэг. Тэр айл Улаангомд амьдарч байсан, намайг дурсаж ярьдаг гэж 1970-аад оны үед нутаг нэгтнээсээ сонсож байлаа.
Намайг аравдугаар ангид ордог жил манай эгч Архангайд Багшийн сургууль төгсөөд ирсэн. Эгч Баруун Туруун суманд багшлахаар болсон. Би тэр намар ангиараа сангийн аж ахуйн төмс хураах ажлаар явсан. Хүрээд ирсэн чинь манай гэр буйран дээрээ байдаггүй. Т.Даваа гэж манай ангийн хүүхдийнд очихоор хоёулаа шөнө хөл нүцгэн сумын төвөөс хол байсан тэднийх рүү гүйсэн.
Гэр байхгүй байсан болохоор их бодолд автаж хонож билээ. Тэгээд маргааш нь миний нөгөө эгчийнх хөдөөнөөс нүүж ирснийг сонсоод очиход, дөнгөж Багшийн сургууль төгсч ирсэн эгч минь Зүүнговь сумын сургуульд багшлах болсноор манайх тийшээ нүүсэн хэрэг аж. Тэгээд би сургуулийнхаа дотуур байранд орсон.
Дараа нь Улаанбаатар хотод Анагаахад ордог жил хүргэн ахынх хотод нүүж ирсэн. Ээж тэднийхтэй хамт ирсэн. Хөдөө аж ахуйн яамны урд талд 1960-аад оны үед дан эсгий гэр байдаг байлаа. Манай ээж гэрээ бариад, хажууд нь хүргэн ахынх гэртэйгээ байсан. Би оюутан болоод Жаргалантын сангийн аж ахуй руу ургац хураах ажлаар хоёр сар яваад ирлээ. Хайрцгаа үүрээд хашаандаа ороод иртэл бас хоёр гэр байхгүй байв. Хүнд байгаа биз дээ, хотод таних мэдэх айл байхгүй. Уйлах шахаж байгаа юм чинь.
Тэгээд сар шахам хөрш байсан айлдаа орлоо. “Танай хүргэн ах чинь Баянчандманьд ажиллах болоод ээжийг чинь ганцааранг нь орхихгүй гээд аваад явсан” гэлээ. Тэгээд тэр айлдаа хонолоо. Тэр айлаар байгаад, 2-3 айл дамжсаар хоёр сарын дараа МУИС-ийн дотуур байранд орсон. Хоёр удаа хоосон буурь үзсэн тэр үед хэцүү байсан шүү. Манай эгч Баруун Туруунд зоотехникчээр ажиллаж байсан хүнтэй гэр бүл болоод намайг аравдугаар анги төгсдөг жил хот руу шилжсэн юм. Би тэр үед оюутан болоод сангийн аж ахуйд ажилд явсан цагтай давхцан, хүргэн ахынх Баянчандманьд ажиллахаар томилолт авч нүүсэн хэрэг байлаа .
-Та ажлын гараагаа эхэлсэн довноосоо хаашаа ч хазайлгүй 50 шахам жил ажиллажээ?
-Анагаах ухааны дээд сургуулийг төгсөөд эрүүл мэнд, боловсролын салбарт 50 шахам жил ажиллахдаа хоёр л байгууллагатай миний ажил амьдрал салшгүй холбоотой явж иржээ. Энэ бол миний төрөлх их сургууль - АУИС буюу ЭМШУИС, нөгөөх нь Улсын нэгдүгээр төв эмнэлэг байлаа.
Яахын аргагүй хүйн холбоотой энэ хоёр байгууллагад миний ажил амьдралын орон зай, он жилүүд орчиж ирсэнд би нэн баяртай явдаг аа. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ахмад үе, дунд үеийнхэн, өнөөгийн залуу үеийнхэнтэй мэргэжлийн хувьд оношилгоо эмчилгээний асуудлаар санал бодлоо нэмэрлэж, бас тэднээсээ суралцаж, ялангуяа, сэхээний тасгийн залуу эмч, шавь нартайгаа хүнд өвчтөний талаар шийдэл гаргахад нь тус нэмэр болж яваадаа багш хүний хувьд сэтгэл хангалуун яваа билээ.
Ийнхүү миний эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэж ирснийг Төрөөс өндрөөр үнэлж, “Ардын багш” хэмээх хүндтэй цол хүртээсэн явдал миний амьдралын их сургууль болсон ЭМШУИС (АШУҮИС)-ийн удирдлага, түүний удирдах зөвлөл, эрдмийн хамт олны үнэлгээ, ач буян, нэр нөлөө гэж ойлгож баярлаж байна.
Мөн миний мэргэжил нэгт хамтран зүтгэгчид, номын садан журмын найз нөхөд, олон зуун эмч шавь нарын минь халуун сэтгэлийн илэрхийлэл, хүндэтгэл билээ. Энэ дашрамд эрхэм хүндэт багш эрдэмтэд, мэргэжил нэгт хамтран зүтгэгч шавь нартаа эрүүл энх, аз жаргал, ажил бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.