“Hitachi” компани цагт 72 км хүртэл хурдлах цахилгаан шат угсрахаар болжээ.
Дэлхийн хамгийн хурданд тооцогдох тус цахилгаан шатыг Хятадын Гуанжоу хотын CTF санхүүгийн төвд хийх гэнэ.
2016 онд ашиглалтанд орох тус тэнгэр баганадсан барилгын нэгээс 95 дугаар давхар хүрэхэд ердөө 43 секунд зарцуулна хэмээн “Hitachi” компаниас мэдээлжээ.
Өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн хурдан цахилгаан шат нь Тайваны "Тайбэй 101" барилгад байдаг бөгөөд цагт 60,6 км хурдалдаг аж. Тухайлбал, таваас 89 дүгээр давхар хүртэл 37 секунд л зарцуулдаг байна.
Харин европт хамгийн хурдан цахилгаан шат нь Лондонгийн “Shard” барилгад суурилуулагдсан байдаг бөгөөд минутанд 360 метр хүртэл хурдалдаг гэнэ.
“Hitachi” компаниас мэдээлж буйгаар тус цахилгаан шатны зорчигчдод ямар нэг тавгүй байдал үүсэхгүй аж.
Цахилгаан шат үйлдвэрлэлийн технологийн мэргэжилтэн Жина Барни “тийм өндрөөс буух эсвэл өгсөх үед чихний даралт ихэсч багасдаг. Энэ нь өндөр хурдтай цахилгаан шатанд үүсдэг гол асуудал. Үүний улмаас зорчигчдын бие эвгүйрхдэг” гэжээ.
“Hitachi”-гаас мэдээлснээр тус барилгад нийт 95 цахилгаан шат суурилуулах бөгөөд тэдгээрээс хоёр нь өндөр хурдтай байх гэнэ.