МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтыг огцрохыг Малчдын нэгдсэн холбооноос шаардаж буйгаа өнөөдөр мэдэгдлээ.
Учир нь өнгөрөгч баасан гариг буюу дөрөвдүгээр сарын 18-ний өдрийн УИХ-ын хуралдааны үеэр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Мал сүрэг өссөн нь хуц ухны хийсэн ажил” гэж хэлсэн нь 5000 жилийн тэртээгээс өдий хүртэл мал аж ахуйн салбарыг хөгжүүлж ирсэн малчин ардын нөр их хөдөлмөрийг үгүйсгэсэн хариуцлаггүй үйлдэл болсон гэж тэд үзжээ.
Монголын малчдын нэгдсэн холбооны дарга Д.Балдан-Очир “Монголын мал сүргийн тоо толгой 45,1 сая давж байгаа нь 144 мянган малчин өрхийн уйгагүй хөдөлмөрийн ач буян. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нь Ховд аймгаас нэлээдгүй малчдын саналыг авч сонгогдсон нэгдлийн даргын хүүхэд. Халуунд халж хүйтэнд хөрж мал сүргээ хариулдаг малчдыг хуц ухнаас дор үзэж доромжилсныхоо төлөө УИХ-ын гишүүн С.Бямбацогт нь МАН-ын бүлгийн даргын суудлаасаа огцрох хэрэгтэй гэж Малчдын нэгдсэн холбоо үзэж байна” гэсэн юм.
Манай Улсад нийт ажиллах хүчний 30 хувийг малчид эзэлж, эдийн засагт гол нөлөө үзүүлэх салбарын нэг мал аж ахуй байдаг. Энэ салбарыг улстөржүүлж хариуцлагагүй үг хэлдэг бүлгийн дарга С.Бямбацогт малчин түмнээс уучлалт гуйсан ч багадна хэмээгээд МАН-ын бүлэг хариуцлага тооцож огцруулах асуудлыг хэлэлцэхийг сануулж сайн дураараа огцрох шаардлагагыг тавьсан юм.