АНУ эрчим хүчний хувьсгал, эдийн засгийн хямралаас гарах арга замыг олсон зэрэг дотоод бодлогын амжилттай талууд их байгаа ч гадаад бодлогын хувьд тус улсын эрх баригчид хувьд тийм ч сайн шийдэлд хүрч чадахгүй байна.
АНУ-ын нөлөө дэлхийн тавцанд суларч байгаагийн нэг жишээ нь эгэл жирийн америкчууд болон Вашингтоны холбоотнууд сүүлийн үед тус улсын геополитикийн бодлогыг дэмжих нь багасаж байгаатай холбоотой гэж “Евро Азиа групп” (Улс төрийн зөвлөх чиглэлээр мэргэшиж буй дэлхийн хамгийн том компаниудын нэг)-ийн тэргүүн, шинжээч Йен Бреммер The National Interest сэтгүүлд бичжээ.
Pew Research Center судалгааны төвийн явуулсан судалгаанаас үзэхэд америкчуудын бараг гуравны хоёр нь АНУ бусад улс орны хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, тэднийг дотоод асуудлаа өөрөөр нь шийдвэрлүүлэх хэрэгтэй гэж үздэг. Үүнээс гадна судалгаанд оролцогчдын 80 хувь нь АНУ-ын Засгийн газрын эрх баригчид гадаад биш дотоод бодлогод онцгой анхаарал хандуулах ёстой гэсэн байна. Түүнчлэн Америкчууд цэргийн ажиллагаанаас залхаж буйгаа мөн үндэсний аюулгүй байдалтай шууд холбоогүй бол цэргийн ажиллагаанд санхүүгийн зарлага гаргахгүй байхыг хүсэж байгаа юм.
Америкчуудын бараг гуравны хоёр нь АНУ бусад улс орны хэрэгт хөндлөнгөөс оролцдог гэж үздэг
АНУ-ын эрх баригчид холбоотнуудынхаа геополитикийн асуудлыг шийдвэрлэхэд нь тусламж үзүүлэх чадвараа алдсан гэж Йен Бреммер үзэж байна. Үүнд Ирак, Афганистаны дайн, Гуантанамо дахь шоронгийн дуулиан зэрэг олон асуудал нөлөөлсөн аж. Түүнчлэн тагнуулын хэргийн дуулиан нь АНУ болон түүний түншүүд хоорондын итгэлцэлд сэв суулгахад зохих хувь нэмрээ оруулсан юм.
“АНУ-ын Үндэсний тагнуулын албаны хэрэг нөхцөл байдлыг улам дордуулсан. Обама яагаад Герман, Бразилийн эрх баригчдын и-мэйлийг уншиж, утасны яриаг чагнадгаа тайлбарлах хэрэгтэй” гэж шинжээч хэлсэн байна.
АНУ-ын гадаад бодлогын ийм асуудлын дараа эрх баригчид ирээдүйн чиг хандлага, түншээ тодорхойлох хэрэгтэй болно. Йен Бреммерийн үзэж буйгаар АНУ-ын хамгийн ойрын холбоотон Израиль, Япон, Их Британи зэрэг оронд айх аюул байхгүй гэнэ. Тодруулбал, Израилийн хувьд Америк нь аюулгүй байдлын батлан даагч хэвээр үлдэнэ. Бээжин Вашингтоны харилцаа хөгжсөн ч Япон Америкийн харилцаанд өөрчлөлт орохгүй. Их Британи Европын холбооноос гарсан ч АНУ-ын хамгийн эртний хамтрагч хэвээр байх болно гэжээ.
АНУ-ын хоёрдугаар зэргийн холбоотнууд болох Герман, Саудын Араб, Турк зэрэг орны санаа зовж эхэлж байгаа гэнэ. Учир нь, Иран АНУ-ын харилцаа сайжирвал Ойрхи Дорнод дахь Саудын Арабын хаант улсын байр суурь хаашаа эргэх вэ. Мөн АНУ-ын тагнуулын үйл ажиллагаанаас болоод Германы канцлер Ангела Меркель Украин болон ОХУ-ын асуудлаар АНУ-тай хэл амаа төдийлэн олж чадахгүй байгаа” гэж шинжээч үзэж байна.
Япон, БНХАУ, Өмнөд Солонгос, Индонезийн эдийн засаг асар хурдтай хөгжиж байгаа. Эдгээр улс орнуудаас дараагийн үеийн эдийн засгийн хөгжил ихээхэн хамаарах болно.
Дээрх дүгнэлтээс үзэхэд Вашингтон одоо Ази руу онцгойлон анхаарал хандуулах хэрэгтэй гэдэгт шинжээч итгэлтэй байгаа юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Азийн орнууд дахь долоо хоногийн айлчлал өчигдөр эхэлсэн. Тэрбээр энэ хугацаанд Япон, Малайз, Филиппин, Өмнөд Солонгост айлчлах бөгөөд айлчлалын гол зорилго нь эдгээр улс оронтой эдийн засгаас гадна төрөл бүрийн салбарт хамтын харилцаагаа бэхжүүлэхэд чиглэгдэх гэнэ.
Япон, БНХАУ, Өмнөд Солонгос, Индонезийн эдийн засаг асар хурдтай хөгжиж байгаа. Эдгээр улс орнуудаас дараагийн үеийн эдийн засгийн хөгжил ихээхэн хамаарах болно. Ямар ч олон улсын холбоо, байгууллага эдгээр улс орнуудын хоорондох эдийн засгийн өрсөлдөөнийг зохицуулах боломжгүй болно. Энэ бүс нутаг дахь тогтворгүй байдал ирээдүйд дэлхийн эдийн засагт асар их хохирол учруулах ч чадвартай болно. Ийм нөхцөл байдалд Ази бол АНУ-ын гадаад бодлогыг тогтворжуулах сүүлчийн итгэл найдвар гэж Йен Бреммер үзэж байгаа юм.