Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ.
УИХ-аас Тамхины хяналтын тухай хуулийг 2005 онд баталсан. Энэхүү хуулиар тамхины хяналтын буюу тамхины эрэлт хэрэгцээ, нийлүүлэлт, хэрэглээ, хор хөнөөлт чанарыг бууруулахад чиглэсэн бодлогын арга хэмжээний эрх зүйн үндсийг тогтоосон бөгөөд энэ талаар төр, иргэн, хуулийн этгээдийн хүлээх нийтлэг үүргийг тодорхойлсон байна.
Түүнчлэн Монгол Улсад тамхи импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдахад тавигдах шаардлага болон тэдгээр үйл ажиллагаа эрхлэхэд хориглох зүйлийг хуульчилсан юм.
Гэвч энэхүү зохицуулалт нь хүн амын эрүүл мэндийг урьдчилан сэргийлж хамгаалах, дам тамхидалтаас үүсэх сөрөг нөлөөг багасгах зорилтыг агуулсан боловч нийгмийн сэтгэл зүйг механикаар өөрчлөх, тамхийг дамлаж зардаг, тамхи татдаг нууц өрөө бий болгох зэрэг сөрөг үр дагавартай болж амьдралд хэрэгжихэд хүндрэл үүсгэсэн зохицуулалт болсон хэмээн хууль санаачлагч үзэж байгаа аж.
Түүнчлэн одоо дагаж мөрдөж буй хуульд заасанчлан ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглосон заалт нь орон нутаг үүний дотор сумын төвийн дэлгүүр, худалдааны цэгт биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсч байгаа учраас 500 алхамын зайнд тамхи худалдахыг хориглохоор хуулийн төсөлд тусгасан байна.
Мөн өдрийн хуралдаанаар “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Үүнээс гадна байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсэг томилох асуудлыг хэлэлцлээ.
Ингээд Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн А.Бакей, Иргэдийн амьжиргааны төвшин, үнийн инфляцийн өөрчлөлттэй уялдуулан цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлыг судлах Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар ажиллахаар боллоо.