Гадаад харилцааны сайд Л.Болд Саудын Арабын Вант улсын Гадаад харилцааны сайд, ханхүү Сауд бин Аль Файзал бин Абдул азиз Аль Сауд нар дөрөвдүгээр сарын 22–ны өдөр тус улсын Жидда хотод уулзалт хийлээ.
Арабын ертөнцийн хамгийн нөлөө бүхий том улс болох Саудын Арабын Вант улстай Монгол Улс 2007 онд анх дипломат харилцаа тогтоосон. Үүнээс хойш тус улсаас ханхүү, Газрын тосны сайд зэрэг өндөр түвшний зочид амрах зорилгоор ирж байснаас өөрөөр хоёр улсын хооронд өндөр, дээд хэмжээний айлчлал болон уулзалт хийгдээгүй.
Үүнийг дагаад улс төр, эдийн засгийн харилцаа ч идэвхитэй хөгжөөгүй байгаа юм. Гэтэл дэлхийн нийт газрын тосны нөөцийн дөрөвний нэгийг ганцаар эзэмшдэг, бүс нутагтаа эдийн засгийн хөгжлөөр тэргүүлдэг Саудын Арабын вант улстай Монгол Улс олон чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж бий.
Эдгээр боломжийг нээж, хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах энэ уулзалтаар сайд нар бүс нутгийн болон хоёр талын харилцааны олон асуудлаар ярилцсаны дотор бизнесийн харилцаа, харилцан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны комисс байгуулах, Монгол Улсын нутагт мах боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулж арабын ертөнцөд экспортлох болон манай улсад тус улсаас газрын тос нийлүүлэх боломж зэргийг хэлэлцэж зарим ажлыг зохион байгуулахаар тохиролцжээ.
Энэ үеэр Сауди Арабын Гадаад харилцааны сайд Абдул азиз Аль Сауд тус улс Улаанбаатар хотод ойрын хугацаанд Элчин сайдын яамаа нээнэ хэмээн мэдэгдлээ. Гадаад харилцааны сайд бөгөөд эрхэм дээд ханхүү Абдул азиз Аль Сауд нь дэлхийд хамгийн удаан буюу 1975 оноос хойш улсынхаа гадаад харилцааны сайдын албыг хашиж байгаа, дэлхийд тэргүүлэгч Принсетоны их сургуульд боловсрол эзэмшсэн олон улсад нэр хүндтэй, нөлөө бүхий улстөрч юм.
Тэрбээр Гадаад харилцааны сайд Л.Болдын Саудын Арабын Вант улсад хийсэн айлчлал нь хоёр улсын хооронд өндөр түвшинд хийсэн анхны айлчлал болохын хувьд гадаад харилцааны түүхэнд шинэ хуудас нээсэн чухал үйл явдал боллоо хэмээн үзэж буйгаа илэрхийлээд, тааламжтай цагтаа Монголд айлчлах урилгыг талархан хүлээж авсан байна.