Сүүлийн үед залуус өөрийн унаж, хэрэглэж буй тээврийн хэрэгслээ гоёж гангалах, зориулалтын бус тоноглол хийх нь элбэгшиж энэ төрлийн худалдаа эрэлт ихтэй байна. Мэдээж унаж буй машинаа гоёж гангалах нь юуны буруу байхав. Гэхдээ зориулалтын бус тоноглол хийх нь тухайн тээврийн хэрэгслийн үйлдвэрээс гаргасан стандартыг зөрчиж өөрийн болон бусдын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх нь ч бий.
Үүний нэг нь бүдүүн яндан буюу хөдөлгүүрийн хүч дамжуулах эд ангийг зориулалтын бусаар өөрчлөх болсон. Ингэж өөрчилснөөр автомашины хүч төдийлөн нэмэгдэхгүй боловч түүнээс гарч буй дуу чимээ нь бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг бөгөөд энэ төрлийн гомдол Замын цагдаагийн газар ихээр очих болжээ.
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10.1-т “Улсын стандарт шаардлагыг хангасан үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрнө”, Замын хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралтын 4.3-т “Яндан, дуу намсгуур ажиллахгүй буюу байхгүй болсон, зориулалтын бус дуу намсгууртай автомашин ашиглахыг хориглоно” гэж тус тус заасан байдаг.
Авто тээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлтүүд MNS 4599: 2003 стандартанд тээврийн хэрэгслийн утааны яндангаас гарах дуу чимээний зөвшөөрөгдөх түвшинг дараах байдлаар зааж өгсөн байдаг. Суудлын автомашин бензин хөдөлгүүртэй бол 74 Дб- с хэтрэх ёсгүй гэж тогтоосон байна.
Хууль, дүрэмд заасны дагуу яндангаас гарах дууны хэмжээ хэтэрсэн тээврийн хэрэгслийг нэг бол дуу намсгагч /глушитель/ ажиллахгүй болсон, эсвэл зориулалт бусаар өөрчилж тоноглосон гэж үзнэ.
Ийм зөрчил гаргасан тохиолдолд захиргааны хариуцлагын тухай хуулийн 25-р зүйлийн 25.3-д “Ашиглахыг хориглосон, гэмтэлтэй буюу зохих зөвшөөрөлгүйгээр өөрчлөн тоноглосон тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, эсхүл дээрхи тээврийн хэрэгслийг замд гаргах зөвшөөрөл олгосон бол 5000-25000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна” гэж заасан байдаг. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн замын цагдаагийн газраас хяналт шалгалтыг эрчимжүүлж байна гэж тус газраас мэдээллээ.