Манай улсад жил ирэх тусам цементийн хэрэглээ өсч, жилд хоёр сая гаруй тонн цемент хэрэглэж байна. Үүний гуравны хоёрыг бид импортолдог. Иймд дотооддоо цемент үйлдвэрлэхэд ихээхэн анхаарч байгаа юм.
Энэ дагуу Чингис бондын санхүүжилтээр Хөтөл цемент шохойн ТӨХК-д өргөтгөл хийхээр болсон. Энэ төслийн үр дүнд цементийн үйлдвэрлэлийн чулуун цар үйлдвэрлэх технологийн 2-р шугамыг хуурай аргад шилжүүлэн, цемент үйлдвэрлэлийн хүчин чадлыг жилд нэг сая тонн хүргэн өргөтгөх юм.
Ингэснээр дотоодын нийт хэрэгцээний 50 хувийг хангах боломж бүрдэнэ. Үйлдвэр угсралт болон тоног төхөөрөмжийн суурилуулалт хэдийнэ дууссан. Туршилтын үйлдвэрлэлээ ч явуулсан юм. Төлөвлөгөө ёсоор энэ сард үйлдвэр ашиглалтад орно.
Төслийг хэрэгжүүлэгч |
Тогтоолоор батлагдсан дүн |
Гэрээний дүн |
Олгосон дүн |
Эргэн төлөлтийн дүн |
Ажлын гүйцэтгэл |
Бэйзмент ХХК |
61.3 сая ам. доллар |
61.3 сая ам.доллар |
61.3 сая ам.доллар |
- |
100 хувь |
Манай улсад цементийн хоёр том үйлдвэр бий. Эдгээр нь 1990 оноос өмнө ашиглалтад орсон, хуучин буюу нойтон технологитой. Гэтэл дэлхийн ихэнх улс хуурай аргын технологиор цемент үйлдвэрлэж байна.
Хуурай арга нь нойтон аргатай харьцуулахад,
-4-5 дахин бага ус ашигладаг,
-Хоёр дахин бага түлш зарцуулдаг,
-Эрчим хүчний хэрэглээг 30 хувь хэмнэдэг,
-Тоосжилт багатай, хаягдлаа дахин ашиглах боломжтой эко технологи юм.
Хөтөл цемент шохойн ТӨХК-иас гадна ахин хоёр цементийн үйлдвэрт бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа. Эдгээр нь нийлээд дотоодын цементийн хэрэгцээг бүрэн хангах тул цаашид импортоор цемент авах шаардлагагүй болох юм.
Цементийн үйлдвэрийн бусад төслүүдийг танилцуулбал,
170 жил ашиглах шохойн чулууны нөөцтэй Сэнж худаг ордыг түшиглэн барьж буй “Монцемент” цементийн үйлдвэр Монгол Улсын барилгын салбарыг урт хугацаанд хангаж, тогтвортой ажиллах үндэсний томоохон үйлдвэр болж босох юм.
Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт байрлах энэ үйлдвэрийг “Монполимет” группын охин компани "Сэнж-Сант" барьж байна. Шинэ үйлдвэр орчин үеийн, дэвшилтэт, хуурай аргын технологиор жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэнэ. Ойрын жилүүдэд дотоодынхоо хэрэгцээг хангаад цаашид бүтээгдэхүүнээ экспортлохоор тооцоолж байна. Иймд цементийн үйлдвэрийг дагаж бүс нутагт туслах аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлүүд хөгжих бололцоотой.
Үйлдвэрийн ус, цахилгаан, зам зэрэг дэд бүтцийг шийджээ. Барилгын ажлаа энэ сард эхлэх юм байна. Хөрөнгө санхүүжилт болон бусад асуудалд Засгийн газраас дэмжлэг үзүүлбэл ирэх онд ашиглалтад орж, эхний бүтээгдэхүүнээ гаргах боломжтой гэнэ. Мөн зардлаа 4-5 жилийн дотор нөхнө гэж үйлдвэрийн удирдлагууд эрх баригчдад танилцуулжээ. Энэ үйлдвэрийн төсөлд салбартаа тэргүүлэгч Франц улсын Lafarge компани хамтран ажиллаж байгаа юм байна.
Тус үйлдвэр Хөгжлийн банкнаас дэмжлэг үзүүлэх төслийн тоонд багтсан юм. Иймд үйлдвэрийн ажлыг саадгүй явуулж, төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахад анхаарч ажиллахыг Ерөнхий сайд Хөгжлийн банк болон холбогдох яамдад даалгасан байна.
Хөх цавын цементийн үйлдвэрийн барилгын ажил 70 хувийн явцтай байна
Цемент үйлдвэрлэлийн салбарт шинээр эхэлсэн гурав дахь том төсөл нь Хөх цавын цементийн үйлдвэр. Улаанбаатар хотоос 300 км-т буюу Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дахь Хөх цавын шохойн чулууны ордыг түшиглэн жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх энэ үйлдвэрийг “Монголын алт” корпораци барьж байгаа.
Хөх цавын цементийн үйлдвэр европ стандартын хуурай аргын технологитой. Захиалагчийн хүсэлтийн дагуу тусгай зориулалтын цементийг олон хэв загвараар үйлдвэрлэнэ.
Үйлдвэрийн барилгын ажил 70, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 100, тоног төхөөрөмжийн татан авалт 93 хувьтай байна. Зураг төсөл, үндсэн техник тоног төхөөрөмжийг нь цемент үйлдвэрлэлийн технологийг тодорхойлогч, энэ чиглэлээр 130 гаруй жилийн туршлагатай Дани улсын "FLSmidth" компани нийлүүлжээ.
Үйлдвэр ашиглалтад орсноор төсөвт жилд 50 шахам тэрбум төгрөгийн орлого оруулж, 700 гаруй ажлын байр шинээр бий болгох юм. Түүхий эдээ ойроос нийлүүлэх учраас бүтээгдэхүүний өртөг хямд байж, шинээр барих барилгын нэг метр квадрат талбайн өртгийг бууруулахад бодитой нөлөө үзүүлэх нь хамгийн гол үр дүн юм.
Үйлдвэр 350 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар босч, зургаан жилийн дотор зардлаа нөхнө. Гэтэл цементийн үйлдвэрийн бүтээн байгуулалтад 152 сая ам.долларын санхүүжилт дутагджээ. Энэ хөрөнгийг Засгийн газраас шийдвэрлэвэл Хөх цавын цементийн үйлдвэр 2014 онд багтан ашиглалтад орох боломжтой гэнэ.
Мөн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөх, гадаадын нарийн мэргэжлийн ажиллах хүчний квотыг тогтоож өгөх нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжих томоохон дэмжлэг болно гэж тэд үзэж байна.
“Гермес гахиур” ХХК-ийн цементийн үйлдвэр орон нутгийн барилгын материалын хэрэгцээг хангана
Дорноговь аймгийн Даланжаргалан суманд орших Билүүтийн-2 шохойн чулууны орд газрыг түшиглэн, “Гермес гахиур” ХХК цементийн үйлдвэр барьж байгаа. Энэ үйлдвэр хүчин чадлын хувьд харьцангуй бага. Жилдээ 240 мянган тонн цемент үйлдвэрлэх ч орон нутгийн барилга, бүтээн байгуулалтын ажилд ойрын ханган нийлүүлэгч болох юм.
Үйлдвэрийн барилгын ажлыг 2011 онд эхлүүлж, одоогийн байдлаар шаардлагатай дэд бүтцийн асуудлуудаа шийджээ. 2015 оны 8 дугаар сар гэхэд үйлдвэрийг бүрнээр нь ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Эдний үйлдвэрлэх цементээр зам гүүр, нисэх онгоцны талбай болон даацын бетон хийх боломжтой.