-Гэрлэлт болон төрсний гэрчилгээний бүртгэлийн үйлчилгээ хороодод шилжлээ-
Иргэд бүртгэлийн лавлагаа авахын тулд урт дараалал үүсгэн дугаарладаг байсан үе ард хоцрох нь.
Учир нь иргэний бүртгэлийн таван төрлийн үйлчилгээ өнөөдрөөс эхлэн зарим хороонд шилжжээ.
Тухайлбал, гэрлэлт, гэрлэлт цуцлалт /шүүхийн журмаар/, гэрлэлт сэргээлт, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээний дахин олголтын бүртгэлийг хороонд хийхээс гадна иргэний үнэмлэх, оршин суугаа хаягийн лавлагааг ч олгож эхэлсэн байна.
Хороод өмнө нь зөвхөн шилжилт хөдөлгөөний, иргэний байнгын оршин суугаа газрын бүртгэл, төрсний гэрчилгээний нөхөн олголтыг хийж байсан юм.
Иргэдэд дээрхи төрлийн бүртгэлийн үйлчилгээг анхан шатны нэгж болох хороо үзүүлснээр дүүрэгт хийдэг бүртгэлийн ачаалал багасах, иргэд дээрхи үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй авах нөхцөл бүрдэж байгаа аж.
Одоогийн байдлаар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд /иргэний бүртгэлийн онлайн сүлжээ/
-СХД-ийн 4, 6, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 27,
-Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13,
-Баянзүрх дүүргийн 5, 6, 9, 13, 15, 17, 24, Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10, 11, 15, 16,
-Чингэлтэй дүүргийн 2, 4, 6, 8, 10, 18-р, нийт 50 хороог шилэн кабелиар холбоод байна.