Л.Цог: Ерөнхийлөгч хориг тавина гэж хэлсэнд гайхсан
Монголын төрийн гажиг тогтолцоог засах гэж байгаа оролдлого нь сайн хэрэг. Гэхдээ Ерөнхийлөгч өргөн барьсан хуулийн төслөөрөө хууль зөрчих гээд байна. Ерөнхийлөгч анх өргөн барихдаа Ерөнхий сайдаас бусдыг нь давхар алба хашиж болохгүй гэсэн. Бид үүнийг засч, чиг үүргийн сайд нарыг нэмсэн.
Би хоёр л зүйлийг өөрчлөх гэж УИХ-д сууж байгаа. Нэгдүгээрт, Оюутолгойн гэрээний луйврыг засч чадахгүй юм бол би гишүүнээр энд суугаад яахав.
Нөгөөх нь Үндсэн хуулийг дордуулсан долоон өөрчлөлт. Ерөнхийлөгч хугацааг нь өөрчилбөл хориг тавина гээд яриад байгааг би гайхаж байна. Ерөнхийлөгч ард түмнээс сонгогдсон төлөөлөл биз дээ. Намаасаа гарах ёстой юм биш үү.

М.Энхболд: Чуулганд сайд нар барагтай суудаггүй
УИХ-ын чуулганд сайд нар барагтай суудаггүй. УИХ-ын дарга байнга л гишүүдийн ирцтэй зууралдсаар байгаад таардаг. Ерөнхий сайд чиг үүргийн сайд нартайгаа үлдээд долдугаар сарын нэгэн хүртэл бүрэлдэхүүнээ томилох боломжийг олгоод байна. Чиг үүргийн дөрвөн сайдаас гадна Шадар сайдыг нэмж оруулах санал гарч байна.
Анхны хэлэлцүүлгээр унасан асуудлыг босгох шаардлагагүй. Өнөөдрийн байнгын хорооны хуралд Ерөнхий сайд, Хууль зүйн сайд, ЗГХЭГ-ын дарга санал хураалтад оролцохгүй байвал яасан юм.

Г.Уянга:Төрийн асуудал гэхээс фракцуудын зөрчил болоод хувирчихлаа
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд 18 гишүүн сууснаас 17 гишүүн санал хураалтад оролцсон.
Үндсэн хууль зөрчиж байгаа хэмээн үзэж Г.Уянга гишүүн санал хураалтад оролцоогүй. Тэрээр "Надад Засгийн газрыг огцруулах хүсэлт огтхон ч алга. Ардчилсан намд бүрэн эрхийг нь олгоод өгье гэсэн өмнөх байр сууриа бататгаад хэлчихье. Энэ систем өөрөө хамаг хүч нөөц бололцоогоо шавхсан учраас бид ингээд хэлэлцээд сууж байгаа байх. Гэхдээ төрийн асуудал гэхээс фракцуудын зөрчил болоод хувирчихлаа. Үндсэн хууль зөрчиж байгаа учраас би санал өгөхгүй. Ардчилсан намын хоорондын зөрчил алга урвуулахын хооронд хутганы ирэн дээр очих байдалд хүрчихэж. Давхар дээлийг тайлах юм бол үндсэн сууриар нь үгүй болгох хэрэгтэй. Дахиад хэн нэгэн давхар дээл өмсөхгүй байх шаардлагатай" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Р.Бурмаа: Засгийн газар огцорлоо гээд матрын нулимс унагаагаад л
УИХ-ын гишүүн давхар дээлтэй байхыг би эсэргүүцэж байгаа. УИХ нь УИХ шиг, Засгийн газар нь Засаг шигээ бай. Би 25 жил хуулиа дээдэлдэг төрийн тогтолцооны явж ирсэн.
Гэтэл төрийн дээд байгууллагын удирдлагад суучихаад ард түмний төлөөллийг дарамталдгаа боль. Намаас хөөнө энэ тэр гэж дарамтлаад л. Өнөөдөр Ч.Сайханбилэг гишүүн “Сайд нар чуулган тасалдаггүй” гээд худлаа яриад сууж байна.
Засгийн газрын гишүүд өөрсдийнх нь асуудал сөхөгдөхөд л бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж суудаг биз дээ. 76 гишүүнээс 39 нь хуралдаанд ирэхэд ирц хүрснээр тооцож, хууль хэлэлцдэг. Гэтэл үүний 17 нь давхар дээлтэй байгаа нь өөрөө УИХ-ыг чадамжгүй болгоод байна.
Засгийн газар огцорлоо гээд матрын нулимс унагаагаад л. Ерөнхий сайд чиг үүргийн дөрвөн сайдтайгаа үлдээд, долдугаар сарын 1 хүртэл үлдсэн сайд нараа томилоод явах бүрэн боломж бий.

Н.Алтанхуяг:
Дан, давхар дээл ярьж энэ хаваржин ажил хийлгэсэнгүй. Ерөнхийлөгч анх санаачлахдаа Ерөнхий сайдаас бусад нь гаднаас байя гэсэн. Гэтэл та бүхэн ярилцаад чиг үүргийн сайд нарыг нэмсэн.
Ерөнхийлөгч зайлуул хээрийн сургуулилт хийе гэтэл та бүхэн дайн болгочихлоо. Дөрөвдүгээр сарын 7-ноос хойш та нар өнөөдрийг хүртэл ямар ажил хийж, хууль баталсан бэ. Хавар болоод бүтээн байгуулалт, хэрэгжих төсөл хөтөлбөр, ард иргэдийн амьдралтай холбоотой өчнөөн ажил ундарч байна.
М.Энхболд, Сү. Батболд, Су.Батболд, Ч.Хүрэлбаатар та нар давхар дээл өмсч байсан биз дээ. Ийм илэрхий юманд хайран нэг сарын хугацааг ингэж барж байх гэж.
Сүхбаатарын талбайд дээл өмсч, ший жүжиг тоглуулж хачин юм хийгээд л. Та нар болохоор засаг барьж олдог. Ардчилсан намынхан засаг барьж болдоггүй хэрэг үү. Бид сөрөг хүчин явж үзсэн.
Гэхдээ ингэж ажил хийлгэхгүй аливаа зүйлийг хойш нь татдаггүй байсан. Бид ажлаа хиймээр байна.