УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай болон Засгийн газрын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. УИХ дахь нам, эвслийн бүлгүүд “Давхар дээл”-ийг тайлах талаар санал нийлсэн ч эрх баригч болон сөрөг хүчнийхэн уг хуулийг хэрэгжүүлэх хугацаан дээр эсрэг, тэсрэг байр суурьтай байгаа. МАН-ынхан уг хуулийг энэ оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх байр суурь илэрхийлсэн бол АН-ынхан 2016 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж байгаа.
Уг асуудлыг хэлэлцэхэд УИХ-ын 76 гишүүний 74 нь ирснээ мэдэгдэж, картаа уншуулжээ. Хаврын чуулган нээлтээ хийснээс хойш ирц ингэж сайн бүрдэж байгаагүй. Тэгэхээр энэ удаа УИХ дахь сайд, гишүүд, улс төрийн намууд үзэл бодлоо хамгаалж үлдэхийн тулд хоёр гишүүн ирээгүйг эс тооцвол гишүүд чуулгандаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа тэмдэглэлт үйл явдал болж байна.
Ц.Даваасүрэн: Үндсэн чиг үүргийн яам буюу гол гол яамдын булган дээл давхарлаж өмссөн сайд нараа авч үлдье гэж байна. Ерөнхий сайд нь л давхар дээлтэйгээ үлдэнэ биз, бусад нь давхар дээлээ тайлъя. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулъя. Одоо чиг үүргийн яам нэрээр гол гол улстөрчид булган дээл давхарлан үлдэе гэж байгаагаа юу гэж үзээд байгаа юм бэ.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр энэ санал хураалтад ашиг сонирхлын зөрчилтэй сайд, гишүүд оролцох ёсгүй хэмээн байр сууриа илэрхийлэв.
Чуулган үргэлжилж байна.